Захирамжаар төсвийн орлогын ноогдлыг бүрэн хийх, ноогдуулсан татварыг хураан барагдуулах, орлогын бааз суурийг өргөжүүлэх чиглэлээр эрчимжүүлсэн ажил зохион байгуулан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хамтарсан үзлэг, шалгалт зохион байгуулж, дүүргийн татварын хэлтэс, өмч газрын асуудал эрхэлсэн албад, холбогдох орлого бүрдүүлэгч байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтёийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болон бусад орлого бүрдүүлэгч байгууллагуудын удирдлагуудад дараахь үүрэг өглөө.
- Татвар төлөгчийн бааз суурийг өргөтгөх, далд эдийн засгийг ил болгох, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллээр татвар болон өмчийн газрыг ханган ажиллахыг бүх дүүрэг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрын удирдлагуудад, өгөгдсөн мэдээллийг боловсруулан үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглахыг нийслэлийн Татварын газар, Өмчийн харилцааны газар
- Хаяг байршилдаа байхгүй татвар төлөгчийг эрэн сурвалжлах, татварын болон газрын төлбөрийн дутуу төлөлтийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, шүүхийн шийдвэртэй өрийг барагдуулах чиглэлээр ажил үүргээ уялдуулан хамтарч ажиллахыг нийслэлийн Татварын газар, Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба
- Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэн санхүүжилт авсан, ажил гүйцэтгэсэн боловч санхүүжилт нь олгогдоогүй хүлээгдэжбайгаа аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг харилцан солилцож өр барагдуулах чиглэлээр хамтран ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газар, Татварын газар, Өмчийн харилцааны газарт
- Нийслэлийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн хуулийн этгээд нь өөрийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалт өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлж байж холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газарт
- 2015 оны өмч хувьчлал, газрын дуудлага худалдааг зохион байгуулах бэлтгэл ажлыг шуурхай ханган, батлагдсан жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу өмч хувьчлал, газрын дуудлага худалдааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, төсвийн орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт
- Нийслэлийн шалган бүртгэх товчоодоос төсөвт төвлөрүүлж буй авто зам ашигласны төлбөр болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа, түүнээс төсөвт төвлөрч буй орлогын бүрдүүлэлтэд тавих хяналтыг сайжруулах замаар орлогын гүйцэтгэлийг хангах, шаардлагатай тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрийн орлогыг тухай бүрт төсөвт төвлөрүүлээгүй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Авто замын газарт
- Дүүргүүдийн төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэхийн зэрэгцээ хотын төсөвт төвлөрч буй татварын болон татварын бус орлогын бүрдүүлэлтийг хангах, дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр холбогдох орлого бүрдүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт
- Улс болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын татвар, газрын төлбөрийн өр барагдуулах ажлыг орлого бүрдүүлэгч байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст
- Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж, 2015 оны урсгал зардлыг хэмнэж 2014 оны түвшинд тооцох, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар бодитой ажил зохион байгуулж, ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт
- Нийслэл, дүүргийн харьяа газар, байгууллага, хэлтсүүдийн төсвийн зардлын зарцуулалтанд хяналт тавьж, дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийг байгуулж, гүйцэтгэл үр, дүнг тайлагнаж, ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст
- Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2015 оны үйл ажиллагааны зардлыг тухайн үйлдвэрийн газрын 2014 оны батлагдсан төлөвлөгөө, гүйцэтгэлээс хэтрүүлэхгүй баталж, зардлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт