Оршихуйг нэг цул энергийн биет хэмээн ойлгож болох юм. Оршихуйн ихэнхи хэсгийг статик энергийн ахуй бүрдүүлдэг. Үлдсэн хэсэг нь динамик энергийн ахуй болно. Динамик энергийн ахуйг сансарын хүрд ч гэж нэрлэж болно.
Харин статик ахуй бол нэгдмэл байдлын илэрхийлэл юм. Статик ахуйг нирвааны ахуй гэж үзэж болох юм.
Сүнс бол оршихуйн динамик ахуйн нэг хэсэг. Бид өөрсдөө энергийн хувьд динамик байдалд байгаа болхоор динамик зүйлсээ л харж ойлгож чадна. Жишээлбэл нар, сар, од, гарагс, байгаль, хүн, амьтан гэх мэт.
Эдгээр динамик зүйлс хэзээ нэгэн цагт оршихуйн статик ахуйд орно. Тэндээсээ дахин динамик ахуйд шилжинэ. Энэ мэтээр мөнхийн амьдралаар бид амьдарцгаана.
Тухайн нэг динамик сүнс ямар замаар, аль хир удаан аялаад статик ахуйд нэгдэх нь харилцан адилгүй.
Цаг хугацаан доторхи сүнсний аялалын замыг тодорхойлхыг оролдоё.
Сансарын хүрд буюу динамик ахуй бол асар их хүслийн галаар өдөөгддөг ахуй юм. Динамик ахуйн ая тухтай байдлыг хангахын тулд динамик ахуй өөрөө статик ахуйгаас сүнс, амийг нэмж өгхийг хүсдэг.
Иймд статик ахуйгаас гэрлийн өчүүхэн нэг квант хэлбэрээр сүнс тасарна. Ийнхүү сүнсний динамик аялал сансарын хүрдэнд эхлэнэ. Эхэндээ амьдрал микро ертөнцөд өрнөнө. Микро биеүүд сансарын хүрдний үйлчилгээний үүргийг гүйцэтгэнэ. Бүх төрлийн бодсийн орц агууламжийг бүрдүүлнэ. Үйлчилгээний үүргээ сайн гүйцэтгэсэн сүнс шууд нирваан буюу статик ахуйд шилжинэ.
Гэхдээ амь хэлбэрээр хөгжсөн сүнсний аялал цааш үргэлжилнэ. Аялалын явцад үйлийн үрийн ачаа нэмэгдэж эхлэнэ. Цаашид ачааны хүнд хөнгөнөөс шалтгаалж олж төрөх биеийн төрх тодорно. Жишээлбэл их үйлийг хураасан сүнс хүний биеийг олж болно, тэнгэр сахиус, анжелын дүрийг ч олж болно. Энд нэг зүйл онцлоход аялалын явцад үйлийн ачааг хаяаад статик ахуйд нэгдэх боломж сүнсэнд нээлттэй байсаар байна.
Сүнс ачаагаа бүхэлд нь буяны ачаа болгохыг хүснэ. Учир нь буяны ачаагаар статик ахуйд нэгдэнэ гэж үзсээр л байдаг. Буян хийхэд хүний бие маш эвлэгхэн байдаг тул сүнс өөрөө статик ахуй буюу нирвааны ахуйд ортлоо дахин дахин хүн болж төрөх ерөөл өргөнө.
Ерөөл бол хүчирхэг голдирол үүсгэдэг тул сүнс эргээд хүн болно. Сүнс заримдаа нэг эхийн хэвлийд ахадсан ачааг хураасан байх тохиолдол бий. Тиймээс ачаагаа тохирох хэмжээнд хүртлээ амь хуваагдах үзэгдэл явагдана. Жишээлбэл богдууд, хутагтууд, Далай ламын үе үеийн дүрүүд ерөөлийн дагуу төрдөг. Шинээр төрөх бүртээ хэдэн мянган хүүхэд болж хуваагддаг. Тиймээс аль нэг хойд дүрийг зөв сонгосон уу? буруу сонгосон уу? гэж санаа зовох зүйлгүй байдаг. Олон дүр тодруусан ч буруудах зүйлгүй.
Саяханы нэг жишээ гэвэл Монголчууд говийн ноён хутагтынхаа хойд дүрийг тодрууллаа. Тэртээ 200 шахам жилийн өмнө хутагт “Би хойд дүртэйгээ гавал овоонд уулзана.” гэж хэлжээ. Гэтэл хэдэн жилийн өмнөөс хутагтын нутагт Арева корпораци туршилтын журмаар ураан олборлосон нь одоо ойртсон болгоноо гавал овоо босгохоор болтол хордсон. Үүний дараа хутагтын хойд дүр тодорсон нь ерөөл лүндэн нь биелсэн явдал болох шиг боллоо. Гэтэл саяхан нэг бөөгийн онгодод хутагт буусан ч гэх шиг. Тэр ариун сүнс буяны ачаагаа хувааж олон олон хэмжээст орсон байх талтай юм.
Статик ахуйд нэгдэнэ гэдэг бол оршихуйг эзэмшиж буй асуудал юм. Статик ахуйд нэгдээгүй л бол их бага хэмжээний зовлон байдаг. Тиймээс тэнгэрүүд нирваан хутагийн нууцыг хадгалагч хүн төрөлхтнийг их сонирхдог.
Тухайлбал нэгэн ариун сүнсийг зэрэгцээ хадгалсан хоёр хүнтэй уулзаж байснаа санаж байна. Тэдний сүнсийг тодруулбал эрт цагт Есүсийн эх Мэрид “Чамаас бурханы хүү төрөх болно” гэдгийг хэлж өгсөн хоёр ариун сүнсний нэг Габриел анжел байсан. Габриел нирваан хутагийг хүсч өөрийгөө олон мянган амь болгон цацраагаад, дэлхий дээр олон мянган хүн болж төрсөн байдаг. Учир нь түүний агуу их эрчимтэй энергийг нэг эхийн хэвлийд үүрүүлэх боломжгүй юм.
Динамик ахуй дахь сүнсний аялал ийм маягаар хэдэн мянган жил дамжин үргэлжилж ч болно. Хэдхэн өдөр ч үргэлжилж болно. Бодь хутаг болзоогүй учирдаг гэх хэлц үгний учир нь ийм. Бидний гол мэдэж авах зүйл бол амар амгаланд хүрэхийн тулд ачаагаа алаг үзэлгүй л хаях болж таарч байна.
Эх сурвалж: www.budda.mn