Амьдралын янз бүрийн нөхцөл байдалд орсон хүмүүс гутрах, шаналах, ажиллаж амьдрах эрч хүч, идэвх сонирхол буурах нь бий. Үүнээс гарахад сэтгэлзүйч нарын зөвлөмж танд туслана
Нэг. Дасгал хий.Стрессийн үед булчингууд агшиж “тагларах” нь бий. Иймд сэтгэлийн тайвширлыг олохын тулд бие бас амрах хэрэгтэй.
Хоёр. Хоолны дэглэм баримтал. Гутранги байдалд орсон зарим хүн юу ч идэхгүй байх эсвэл “стрессээ дарахын тулд” хэтрүүлэн идэх нь бий. Ингэвэл байдал бүр хүндэрч өвчилж болзошгүй. Аминдэм ихтэй хоолыг тохируулж идэх нь зөв.
Гурав. Сэтгэлийг тань юу зовоож байгааг цаасан дээр буулга. Гурав дахин уншаад шатаа. Одоо энэ асуудал таныг шаналгах ёсгүй. Харин шийдвэрлэх, урагш явах талаар л хичээл зүтгэл гарга.
Дөрөв: Өөрийн гадаад дүр төрхөө өөрчил. Энэ нь маш үр дүнтэй. Үс, хувцаслалт, цүнх зэрэг хуучин имижээ шинэчилж өөрчил.
Тав: Ашигтай зуршил, хэвшлийг бий болго. Жишээ нь хэт их унтдаг бол эрт босох, гэр орны ажлаа амжуулах гэх мэт сэргэг “эрт сэрдэг хүнд бурхан өгдөг” гэсэн үг бий. Өглөө хүний толгой, ажиллах чадвар илүү байдаг байна.
Зургаа: Асуудлыг бусадтай хуваалцаж сур. Ойр дотныхон, найз нөхөддөө энэ тухай ярь. Тэд ч танд туслахыг л хичээнэ. Бусдад ярьснаар сэтгэл онгойх, хямрал тайлагдах нь олонтаа. Харин дотроо хадгалаад, битүүхэн шаналаад байдаг хүмүүст стресс илүү хүнд тусдаг.