Таван хүний аминд хүрчихээд тал ялаа эдлэх гэж үү

-Долдугаар сарын 1-ний хэрэг түүх болон үлдэх нь-

юДолдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөр­вөн дарга болох Ч.Амарболд, Эр­гүүл хамгаалалтын газрын дар­га асан, цагдаагийн хурандаа Ш.Бат­сүх, Нийслэлийн цагдаа­гийн газрын дарга асан, цаг­даагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ган­баатар нар т холбогдох хэр­гийг өнгөрсөн онд нэлээд урт хугацаанд шүүх цагдаагаар яв­сан.

Заримынх нь бие муудаж, ба­гагүй хугацаанд хэл ам дагуул­сан хэрэг шийдэгдсэнээр Ч.Амар­болд, Ш.Батсүх нарт 6.6, О.Зоригт 5.6, С.Ганбаатарт хоёр жилийн ял өгөхөөр болсон би­лээ.

Түүнчлэн Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амар­болд, Ш.Бат­сүх нарыг 3.6 жил, О.Зо­ригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм. Харин хоёр жилийн ял авсан С.Ганбаатар ялаас мул­тарсан байдаг. Тэгвэл эд­гээр дарга нар ээлж дараалан сул­лагдаж эхлэх нь ээ. ЦЕГ-ын дар­гын үүрэг гүй­цэтгэгч асан, хо­шууч генерал Ч.Амар­болд ху­гацаа­наас өмнө тэнсэнгээр сул­лаг­даж магадгүй ажээ.

Учир нь ШШГЕГ-аас хошууч, гене­рал Ч.Амарболдыг хуга­цаа­наас нь өмнө хуулийн хү­рээнд сул­лах боломжтой хэ­мээн хол­богдох материалыг Нийс­лэ­лийн прокурорын газарт шил­­жүүлсэн талаар эх сурвалж мэ­дээллээ.

Харин прокурорын бай­гууллагаас түүнийг магад­лан­гаар суллагдах боломжтой хэ­мээн материалыг нь Дүүр­гийн эрүүгийн хэргийн нэг­дү­гээр шүүхэд шилжүүлжээ. Ин­гэс­нээр шүүхээс түүний ма­те­риалтай танилцаж, 30 хо­ногийн дараа шүүх хурлыг тов­лох юм байна. Хурлаар түүнийг ма­гадлангаар суллагдах эсэх эц­сийн шийдвэрийг шүүх гар­­гах юм.

Ч.Амарболд 2012 оны гуравдугаар сараас хойш хо­ригд­сон. Хоригдох хуга­цаан­­даа са­хил­гын зөрчил гаргаа­гүй, эдлэх ёс­той ногдсон ялын­хаа гуравны хоёроос дээш ху­гацааг биеэр эдэл­сэн тул ийн­хүү магадланд хам­рагдах бо­ломж­той болжээ.

Ха­рин Ч.Амар­болдтой хамт яллагд­сан ху­ран­даа О.Зоригт оны өм­нө сул­­лагдсан бол хурандаа Ш.Бат­­сү­хийн магадлангийн ху­га­цаа нь бо­лоогүй байгаа та­лаар ал­баны эх сурвалж мэдээл­лээ. Ш.Бат­сүхийн хувьд ч эдлэх ёстой ялаа биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй гэх дүгнэлтэд орсон учраас тун удалгүй араас нь сул­лагдах нь ээ.

Сонгуулийн шоу бол­гож, гурван даргад ял өгснөөр дуус­гавар болсон энэ хэрэг эд­гээр хэрэгтнүүд суллагдсанаар бүрмө­сөн хаагдаж, зөвхөн Монголын түү­хэнд хар толбо болон дур­сагдаж үлдэх бололтой.

 Эх сурвалж: www.mminfo.mn

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …