Бүх цаг үеийн хамгийн баян хүн нэрлэгдэв

Бүх цаг үеийн хамгийн баян, нэр нөлөөтэй байсан 10 хүний жагсаалтыг Америкийн The Time сэтгүүл гаргажээ. Түүнийг зохиогчид маш гүн гүнзгий судалгааны ажил явуулсан гэдгээ өгүүлж байгаа юм. Хамгийн энгийн асуултаас эхлүүлсэн байна. Тэд “Рокфеллер, Чингис хаан нарын аль нь их мөнгөтэй байсан вэ?” гэдэг асуултыг тавьжээ. Цаашид улам лавшруулаад хөрөнгө чинээг нь цаг үе, эдийн засгийн тогтолцоотой нь уялдуулан тооцжээ. Уг чансааг гаргахад эрдэмтэд олноороо оролцсон аж.
9c687fc31a3df63big
Билл Гэйтсын хөрөнгө чинээг үнэлэхэд хамгийн хялбар байжээ. Тэрбээр өдгөө амьд сэрүүн буй хүмүүсийн хамгийн баян нь билээ. Форбс сэтгүүл л гэхэд Майкрософт компанийг үндэслэгчийн цэвэр активын үнэлгээг 78.9 тэрбум доллараар үнэлжээ. Гэхдээ уг жагсаалтад Гэйтс дөнгөн данган багтсан гэнэ. Тэрбээр ердөө Чингис хааныг ардаа орхин есдүгээр байрыг эзлэв.

Наймдугаар байрт Улаан хүрэн үст хочит Бретоны хуягт баатар Ален бичигдсэн аж. Тэрбээр 1093 онд таалал төгсөхөд түүний эд хөрөнгө 11 мянган фунт стерлингээр хэмжигдэж байлаа. Өнөөгийн үнэлгээнд шилжүүлбэл тэр 194 тэрбум доллар эзэмшиж байхаар юм.

Долоод Standard Oil компанийг үндэслэн байгуулагч Жон Рокфеллер орсон бол зургаад US Steel компанийн эзэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн баян америк хүн болох Эндрю Карнеги бичигдэв.

Хамгийн хачирхалтай нь, жагсаалтын тавдугаар байрт ЗХУ-ын их удирдагч Иосиф Сталин оржээ. Чансааг зохиогчид үүнийг ингэж тайлбарлав. Тэд “Сталин хамгийн баян улсыг хяналтдаа байлгаж байсан учраас юу хүссэнээ эдэлж, хэрэглэх боломжтой байлаа” гэж ярьжээ. Гэхдээ энэ үзэл нь ихээхэн маргаан дагуулах нь ойлгомжтой зүйл.

Ийм шалтгаанаар дөрөвдүгээр байрт Их Моголуудын Эзэнт гүрний хаан Акбарыг оруулсан байна.

Эхний гуравт 1085 онд нас барсан Хятадын Эзэн хаан Шэнь-Зун бичигдэв. Тэрбээр дэлхийн нийт бүтээгдэхүүний 30 хувийг үйлдвэрлэж байсан Эзэнт гүрнийг толгойлж байсан юм.

Дэлхийн бүх цаг үеийн хамгийн баян хүний хэргэмийг хүртэх хувь Ромын Эзэнт гүрнийг захирч байгаад МЭ-ний 14 онд таалал төгссөн Эзэн хаан Август Октавианд дутжээ. Эдийн засагчдын тооцоолсноор бол түүний эд хөрөнгө одоогийн 4.6 их наяд доллартай дүйж очих гэнэ.

Харин үлэмж баян хүнээр 1280-1337 онуудад амьдран сууж байсан Мали Улсын хаан Манса Муса тодорчээ. Түүний эд хөрөнгийг хэмжиж барахааргүй аж. Мусагийн захирч байсан хаант улс дэлхийн алт олборлогч хамгийн том улс байсан хэмээн түүхчид үздэг байна. Тиймээс эрдэмтэд түүний эд хөрөнгийн хэмжээг тооцоолж чадсангүй. Гэхдээ тэд энэ хүний үрэлгэн зан нэг удаа Египт Улсад санхүүгийн хямралт байдал үүсэхэд хүргэсэн гэж үзэв.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …