Tag Archives: cпорт

February, 2021

  • 13 February

    Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгчээр Т.Энхцэцэг тодорлоо

    IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа. Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо. Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна. “Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор …

September, 2020

January, 2020

  • 30 January

    “Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Манай улсад анх удаа зохион байгуулах тус наадамд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно. “Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиүжицү, байт харваа, хөнгөн …

September, 2019

  • 26 September

    М.Анхцэцэг ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

    Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Тайландад үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд  өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн болзол хангахдаа манай тамирчин Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилжээ. ОУХМ М.Анхцэцэгийн хувьд 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-ий 75 кг-д түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан юм. Мөн тухайн ондоо оюутны …

August, 2019

  • 6 August

    Х.Болортуяа чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртлээ

    ОБЕГ-ын харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээнээс 65 кг-ийн жинд аваргын алтан медаль хүртлээ. Тус тэмцээнд Монгол Улсаас чөлөөт бөхийн шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна. Тэмцээн энэ сарын 02-04-ний өдрүүдэд Польш улсын Варшав хотноо зохион …

June, 2019

  • 17 June

    Дэлхийн гранпригийн тэмцээнээс эмэгтэй баг анхны хожлоо авлаа 

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн Турин хотод боллоо. Уг тэмцээнд нийт найман баг оролцсоноос Монгол Улсын баг зургадугаар байрт орлоо. Монголын баг хэсэгтээ Ирландыг 14:13-аар буулгаж, Дэлхийн гранпри тэмцээний эхний хожлоо авчээ. Тэмцээнд Франц, Итали, АНУ-ын багууд эхний гурван байрт орсон байна. FIBA 3×3 эмэгтэйчүүдийн мэргэжлийн Дэлхийн гранпри тэмцээнийг …

October, 2018

  • 24 October

    Б.Шоовдор ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн бөх Алехандра Ромеро Бонилла 4:2-аар ялж, дэлхийн медальтан боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил Шведийн Маттссонд ялагдан медальгүй буцаж байсан бол энэ жил Мексикийн …

May, 2018

  • 5 May

    Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

    Албани улсын Дуррис хотноо болсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Тэмцээнд 40 орны 387 шатарчин сурагчид оюун ухаанаа сорьсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон юм. Сурагчдын ДАШТ-ий стандарт төрлийн 13 хүртэлх насанд “Төв” клубын тамирчин тус тэмцээний хошой аварга, дэлхийн шатрын холбооны дэд мастер Д.Мөнхзул түрүүлж алтан медаль хүртэн Дэлхийн шатрын …

December, 2017

  • 21 December

    Сүмогийн холбоо Хакухо, Какүрюү нарт шийтгэл оноолоо

    Ёкозуна Харумафүжи залуу бөхөд гэмтэл учруулсан асуудлаас болж зодог тайлах шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдөр түүний дэвжээний багш Исегахама Японы Сүмогийн холбооны захирлуудын зөвлөлийн гишүүнийн албаа хүлээлгэн өгсөн байна. Мөн зодооныг зогсоох арга хэмжээ аваагүй хэмээн хоёр Их аварга Хакухо, Какүрюү нарын цалинг хасах шийдвэр Сүмогийн холбоо гаргасан байна. Холбооны хурал өчигдөр үдээс хойш болсон бөгөөд Хакухо 12 дугаар сарын цалингийн 50 …

March, 2017

  • 15 March

    Чингэлтэй дүүргийн 100 буудалт даамны өсвөрийн аваргууд тодорлоо

    Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил” хүрээнд зохион байгуулсан өсвөр үеийн аварга шалгаруулах Зуун буудалт даамны тэмцээн 2017 оны 3-р сарын 11-ний өдөр 57-р сургуулийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 9 сургуулийн 145 тамирчин оролцлоо. Багийн дүнгээр 1-р байрт 39-р сургууль 2- р байрт 57-р сургууль 3-р байрт 61-р сургууль тус тус шалгарлаа.     …

March, 2016

  • 17 March

    О.Пүрэвбаатар дасгалжуулагчийн Буриадад дэгдээсэн маргаан /Бичлэг/

    Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд амжилттай барилдаж нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. зодоглосон. Энэхүү тэмцээний хоёрдахь өдөр манай тамирчин Т.Түвшинтулга Якутын бөхтэй барилдаж ялагдал хүлээсэн ба үүнийг нь дасгалжуулагч О.Пүрэвбаатар эсэргүүцэж маргаан үүссэн байна.  Хоёр бөхийн барилдааны сүүлчийн мөчид шүүгчид Оросын тамирчинд ялалт өгсөн бөгөөд тэмцээний ерөнхий шүүгч Салтан Засеев …