Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө

May, 2017

  • 4 May

    Элгэнд тустай 11 хүнс

    1. Сармис Сармис нь элэгний хоргүйжүүлэх ферментүүдийг идэвхижүүлдэг. Мөн сармисанд элэг цэвэрлэх үйлчилгээтэй бодис аллицин болон эрдэс бодис селен агуулагддаг. 2. Жүрж Жүрж нь С аминдэм болон исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг бөгөөд элэгний хоргүйжүүлэх чадварыг нэмэгдүүлж өгдөг. 3. Лууван, хүрэн манжин Лууван болон хүрэн манжин нь ургамлын флавонойд, бетакаротины агууламж өндөртэй. Шар лууван, хүрэн манжин хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дэмжиж …

April, 2017

  • 27 April

    Амархан бөгөөд хурдан турах арга

    Уургаар баялаг өглөөний цай хэрэглэх. Өглөөний цайнд өндөг гэх мэт уургаар баялаг хүнс хэрэглэх нь өдрийн турш хоолны дуршил бууруулж  илчлэгийн хэрэгцээг багасгадаг. Чихэрлэг ундаа, жүүс, амттанаас татгалзах. Эдгээр нь биед өөх болон хуримтлагддаг тул жингээ хасахаар шийдсэн бол чихэрлэг ундаа, жүүс, амттанаас татгалзаарай. Хоол идэхээс 30 минутын өмнө ус уух. Судалгаагаар хоол идэхээс 30 минутын өмнө ус ууснаар биеийн жин бууралтыг 44 …

  • 27 April

    Эрүүл зөв хооллох алхмууд

    Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж ойлгож болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүн зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. ОХУ-ын хүнс судлалын төв, зүрх судасны төвийн эрдэмтэд “Эрүүл хооллолтын 10 алхам’’ гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг боловсруулжээ. Нэгдүгээр алхам: Эрүүл зохистой хооллолт нь …

  • 27 April

    Сонгины хальсыг хандалж уух нь зүрхний өвчлөлөөс сэргийлдэг

    Сонгино бол хоолонд амт оруулагч чухал ногоонуудын нэг. Гэхдээ сонгины хальс түүнээс ч чухал, эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг та мэдэх үү? Бид хоол хийхдээ сонгиноо хальслаад хальсыг нь хогийн саванд хаячихдаг шүү дээ. Тэгвэл үүнээс хойш сонгинынхоо хальсыг хаяхгүйгээр ашиглаж байгаарай. Хальсаа буцалсан усанд хийж, 20 орчим минутын дараа эрүүл мэндийн ундаа бэлэн болно. Бэлэн болсон ундааг унтахын өмнө …

  • 27 April

    Генетикийн өөрчлөлттэй жимс,ногоог хэрхэн ялгах вэ?

    Та дэлгүүрт хүнсний ногоо сонгохдоо түүн дээр наасан шошгыг анзаарч байсан уу. Хэрэв анзаарч байгаагүй бол энэ тоог заавал анзаарах хэрэгтэй гэнэ. Бид өдөр тутмын амьдралын хэв маягийг эрүүл хоол хүнсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл импортоор оруулж ирж буй хүнсний ногоонд ямар нэг хяналт байхгүйн дээр иргэд бүтээгдэхүүнийг хэрхэн ялгах талаар мэдээлэл дутмаг байна. Иймд генетикийн өөрчлөлт орсон хүнсний ногооноос татгалзаж …

  • 25 April

    Цэвэршилтийн үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсдэг

    Цэвэршилт ясны сийрэгжилт Цэвэршилтийн дараах үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдийн 40%-д нь ясны сийрэгжилт үүсдэг байна. Эрүүл үед бодисын солилцооны явцад ясны эрдэс бодис нь сөнөрч (resorption), шинэ эрдсээр солигдож (formation) тодорхой баланстай явагддаг бол цэвэршилтийн дараах үед эстроген дааврын дутагдлын улмаас ясны эрдэс бодисын сөнөрөл илүү хурдацтай болж яс хэврэгшиж хугарах эрсдэл нэмэгдэнэ. Цэвэршилтийн үед ясны ресорбци нь шинээр …

  • 25 April

    Дархлаажуулалтын талаарх буруу ойлголтууд

    1.  Хүмүүс эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг  сайн сахидаг байхад өвчнүүд алга болно, вакцин хийлгэх шаардлагагүй.  БУРУУ Дархлаажуулалтанд хамрагдахаа боливол дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүд дахин дэгдэнэ. Эрүүл ахуйн дүрмийг баримтлах, гараа тогтмол угаах, цэвэр усхэрэглэх  зэрэг нь олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг боловч  бидий ариун цэврээ хир сахихаас үл хамааран халдварт саа (полиомиелит), улаанбурхан зэрэг өвчнүүд дахин дэгдэх болно. 2. …

  • 24 April

    Цагаан хоолны эрүүлжүүлэх ач тус

    Хэрэв та цагаан хоолтон бол бие махбодид  хэрэгтэй бүхий л шимт бодисыг хангалттай хэмжээгээр авахын тулд хоногийн хоолоо зөв төлөвлөж, хоолондоо аль болох  олон нэр төрлийн хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, жимс, жимсгэнэ, самар оруулах нь зүйтэй. Эдгээр хүнс нь таны эрүүл мэндэд хэрэгтэй уураг, нийлмэл нүүрс ус, үл ханасан тосны хүчил, аминдэм, эрдэс бодис ихээр агуулдаг. АНУ-ын Шим …

  • 18 April

    Орой төрөлт муу юу, сайн уу…

    Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч орчин үед боловсрол эзэмших, хувийн амьдралаа цэгцлэх, албан тушаал ахих зэрэг олон шалтгаанаас үүдэн эмэгтэйчүүд нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх хугацаагаа улам хойшлуулах нь бий. Гуч хүрэхэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, асрах, тэжээхтэй холбоотой бүх хүчин зүйлийг төлөвлөж тооцоолсон байдаг тул эдийн засгийн хүндрэл, бэрхшээл гарах нь ховор. Хүүхэд асрах, …

  • 18 April

    Таван төрлийн цайны ач тус

    Цагаан цай нь бие организмыг цэвэршүүлж элдэв халдвараас урьдчилан сэргийлэхээс гадна хорт хавдрын идэвхжилтийг бууруулдаг. Мөн хөгшрөлтөөс хамгаалдаг сайн талтай. Шар цай нь толгойн өвчинг намдааж ядаргаа тайлахын зэрэгцээ хөгшрөлтөөс хамгаалдаг байна. Ногоон цай нь элдэв халдвараас хамгаалж, хорт хавдрын идэвхжилтийг зогсоохоос гадна шарх аниулахад сайнаар нөлөөлдөг. Түүнээс гадна өтгөн найруулаад уухад шарталтыг тайлдаг байна. Хар цай амны хөндийн эвгүй …

  • 18 April

    Өтгөн хатахаас яаж сэргийлэх вэ?

    Хоолны дэглэм сахих:Хоолонд голчлон ногоо, жимс, ислэг ихтэй бүтээгдэхүүн их хэрэглэх, өглөө буцалсан хүйтэн ус уух, хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Мөн өлөн элгэн дээрээ хоёр ширхэг алим хальстай нь идвэл сайн. Мах бага хэрэглэж, чавга, байцаа, лууван, хар, талх, жигнэмэг, тараг, гүүний саам, ногооны салат сайн идэх хэрэгтэй. Бургуй тавих:Шамбарамтай бол …

  • 18 April

    Олгой хэрхэн үрэвсдэг вэ?

    Олгойн үрэвсэх хэлбэр нь олон янз бөгөөд хоол, хүнс, хялгас зэрэг янз бүрийн шингээгүй зүйлс, зарим тохиолдолд хорголон баас, цагаан хорхой олгойд орж  үрэвсүүлдэг байна. Гэдэс өвдсөн тохиолдолд болж л өгвөл мэс заслын эмчид үзүүлэх зүйтэй аж. Олгой өвдөхдөө гүйлгэн эхний үед ходоодон дээр өвдөж, 1-2 цагийн дараа хэвлийн баруун доод уруу өвдөлт нь шилждэг байна. Мөн 1-2 удаа бөөлжих …

  • 17 April

    Гар, хөл, амны өвчнөөс сэргийлцгээе

    Сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гар, хөл, амны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан дараахи зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэж байна. Гар хөл амны өвчин нь:Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин юм.  

  • 15 April

    Таргалалтаас хэрхэн сэргийлэх вэ?

    Таргалалт хүмүүсийн зөвхөн гоо сайханд нөлөөлөөд зогсохгүй, биеийн эзлэхүүн жин нэмэгдэж, тамир тэнхээгээ хэт их зарцуулж, хамгийн гол нь таргалалт нь өвчин үүсгэх эх үүсвэр болдог учраас таргалалт гэдэг нь өвчинтэй эн зэрэгцэнэ гэж ярьдаг нь, хэрвээ өвчнөө эмчлэхгүй бол үхэлд хүргэнэ гэсэн үг. Таргалж, биеийн жин хэвийн хэмжээнээсхэтрэх асуудал нь сүүлийн үед олны анхаарлыг нэлээд татах боллоо. Ялангуяа охид, бүсгүйчүүд …

  • 15 April

    Явган алхахын ач холбогдол

    Зүрхний шигдээc: 7 хоногт 2-4 цаг хурдан алхах нь зүрхний шигдээсний эрсдэлээс 54 хувь сэргийлж чаддаг. Гүйлсэн булчирхайн үрэвсэл: 7 хоногт бүр 3 цаг хурдан алхаснаар гүйсэн булчирхайн үрэвслийн үед зүрхний титэм судасны өвчлөлийн эрсдэлээс 40 хувь сэргийлэх болно. Хамрын хөндийн үрэвсэл: Өдөр бүр алхаснаар амьсгалын дээд замын халдвар авах эрсдлийг 30 хувь бууруулдаг. Уушигны архаг бөглөрөлт өвчин: Тамхи татдаг …