Дэлхий ертєнцєєс тасарсан Шинэ Гвиней улс мэдээ мэдээллийн топ сэдвvvдийн нэг болсоор уджээ. Харамсалтай нь энэ улсын мэдээ сайнаасаа илvv муугаар гарах нь их. Учир нь сvvлийн жилvvдэд арлын энэ оронд шулмын ангуучид буюу хvн идэгчдийн тохиолдол хэд хэд бvртгэгджээ. Єнгєрсєн жил л гэхэд энэ шалтгаанаас болж сонгууль хойшилсон аж.
Номхон далай, Энэтхэгийн далайн дунд, тропикийн бvсэд байрладаг Шинэ Гвиней улс эртнээс алдартай. Анх харахад цаг уурын таатай нєхцєлтэй, ургамал ногоо шигvv ургасан, зэрлэг ан амьтан багатай энэ орон газар дээрх диваажин ч юм шиг.
Гэвч нєгєє талаас vзвэл уг аралд нэн эртнээс хvний махан хvнс, сvсэг бишрэл, шулам, шидтэнтэй холбоотой этгээд заншил оршин тогтносоор иржээ.
Єнгєрсєн жилийн зун л гэхэд 1975 онд Австралиас салан тусгаарласан нэгэн мужийн парламентын сонгуулийг хvн идэгчид золтой л зогсоочихсонгvй. Хvн идэгчдийн тохиолдол олноор бvртгэгдсэнээс болж хvмvvс гэрээсээ хамраа ч цухуйлгахаа больж, сонгуулийн байрандаа ирж чадаагvй юм. Хожим нь 29 этгээд хvн идсэн хэргээр шvvхийн хаалга татсан билээ. Гэсэн хэдий ч хvн идэгч хvн амын тоо 700-1000-аар тоологдож байгаа талаар шинжээчид дvгнэжээ.
Сонирхолтой нь Шинэ Гвинейд vхрийн галзуу зэрэг удаан vйлчилгээтэй вирусын халдварт євчин анх бvртгэгдэж байсан юм. Харин Куругийн євчин хvний махан хvнс хэрэглэх дуртай Гвинейн папуасуудын дунд анх илэрч байсан. Эрдэмтэд удаан vйлчилгээтэй халдварт євчнvvдийг каннибализмын эсрэг байгалиас авч байгаа арга хэмжээ гэж vздэг.
Одоо vндсэн сэдэв рvvгээ ороод, сонгуулийн vйл ажиллагааг зогсоох шахсан хvн идэгчдийн талаар єгvvлье. Тэд энэхvv аймшигт аллагаа хорон санаат шидтэнvvдийг устгах зорилгоор хийдэг гэж тайлбарладаг. Хvний мах идэгчид олзныхоо хvний нvvрнээс бусад бvх хэсгийг иддэг гэхэд болно.
Хамгийн сонирхолтой нь Шинэ Гвинейн хvн амын ихэнх хэсэг христийн шашинтнууд аж. Бас цєєн хэсэг нь нутгийн сvсэг бишрэлтнvvд. Гэсэн хэдий ч орон нутгийн засаг захиргаа, Христийн сvмийнхэн энэ мэт цуст аллагатай тэмцээд томоохон vр дvнд хvрэхгvй байгаа аж.
Гэхдээ Маунт-Хаген хотод єнгєрсєн хоёрдугаар сард болсон vйл явдал дээрх асуудлыг шийдвэрлэхэд бодитоор нєлєєлсєн гэхэд болно. Тухайн vед хэвлийн хєндийн эмгэгээр эмнэлэгт амиа алдсан хvvгийн тєрєл тєрєгсєд найман сартай хvvхдийн эх, 20 настай Кепари Лениатаг хараал жатга хийсэн хэмээн буруутгаж байжээ. Хожим нь дур зоргоороо шvvгчид “Шидтэн єєрєє буруугаа хvлээсэн” хэмээн хєєрхий бvсгvйг хєнєєсєн.
Ер нь хэнбугайг ч нvцэлж, халуун тємрєєр хайрч шийтгэхэд єєрийн эрхгvй “Би буруутай” гэж хэлэх нь ойлгомжтой. Тvvнийг бvлэг хvмvvс сайн дураараа шvvсний дараа машины дугуй єртсєн их галд амьдаар нь хаяж, хєнєєсєн аж. Энэ vед жуулчид гар утсаараа бичлэг хийсэн бєгєєд цагдаагийнхан айсандаа тэр vv, эмэгтэйг аврахаар хуруугаа ч хєдєлгєєгvй.
Ийнхvv энэ хэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагуудаар цацагдаж эхэлмэгц тус улсын засаг за-хиргаа шидтэний тухай хуулиа авч хэлэлцжээ. Гэсэн ч хvлээх хариуцлага нь сул хэвээр л байна.
Энэ сарын эхээр тосгоны багш Хелен Рамбали хэмээх бvсгvйг шидтэн байсан хэмээн буруутгажээ. Эхэндээ нас нєгчсєн хvvхэд, шулмын ангуучид, буруутныг баривчилсан гээд яг л дээрхтэй тєстэй vйл явдал єрнєжээ. Мэдээж тvvнийг тамлаж, тарчилгасан нь ойлгомжтой. Гэхдээ арай ч хутга, халуун тємрєєр тамласангvй. Хєєрхий бvсгvйн толгойг тасдаж, гэрийг нь шатаажээ.
Амиа алдсан багш бvсгvйн нєхєр, хvv нь тєрийн албан хаагчид байсан гэнэ. Тэгэхээр тєрийн албан хаагчийн гэргий, ээжийг хамгаалж чадахгvй улс орон хаа холын тосгоны тариачдаа аварна гэж яриад ч нэмэргvй биз.
Эрдэмтэд, эрvvгийн цагдаагийнхан энэ арал дээр шашны нєлєєгєєр хvн хєнєєхєд юу нєлєєлж байгаа талаар толгойгоо гашилгадаг. Энд зєвхєн эртний шашин, шvтлэг нєлєєлж байна гэж vv. Шинэ Гвинейн хєрш арлуудад шулам, шидтэн байдагт итгэдэг хvмvvс амьдардаг ч арай ч цуст аллага vйлддэггvй байна.
Тухайлбал Шинэ Гвинейн баруун хэсэгт хууль чанга болоод ч тэр vv, ийм аймшигтай зvйл огт дуул¬даж байгаагvй. Тиймээс хэн нэгнээ шидтэн хэмээн буруутгадаг нь атаархал, эртний єс хонзон, хєнєєсєн хvнийхээ эд баялаг, газарт шунасандаа vйлддэг хэрэг байхыг vгvйсгэхгvй.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: