Tag Archives: энтертайнмент

October, 2021

  • 18 October

    Ц.Амартүвшин: Инээдмийн кино өөрөө хамгийн амьдралтай байдаг.Тэгээд ч хүн тэндээс маш их зүйлийг авдаг

    “F studio”-ийн ерөнхий найруулагч Ц.Амартүвшинтэй ярилцлаа. -Юун түрүүнд сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа яриагаа эхлүүлье. -КОВИД-19 гарахаас өмнө “Хар сувдны нууц-2” уран сайхны киногоо Турк улсад хийгээд ирсэн. Яг зураг авалт дуусаад ирэхэд цар тахал гарсан. Түүнээс хойш яг кино театрт зориулсан уран бүтээл гаргаагүй. Тэгээд мэдээж өвчин гарснаас хойш зах зээлийнхээ хуулиар IPTV-д чиглэсэн уран бүтээл хийж болох …

  • 12 October

    АНУ-ын кино наадамд Монголын хоёр кино шалгарчээ

    АНУ-ын Юта мужийн Солт Лайк хотод жил бүр зохион байгуулдаг “Ред рок” олон улсын кино наадамд Монголоос хоёр найруулагчийн бүтээл шалгарчээ. Тодруулбал, “Эмэгтэй”,  “Дурсаж яваарай” бүтээлүүд шалгарч уралдаант хэсэгт нь хүч үзэх гэж байна. “Дурсаж яваарай” уран сайхны киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан юм. Харин “Эмэгтэй” киног Б.Отгонзориг найруулж, гол дүрд жүжигчин Ч.Ундрал Гавьяат жүжигчин Т.Борхүү нар …

  • 11 October

    “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр А.Бөртэ-Үжин тодорлоо

    “Miss World-Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин тодорлоо. “Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа титмээ А.Бөртэ-Үжинд шилжүүлэн өглөө. 70 дахь удаагийн “Miss World 2021” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Мисс бүсгүй олон улсын …

  • 6 October

    О.Самданпүрэв: “Нэг талын тасалбар” кино нийгэмд мессеж өгсөн бүтээл болсон гэж найдаж байна

    Монголын кино урлагт нэгэн шинэ бүтээл нэмэгдлээ. Нийгмийн дунд заавал ярих, дуугарах шаардлагатай сэдэв болоод буй салалт, хүсээгүй жирэмслэлт зэргийн талаар өгүүлэх драма жанрын “Нэг талын тасалбар” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. 10 ангит цувралын анги бүр тусдаа нэртэй бөгөөд нэгдүгээр анги нь “Ура, би жирэмслээгүй байна” гэснээс ямар сэдвийн талаар өгүүлэх нь  харагдана. Оюутан болж үерхэл, хайр дурлалтай учирч …

  • 4 October

    “Алтан судал” кино Германы Кино наадмаас “Алтан Лола” цом хүртлээ

    “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Германы Кино академиас зохион байгуулдаг олон улсын кино наадмаас “Алтан Лола” цом хүртлээ. “Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар Талал Хоури, ерөнхий эвлүүлэгчээрээ Анн Юнэман, продюсероор Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Эва Кэмм, Ансгар Фрерик, Тобиас Н.Сиебэрт, ерөнхий зураачаар …

  • 4 October

    А.Эгэлзаяа: Айлын ганц, эрх охин Аядуугийн дүр өөрөөс минь тэс өөр

    “Nomadia pictures” болон “Freeline production”-ын хамтын бүтээл “Нэг талын тасалбар” олон ангит кино есдүгээр сарын 18-наас эхлэн бямба гараг бүр Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болж байна. Найруулагч Ц.Гансэрээгийн ерөнхий найруулагчаар нь ажилласан уг бүтээлийн гол дүрд А.Эгэлзаяа, О.Самданпүрэв, М.Тогтохжаргал нарын залуу жүжигчид тогложээ. “Нэг талын тасалбар” нь Монголын кино урлагт төдийлөн хийгдэж байгаагүй сэдэв болох хүсээгүй жирэмслэлт, хүүхэдтэй болж чаддаггүй …

  • 1 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд болно

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр …

September, 2021

  • 9 September

    Жүжигчин А.Баярцэцэг “Сити” их сургуульд багшилна

    Их Британийн Эзэн Хааны Драмын төв сургуульд кино жүжигчин мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан мисс, жүжигчин А.Баярцэцэг “Сити” их сургуулийн Урлагийн сургуульд багшлахаар болжээ. Тодруулбал,Урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимд Шоу бизнес, Продюсинг,Зохиолын задаргаа зэрэг хичээлүүдийг заахаар болсон байна. Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны “Equity” гишүүн жүжигчин А.Баярцэцэгийн хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд Холливудын …

  • 8 September

    Стокхольмын Азийн кино наадамд Монголын гурван кино оролцоно

    Швед улсын Стокхольм хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Азийн кино наадам” буюу “ASIATISKA FILM FESTIVALEN” арга хэмжээ энэ жил есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 03-ны хооронд Стокхольмын Гранд Театрт болох гэж байна. Тэгвэл энэхүү арга хэмжээнд анх удаа Монголын “Шилүүс”, “Бүсгүй”, “Алтан судал” гэсэн гурван кино оролцохоор болжээ. Швед дэх ЭСЯ-наас кино наадмыг зохион байгуулагч талтай 2020 оны …

  • 7 September

    “ БИДНИЙГ СОНС” Өсвөр насны хүүхдүүдийн – 16 Академийн төслийн сүлд дуу цацагдлаа

    “Бяцхан Мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын Охидын мисс төвийн “ЭМИG” охидын хамтлагийн ахлагч, гоцлол бүжигчин, Энхтайваны Энхрийлэнгийн анхны бие даасан “Биднийг сонс ” дууны клип өчигдөр /2021.09.06/цацагдлаа. Тэрбээр Нийслэлийн 23-р сургуулийн 8в ангид суралцдаг бөгөөд “Бяцхан Мисс ” Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Шилдэг Хүүхэд ”, Монголын Хүүхдийн Ордны “Авьяас”, алт , мөнгөн медаль , Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан …

  • 7 September

    Чирлидингийн 2021 оны азийн оюутны аварга онлайнаар явагдана

    Ази тивийн чирлидингийн (хөгжөөн дэмжигчдийн спорт) оюутны 2021 оны аварга шалгаруулах гуравдугаар тэмцээнийг анх удаагаа онлайнаар явуулахаар энэ сарын 3-ны өдөр БНСУ-ын Сөүл хотоос удирдан зохион байгуулан техникийн зөвлөгөөнийг хийлээ. Тэмцээн 11 төрлөөр явагдах бөгөөд оролцогч 5 улсын 500 орчим баг тамирчдын үзүүлбэрийг видео бичлэгээр хийн, тухай бүрт нь шүүгч нарт явуулан үнэлгээгээ авах тул тэмцээн энэ сарын 3-наас 10 …

  • 6 September

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Фантастик” продакшиныг дэмжиж ажиллахаа мэдэгдэв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг кино урлагийн салбарт амжилттай яваа “Фантастик” продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Уг уран бүтээлч залуус “37-р точка”, “Зүрхний хилэн”, “Маш нууц” зэрэг түүхэн уран сайхны киногоороо олон нийтээс өндөр үнэлгээ аваад байгаа. Тэд дэлхийн стандартад нийцсэн, олон улсад өрсөлдөхүйц хэмжээний уран бүтээл хийх хүсэл зорилготой бөгөөд дараагийн шинэхэн, түүхэн киноны төслийн ажилдаа ороод явж байна. …

  • 2 September

    Олон Улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад батламж, мөнгөн шагнал гардууллаа

    Бүгд Найрамдах Чех Улсын алдарт хийлч Яраслов Косианы сангаас зохион байгуулдаг Чехийн алдартай морин хийлч Хираны нэрэмжит мэргэжлийн морин хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Соёлын сайд Ч.Номин өнөөдөр батламж, мөнгөн шагналыг нь гардууллаа. Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номингийн хэлэхдээ, “Косианы нэрэмжит “Олон улсын залуу хийлчдийн уралдаан”-аас шагнал хүртэж, монголын сонгодог урлагийн хөгжил, чанар чансааг олон улсад таниулсан залуу хийлч сурагчид та бүхэнд …

  • 2 September

    2020 оны Шилдэг Өвлөн Уламжлагч Ж.Хумбаад “Хүндэт өргөмжлөл” гардууллаа

    Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын биет бус өвийн 2020 оны шилдэг өвлөн уламжлагч, Увс аймгийн Малчин сумын харьяат, Баяд бийч, ихэлч Ж.Хумбааг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Соёлын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдэг 3 дахь өвлөн уламжлагчийг тодруулан, алдаршуулж, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал болох гучин сая …

August, 2021

  • 24 August

    “Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт болно

    “Өглөөний Улаанбаатар” гудамжинд  долоо хоногийн даваа, лхагва, баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тэгвэл  маргааш ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлтийн арга хэмжээ Өглөөний гудамжинд болно. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн “Монгол” пянз нь Монголын анхны хип хоп пянз юм.  Нээлтийн үеэр ICETOP хамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэн цомгуудаа дуудлага худалдаагаар зарах бөгөөд тус хамтлагийн нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжтой. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран …