Tag Archives: эдийн засаг

January, 2024

  • 4 January

    Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

    Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, СЯ-ны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров нар ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлцүүллээ. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал  өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.    

December, 2023

  • 27 December

    Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

    Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаалаа. Дотоодын зах зээлээс худалдаж авсан алтыг цэвэршүүлж, мөнгөжүүлсэн орлогоос юанийн своп хэлцлийн ашиглалтаас хааж эхэлсэн нь Төв банкны хүүгийн зардал болон …

  • 13 December

    Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр …

October, 2023

  • 5 October

    Гадаад валютын нөөц есдүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсжээ

    “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд гарсан үр дүн, 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, …

September, 2023

  • 29 September

    Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам …

  • 13 September

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Чалко компаниас авсан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны 4 сараас 2022 оны 05 сарын хооронд БНХАУ-ын Чалко компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байсан. Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын Чалко компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт 2023 оны 09 …

  • 9 September

    “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 440 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь “М-Ти-Эс” группын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн тариалангийн талбайд ажиллав. 2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган …

  • 6 September

    Монгол Улсын гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ

    Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр хийгдсэн арилжааны хэлцлийг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системтэй холбож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас уул …

July, 2023

  • 9 July

    “Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт”-ын оролцогчдод Ерөнхий сайд амжилт хүслээ

    Монгол Улс 14 дэх жилдээ эдийн засгийн чуулганыг амжилттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудын санаачилгаар анх удаа “Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт” болж, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, ногоон хөгжлийн талаар үзэл бодол, санал санаачилгаа харилцан бие биедээ танилцуулж, олон улсын экспертүүдтэй санал солилцож байна. Залуучуудын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож манлайлагч залууст амжилт хүслээ. 2024 …

June, 2023

  • 14 June

    Инфляц 11.3 хувь болж буурчээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц …

  • 14 June

    ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 2.8 хувь болж буурах төлөвтэй

    Олон улсын валютын сангийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол энэ онд 2.8 хувь болж буурахаар байна. Дэлхий даяар эрчим хүчний аюулгүй байдлын асуудал ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд ногоон хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх асуудал урьд өмнөхөөс илүү чухал болж байгааг харуулж байна. Сүүлийн 170 гаруй жилд дэлхийн гадаргуугийн дундаж температур 1.09 хувиар …

  • 9 June

    Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан

    Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг үеийн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. НҮҮРС ЭКСПОРТЫН 42.9 ХУВИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭЗЭЛЖ БАЙНА  Улсын хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Оны эхний 5 …

  • 2 June

    Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан. Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 …

May, 2023

  • 19 May

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны ТОП-2 дахь төрийн өмчит аж ахуйн нэгжээр шалгарлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 онд онцгой дэглэм тогтоож компанийн менежмент, засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт хоёр дахин нэмэгдэж Монгол Улсад орж ирэх валютын нөөцийг нэмэгдүүлэн Улсын төсөвт 1,5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Монгол Улсад төлсөн татвар, борлуулалтын орлогоороо хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж 2022 оны топ-10 төрийн өмчит компанийн нэгээр шалгарлаа.

  • 15 May

    Петер Айген: Монгол Улс уул уурхайн салбарт үүрлэсэн авлигатайгаа тууштай тэмцэх хэрэгтэй

          Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, доктор Петер Айгентай ярилцлаа. -Транспэрэнси Интернэйшнл бол дэлхийд данстай том байгууллага. Авлигын эсрэг дэлхий нийтээрээ тэмцдэг энэхүү байгууллагыг үүсгэн байгуулах болсон түүхээ та манай уншигчдад хуваалцахгүй юу? -Би Дэлхийн банкны Зүүн Африкийг хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тухайн үед Зүүн Африкийн Уганда, Кени зэрэг орнуудын хөгжилд авлига ихээхэн тээг болж байсан. Европын, Японы, …