Үнийн өсөлтийн эсрэг давхар хамгаалалт хийж эхлэв

images (1) Автобусанд, ажил дээр, гэрт ч гээд ер нь хаа ч явсан орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар ярь­сан хүмүүс. Уг зээлд хам­рагдсан хүмүүс төдийгүй иргэд энэхүү хөтөлбөрийн талаар ам сайтай байна.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эрэлт оволзоод ирэхээр орон сууцны үнэ ч гэсэн дээшээ хөдөлсөн бололтой. Тодруулбал орон сууцны үнийг өмнөх са­рынхтай харьцуулахад 200-400 мянган төгрөгөөр нэ­мэгдсэн мэдээлэл байна. Тавдугаар сарын 20-ны байдлаар Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны үнэ метр кв-т нь 1.390 мян­ган төгрөг байсан бол өчигд­рийн байдлаар 100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Баян­зүрх дүү­рэгт баригдаж буй орон сууцны үнэ даруй 350-400 мянган төгрөгөөр нэмэгдэж, барилгын ком­паниуд дор бүрнээ л ашиг хонжоо харж байгаа аж.

Уг нь зээ­лийг хэрэг­жүүлж эхлэхээс өмнө Монголбанк, Засгийн га­зар үнийн хөөрөгдлийг тоо­­цон үзэж их л ул суурь­­тай хөдөлсөн юм даг. Өөрөөр хэлбэл орон сууц­­­ны санхүүжилтийн тог­­­толцоог бий болгохын өм­нө нийлүүлэлтийг нэмэг­дүүлэх шат дараатай арга хэмжээг авсан. БХБЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарыг дэм­жих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд ба­рилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийн тасралтгүй, тогтвортой байд­­­­лыг хангахаар 235 тэр­­бум төгрөгийн санхүү­жил­тийг 100 компанид ол­госон байна.

Түүнчлэн дэд хөтөл­бөрийн санхүүжилтээс гадна орон сууцны ба­рилгын нийлүүлэлтийг нэмэг­дүү­лэхэд зориулж 355 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгосон. Үүнээс 42 компанийн 221 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкууд шийдвэрлээд бай­гаа.

Энэхүү эрэлт, нийлүү­лэлтэд чиглэсэн уялдаатай бодлогын үр дүнд орон сууц­ны үнэ тогтвортой байх нөхцөл боломж бүрдэж бай­гаа гэдгийг хөтөлбөр боловс­руулагчид хэлж байлаа.

Үнийн хэт хөөрөгдлөөс хамгаалах ээлжит халхавч нь ипотекийн зээлийг ол­­гохдоо нийлүүлэлтэд тул­гуурлан өгөх явдал. 2013-2014 оны хувьд нийт 34 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орох тооцоог холбогдох газрууд гаргасан байна. Энэ тоон дээр барилгын стандарт хан­гасан, зах зээлд бор­луу­лаг­дах хуучин орон сууцыг оруулаад энэ оны эцэс гэхэд 40 мянган айл орон сууцаар хангагдах нь.
Эрэлт ийнхүү өсөж бай­гаа учир зах зээлийн хуу­лиар үнийн өсөлт ажиг­лагдах нь мэдээж.

Гэхдээ үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг бий бол­госон аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас хариуцлага тоо­цохоо мэдэгдээд байгаа. Тус газраас мэдээлсэнээр “Үндэс­лэлгүйгээр үнээ нэмж буй барилгын компаниудад арга хэмжээ авна.

Засгийн газраас барил­гын салбарыг дэмжих ул­маар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөл­бөрийн хүрээнд иргэдэд най­ман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнтэй хол­бог­дуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж буй талаарх гомдол манай газарт их ирэх боллоо.

Иймд орон сууцны үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудын та­­лаарх мэдээллийг ирүү­лэхийг уриалж байна. Үнээ үндэслэлгүйгээр нэмсэн нь хяналт шалгалтын дагуу тогтоогдвол цаашид Засгийн газраас хэрэгжүүлэх аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэгт хамааруулахгүй, мөн барилгын тусгай зөв­шөөрлийг сунгахгүй зэрэг арга хэмжээ авахыг ха­риуц­лагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм.

Ийнхүү орон сууцны үнийн өсөлтийн эсрэг давхар хам­гаалалтуудыг төрийн зү­­­гээс тавьж байна. Үнийн өсөл­тийн эсрэг авч буй арга хэмжээ нь хэр үр дүнд хүрэх нь цаг хугацааны асуудал.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …