Зууны манлай дуучин Б.Сарантуяа МАН-ыг дагаж том дарга болж, араас нь “Номинталст”-ын Батсүх, Хаянаа хоёр хурган дарга боллоо

duuchin_saraa-2

Яруу найрагчид дарга болох явдал цөөнгүй. Улсдаа ганц Хүүхэлдэйн театрын даргаар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Цоодолын Хулан хоёр ээлжлэн очиж, албан тушаалаа өгч авалцаж байв. Төв номын сангийн даргаар Г.Аким гуай, Х.Чилаажав хоёр ажиллаж, Ардчилсан засгийн үед Нансалмаа гэдэг бүсгүй Төв номын санг удирдсан. Харин халааг нь яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо авч Монголын Үндэсний төв намын сангийн даргаар очиж, өглөө оройд ажилдаа ирж очихдоо Бямбын Ринчен гуайн хөшөөнд мөргөн орж гарах нь. Үндэсний Номын Сан нь гурван сая гаруй ном хэвлэлтэй Монгол Улсын хамгийн том номын сан юм. Одоогоор таван хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Б.Ичинхорлоог Төв номын сангийн дарга болгоход УИХ-ын гишүүн найз Гомпилдоогийн Мөнхцэцэгийн нөлөө байсан гэлцэнэ.

“Улаанбаатар” чуулгын даргаар МУГЖ Ц.Түвшинтөгс, “рок мангас” Мөнхсайхан хоёр ажиллаж байсан. Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар Куйза ажиллаж, Э.Бат-Үүл даргын багт байсан бол одоо Н.Жанцанноров гуайн хүүд ажлаа хүлээлгэж өглөө.  Жүжигчин М.Оргил Соёлын яаманд кино урлаг хариуцаж хэсэг ажилласан. Хамгийн сүүлд Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа томоохон албан тушаалд тохоон томилогджээ. Дуучин Б.Сарантуяа ардчиллын лидер Лу.Болдын дүү Л.Болдхуягтай хамт амьдарч байсан болохоор АН-ынх гэж харах хүмүүс байдаг байсан. Харин 2010 онд МАХН нэрээ сольж МАН нэрээ сэргээн авахад МУГЖ Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан хоёр хамтдаа МАН-д элсэн орж, бараг л №1 батлахыг нь гардан авч, Ардын намын журамт цэрэг болсон. Нам дагавал ам тосдоно гэгчээр МУГЖ Батмөнхийн Сарантуяа дарга болж, СТӨ-ний дэд дарга гэсэн албан тушаалтай шинэхэн ажилдаа орсон сурагтай. Поп хатагтай Б.Сарантуяа булган сүүлтэй байж, араас нь хэдэн дуучин дүү нар нь дарга болох нь. “Номинталст” хамтлагийн ахлагч Батсүх Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргаар, мөн л “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаа Хөрөнгө оруулалтын газрын даргаар очлоо. Манайх баахан дуучин дарга нартай болж, хундага хутга тавихгүй ууж идэж, микрофон тавилгүй дуулж, дуулан дуулсаар амар сайхандаа жаргах нь. Тэрчлэн Монголын мисс Ё.Нямжав Гадаад харилцааны яаманд ДБҮААГ-ын даргаар очиж байгаа гэхчлэн баахан үзүүлэн шиг дарга нартай болох нь…

Эх сурвалж: “Сэрүүлэг” сонин

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …