Байхад нь тоодоггүй, байхгүй болохоор нь уйлцгаадаг. Мэдээлэл хийгээд интернэтэд нугасгүй бидний хувьд нүд шиг тийм чухал эрхтэн огт байхгүй. Нүдээрээ бид хардаг, уншдаг, тоглодог, дурладаг, амардаг. Харин нүд ажилласаар л байдаг! Бүр байнга шүү. Таныг нүдтэй чинь ойртуулж өгөх нүдний тухай элдэв сонирхолтой баримтыг та бүхний анхааралд толилуулж байна. Нүдээ хайрлаж, хамгаалцгаая.
1. Бор нүд нь хүрэн ферментийн дор үнэндээ цэнхэр өнгөтэй байдаг. Бор нүдийг бүрмөсөн цэнхэр болгох боломж олгодог лазерын эмчилгээ ч бий.
2. Нүдний хүүхэн хараа биднийг хайртай хүнээ харахад 45%-иар өргөсдөг байна.
3. Хүний нүдний эвэрлэг бүрхэвч акулын эвэрлэг бүрхэвчтэй маш адилхан учир, нүдэнд мэс засал хийхэд энэ загасны эвэрлэг бүрхэвчийг орлуулагч маягаар хэрэглэдэг байна.
4.Та найтаахдаа нүдээ заавал анидаг.
5. Таны нүд саарал өнгөний 500 орчим ялгааг ялгаж салгаж чадна.
6. Нүд тус бүрдээ 107 сая эстэй, эдгээр нь бүгдээрээ гэрэлд мэдрэмтгий.
7.Эр хүйсийн 12 төлөөлөгч бүрийн нэг ньөнгө ялгадаггүй.
8.Хүний нүд спектрийн улаан, хөх болон ногоон гэсэн гурван хэсгийг л мэдрэх чадвартай. Бусад өнгө нь дээрх өнгөнүүдийн хослол юм.
9. Бидний нүдний диаметр нь 2,5 орчим сантиметр, 8 орчим грамм жинтэй.
10. Бидний биеийн бүх булчингаас нүдийг хянаж байдаг булчингууд хамгийн идэвхитэй нь.
11. Таны нүд төрөхөд ямар байсан, ямагт тийм л хэмжээтэй хэвээр байна, харин чих, хамар ургасаар л байдаг.
12. Нүдний алимны 6/1 нь л ил харагддаг.
13. Насан туршдаа бид дунджаар 24 сая орчим янз бүрийн дүрс хардаг.
14. Таны хурууны хээ 40 өвөрмөц онцлогтой байдаг бол, нүдний солонгон бүрхүүл 256 онцлогтой. Чухамхүү энэ шалтгаанаар сканирдсан торлогийг аюулгүй байдлын зорилгоор ашигладаг.
15. “Нүд ирмэхийн зуур” гэж хүмүүс ярьцгаадаг, юу гэвэл үүнийг хариуцдаг булчин хүний бие дэх хамгийн хурдан нь юм. Нүд цавчих хугацаа нь 100-150 миллисекунд орчим байдаг, тиймээс та секундэд таван удаа цавчиж чадна.
16. Нүд цаг тутам асар их мэдээллийг тархинд дамжуулдаг. Энэ сувгийн нэвтрүүлэх чадварыг томхон хотын интернэт-провайдерын сувгуудтай харьцуулж болно.
17. Таны нүд секундэд барагцаалвал 50 зүйлд хараагаа төвлөрүүлдэг.
18. Таны тархинд очиж байгаа дүрсүүд үнэндээ бол буруу харсан байдаг.
19. Нүд нь тархийг биеийн бусад бүх хэсгээс илүү ихээр ачаалладаг.
20. Сормуус бүр нь таван сар орчмын настай байдаг.
21. Майя нар хялар нүдийг аятайхан хэмээн үзэж, тиймээс хүүхдүүдээ хялар болгохыг оролддог байжээ.
22. Хар далайн хавьд аж төрж байсан хүнийг цэнхэр нүдтэй болоход хүргэсэн генетикийн өөрчлөлт гарах хүртэл 10 000 орчим жилийн өмнө бүх хүн бор нүдтэй байжээ.
23. Хэрвээ вспышкатай аппаратаар авсан гэрэл зурагттаны зөвхөн нэг нүд улаан байвал,та нүдний хавдартай байх магадлалтай байна (хэрвээ хоёр нүд камер руу нэг чиглэлээр харж байгаа тохиолдолд). Аз болоход, эмчилгээний үр дүн 95% байдаг.
24. Нүдний хөдөлгөөний энгийн тестийн тусламжтайгаар шизофрени өвчнийг 98,3%-ийн нарийвчлалтайгаар тодорхойлж болно.
25. Хүн болон нохой ньбусдын нүднээсхэрхэн харж байгааг эрэлхийлдэг хоёрхон амьтан, харин нохой хүмүүстэй харьцахдаа л ингэдэг байна.
26. Эмэгтэйчүүдийн барагцаалвал 2% нь генетикийн ховор өөрчлөлтэй байдаг, ингэснээр тэдэнд торлогийн нэмэлт гэрэл мэдрэгч байх нь ажиглагддаг. Энэ нь тэдэнд 100 сая өнгийг харах боломж олгодог байна.
27. Америкийн кино жүжигчин Жонни Деппийн зүүн нүд нь хараагүй,баруун нүд нь муу хардаг.
28. Канадын нэг сиамын ихэр харааны нэг таламустай байсан тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр тэд бие биенийхээ бодлыг сонсож, бие биеэ харж чадаж байжээ.
29. Хэрвээ хөдөлж буй биетийг ашиглаж байгаа тохиолдолд л хүний нүд намуухан (тасалдалгүй) хөдөлгөөн хийж чадна.
30.Сансрын нисэгчид таталцлаас болоод сансарт уйлж чаддаггүй.Нулимс жижиг жижигхэн бөмбөлөг болж, нүдийг хорсгож эхлэдэг байна.
31. Далайн дээрэмчид хөлгийн тавцан дээр болон түүний доорхи орчинд хараагаа түргэн дасгахын тулд нүдний боолт хэрэглэдэг байжээ. Ингэснээр тэдний нэг нүд хурц гэрэл, нөгөө ньбүүдгэр гэрэлд дассан байдаг байна.
32. Нүд 550 сая орчим жилийн өмнө хөгжиж эхлэжээ. Нэг эст амьтдын нүдний торлогийн гэрэлд мэдрэмтгийрецепторуудын уургийн эгэл хэсэг нь хамгийн энгийн нүд байжээ.
33. Нүдний болоргүй байх өвчинтэй хүмүүс гэрлийн хэт ягаан спектрийг харж байна гэж заримдаа хэлдэг.
34. Зөгийн нүдэнд үсэнцэрүүд байдаг. Энэ нь салхины чиглэл болон нислэгийн хурдыг тодорхойлоход тусладаг байна.
35. Нүдээ анисан үед гэрэл, гэрлийн зурвас харж байсан гэж америкийн сансрын “Аполлон” хөлгийн нисэгчид ярьдаг байжээ.Энэ нь Дэлхийн соронзон мандлын цаана тэдний нүдний торлогт туссан сансрын цацрагаас үүдэлтэй байсан нь сүүлд тодорхой болсон байна.
36.Цэнхэр нүдтэй цагаан муурны 65-85 орчим хувь нь дүлий байдаг ажээ.
эх сурвалж: mglradio.mn