НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР ИРГЭДИЙГ ТҮР АЖЛЫН БАЙРААР ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

p17s40ob8u5ju16tj61v1gjf58b1 Нийслэлийн Хөдөлмөрийн газраас нийтийн эрх ашгийг хамгаалах бүтээн байгуулалтын болон ногоон хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, эх орныхоо газар нутгийг хайрлан хамгаалах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, хог хаягдлыг цэвэрлэх, эрсдлээс сэргийлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэх иргэдийн бүлгийг дэмжих замаар иргэний хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор иргэдийн түр ажлын байраар ханган ажиллаж байна. Нийтийг хамарсан ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, ногоон байгууламжийг бий болгох, мод тарих зүлэгжүүлэх,  арчлах услах,   гудамж талбайд үүссэн хур хогийг зайлуулах цэвэрлэх хотын өнгө үзэмжийг сайжруулахад чиглэгдсэн ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Нийтийг хамарсан ажилд нийгмийн эмзэг бүлгийн, орлого багатай, ажилгүй болон оюутан залуучуудыг хамруулж түр ажлын байраар хангаж, ажлын хөлсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тухай бүр олгоно. Түр ажлын байраар хангагдан ажиллахыг хүсч буй иргэд нийслэлийн Хөдөлмөрийн газрыг зориорой гэж Нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …