Хэн нэгэнд өвчний хараал хийсэн тохиолдолд тухайн хүн хичнээн нарийн шинжилгээ хийж, ямар ч эмчид хандсан тодорхой онош нь тогтоогдох магадлал бага. Мөн аль нэгэн эрхтэн өвчтэй гэсэн онош гарсан ч хичнээн эмчилгээ хийгээд үр дүн өгөхгүй байх нь бий. Дараа нь эмчээ сольж, дахин өөр эмчилгээ хийсэн ч эдгэрдэггүй. Энэ тохиолдолд эмчийг буруутгаад нэмэргүй. Жишээ татъя. Та усны хувцас худалдаж аваад 12-р сарын хүйтэнд өмсөхөд дааруулсан гэж тухайн барааг зарсан худалдагчийг буруутгахгүй биз дээ. Худалдагч ажлаа сайн хийсэн. Тэр таны биед таарах хэмжээний усны хувцас сонгон, боож баглаад, мөнгөний хариултыг ч өгчихсөн. Гэхдээ тэр худалдагч таныг шинэ жилээр, хүйтэнд усны хувцсаа өмсөнө гэж яаж мэдэх билээ. Учир нь та өвлийн хүйтнээс хамгаалах зориулалттай, пальто, малгай гэх мэт хувцсыг огт өөр тасгаас авах ёстой шүү дээ. Үүнтэй адил өвчний хараал туссан хүнд амьдралын ямар ч нөхцөл байдал хэт хар бараан өнгөтэй, сөрөг харагддаг. Сүүлдээ эмч нарыг чадахгүй гэж үзээд зарим нь өөрийгөө эмчлэх гэж оролдож ч магад. Гэхдээ ингээд ч эдгэхгүй, үүнээс гарах гарц ганцхан бий. Өвчний хараалыг заавал арилгах буюу тайлах ёстой.ҮХЛИЙН ХАРААЛ
МӨНГӨГҮЙ БОЛГОХ ХАРААЛ
Мөнгөгүй болгодог хараалыг таньж мэдэх маш амархан. Жишээлбэл наймаачин хүний бараа үргэлж сайн зарагддаг байснаа гэнэт саад бэрхшээл, хүндрэл тулгарч эхэлдэг. Хараал хүрсэн хүний бараа зарагдахаа байж, санаанд оромгүй элдэв саад тотгор учрах болно. Наймаачин ямар бараа гүйлгээтэй байгааг олж мэдэн, авч ирсээр байна. Гэтэл маш онцгой барааг нь хүртэл хүмүүс худалдаж авахаа болих гэх мэтээр ажил хэрэг нь улам муудсаар байх болно. Сүүлдээ энэ хүн сэтгэлээр унаж, бууж өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Мөнгөгүй болгох хараал нь тухайн хүний бизнест асуудал үүсгэх цорын ганц хөтөлбөр биш. Хараалын ямарваа хэлбэр нь туссан хүнийхээ амьдралыг бүхэлд нь тэвчишгүй болгоход чиглэсэн байдаг. Хараал ийнхүү хүнийг ямар ч сөрөг энергид эмзэг, өртөмтгий болгодог аж.
ХАРААЛД ХЭН АМАРХАН ӨРТДӨГ ВЭ?
Энэ асуултад хариулахын өмнө хүний энергийн талбайг авч үзэх хэрэгтэй. Энергийн талбайгаас нь хамааран хүмүүсийг таван бүлэг болгож ангилдаг.
1. Энергийн талбай суларсан хүмүүс энэ бүлэгт багтдаг. Тэдний бие байнга хямарч, эвгүйцэн, тавгүй байдлыг мэдэрдэг.
2. Өөрийн био талбайгаа мэдэрдэггүй хүмүүс энд хамаарна. Био талбай гэдэг нь тэдний хувьд хэтэрхий “нарийн матери” юм.
3. Энэ бүлгийн хүмүүс өөрсдийн болон бусад хүний био талбайг мэдэрдэг төдийгүй амьтан, амьгүй эд зүйлсийнхийг ч гэсэн хардаг. Тэд бол далдыг харагчид, зөнбилэгчид юм.
4. Өөрийн энергиэ төвлөрүүлж, түүнийгээ бусад хүн, амьтан, эд зүйлс рүү чиглүүлж чаддаг. Энд шулам, домч, бөө, анагаагч орно.
5. Өөрсдийн эд эсээ олшруулж, эсийн хөгжлөө удирдаж чаддаг хүмүүс. Ийм хүмүүс соматик эсүүдийг ч хянаж чаддаг. Гэхдээ бэлгийн эсүүдэд нөлөөлж чадахгүй.
6. Маш ховор хүмүүс. Тэд бэлгийн эсүүдийг хянах замаар удамшлыг удирддаг хүмүүс.
ХАРААЛЫГ ХАРИУЛАХ АРГУУД
Зарим зөнбилэгч хараалыг хариулах ёслол үйлдэхдээ сөрөг энергийг өөртөө авдаг гэдэг. “Энэ буруу, ямар ч тохиолдолд бүр түр зуур ч гэсэн сөрөг энергийн хэсгийг ч өөртөө халдааж болохгүй. Бид өөрсдийн хүчээр үйлчлүүлэгчээсээ салгасан сөрөг бүхнийг саармагжуулж, устгадаг. Эсвэл илгээсэн хүн рүү нь явуулчихдаг” хэмээн Фад ярьж байна.
Нэг ийм тохиолдол гарчээ. Португалийн нэг хүү 17 настайдаа гэнэт анагаах чадвартай болжээ. Тэр хүмүүсийн ямар ч өвчнийг эдгээдэг учраас маш хүнд өвчтөнүүд ч түүн рүү цувж эхлэв. Гэвч хүү 3 сар л тэссэн. Түүнийг нас барсны дараа задлан хийхэд хүүгийн биеэс маш олон төрлийн өвчнийг илрүүлжээ. Тэр ирсэн хүмүүсийг анагааж, бүх өвчнийг нь өөртөө авч байсан аж. “Иймэрхүү зүйлээс өөрсдийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар бидэнд бий. Бид аюулгүй байдлыг сахиж мөрддөг. Хүнд хуримтлагдсан сөрөг бүхнийг бид өөр орон зайд шилжүүлдэг эсвэл устгадаг” хэмээн А.Фад өгүүлэв.
Зарим тохиолдолд заавал далдыг харагч, мэргэч төлөгч, бөө нар дээр очихгүйгээр өөрөө хараалыг хариулж болно. Орчин үед голдуу ус шивших, үнэртэн утаа ашиглах, лааны лаавыг хайлуулах зэрэг аргыг хэрэглэдэг. Энэ үед төрөл бүрийн тарни, шившлэг уншиж болох бөгөөд гол агуулга нь шүглэсэн буг чөтгөрийг хөөх, өвчтөнийг эрүүлжүүлэх залбирал юм. Энэ нь тус болох эсэх талаар эцэс төгсгөлгүй маргаж болох ч өөр арга байхгүй бол яах билээ. Хараал хариулах үед хамгийн гол нь хараал туссан тухайн хүний хүсэл гэдгийг мартаж болохгүй. Тэгсэн цагт л эдгэрч анагаагдана.
1-р арга
2-р арга
Хэрэв хараал ноцтой биш бол давстай усыг ашиглаж болно. Усны температур биеийнхтэй ойролцоо байвал зохино. Түмпэнд ус хий, энэ ус таны шагайгаар татаж байх ёстой. Дараа нь атга давс хийж, хөлөө дүрж, 10 минут болно. Та энэ ёслолыг үйлдэж байхдаа булгийн ариун ус таны биеийг толгойноос хөл хүртэл угааж, энэ түмпэнд орж байна гэж төсөөлөөрэй.
3-р арга
Энэ аргыг шулмын гэж нэрлэдэг. Яагаад гэвэл түүнийг үйлдэхэд цус, шээс эсвэл шүлс ашигладаг. Шалан дээр тойрог зурж, уд модны хоёр мөчрөөр цус буюу шээс, шүлсийг түрхэнэ. Дараа нь эдгээр мөчрийг загалмай хэлбэрээр мушгин зангидаж, тойргийн төвд тавь. Жижиг цаасан дээр тань руу хараал илгээсэн хүний дүрсийг зур, энэ үед түүний нүүр царайг төсөөлөөрэй. Энэ дүрсний цээжин дээр тэр хүний нэрийг бич. Хэрэв та түүнийг танихгүй бол зүгээр л “шулам” гэж бичээд цаасаа тойрог дотор хийнэ. Үүний дараа уд модны мөчир, цаасаа шатаахдаа дараах шившлэгийг унш. “Чиний хорон нүд, муухай хэл надад, миний гэрт орж ирлээ. Чи надад аймшигтай цохилт өгсөн, би тэр чигээрээ муу галд шатаж байна. Чи гэрт минь гай зовлон авч ирлээ, би дугуйгүй тэрэг мэт болжээ. Гэвч муу хорон санаа чинь одоо галд шатаж байна, чи надад аймшигтай байхаа болилоо”. Сүүлийн үгийг хэлэхдээ зурсан дүрсийнхээ зүрх рүү ямар нэг хурц зүйлийг шаа.
4-р арга
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл