Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.30/ Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, тус корпорацийн санаачлан 2014 оноос хойш хэрэгжүүлж буй “Сумдын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн талаар санал солилцлоо. Уг төслийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон орон нутгийн удирдлагуудтай …
Tag Archives: улс төр
August, 2016
-
30 August
Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсаас манай улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Эмират улс манай улсад Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл. Цаашид хоёр тал ойртон ажиллахад Элчин сайдын үүрэг их гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Мөн хоёр орны …
-
29 August
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томиллоо
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн П.Цагаан өнөөдөр тамгаа хүлээлгэн өглөө. Тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Баярсайханд ажлаа хүлээлгэн өгөв. П.Цагаан нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдсэн тухайгаа өнгөрөгч лхагва гаригт албан ёсоор мэдэгдсэн билээ.
-
29 August
НББСШУ-ны байнгын хорооны дарга АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.29/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсад Суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаагаа дуулгав. Мөн тэрээр ирэх …
-
29 August
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв
Улсын Их Хурлын О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр /2016.08.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээллийнхээ эхэнд хэллээ. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа …
-
29 August
Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын дэд сайд Мэй Көбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг Шадар сайд тэмдэглэлээ. Уулзалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЧХШХЦЕГ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай …
-
27 August
УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын ӨМӨЗО-ын Бугат хотын боловсролын газрын даргыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь /2016.08.26/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Боловсролын газрын дарга Ли Жаньфэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж буй чухал …
-
27 August
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы /2016.08.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа Монгол Ардын Намын Улсын Их Хурлын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон Улсын …
-
27 August
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд /2016.08.26/ өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, төрийн өндөр албан тушаалд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргэхийн зэрэгцээ Оросын Холбооны …
-
26 August
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ирэх сарын 16-нд хуралдахаар болов
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагаас Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.
-
25 August
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхэллээ
Өнөөдөр улсын их хурлын ээлжит бус чуулган эхэлнэ. Өнөөдөрөөс эхэлж 9 дүгээр 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд: УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 08 ДУГААР САРЫН 25-ААС 26-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 08 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт 10.00 …
-
24 August
Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкмантай уулзлаа
Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч Даниела Гаспарикова нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг тууштай дэмжиж, туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладагт НҮБ болоод түүний харъяа байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, …