Нийслэлийн АН-ын удирдлагуудын зүгээс Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж Чингимийн талбай болгох шийдвэрийг 2013 онд жилд гаргасан. Тэгвэл энэ шийдвэр нь холбогдох хуулийг зөрчиж гарсан тухай мэдээллийг НИТХ дах МАН-ын бүлгийн гишүүд илэрхийлж байсан бол тэд энэ удаа Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болсон нь хууль зөрчнийг илэрхийлэн дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Та бүхэнд нэхэмжлэлийн текстийг хүргэе
НЭХЭМЖЛЭЛ
2015 оны 1 дүгээр сар … Улаанбаатар хот
НЭХЭМЖЛЭГЧ:
1.Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Гантөмөр
2. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Ганбаяр
3. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Энх-Амгалан
Хаяг: : Монгол Улс, Улаанбаатар-46, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-11
ХАРИУЦАГЧ: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар-46, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-11
НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА:
1.“Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах
НЭХЭМЖЛЭЛИЙН УТГА:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь …хууль дээдлэх зарчим баримтална “ гэж заасан байдаг.
Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчин Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан журамд нийцээгүй “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоол гаргасан нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч бидэнд итгэл хүлээлгэн сонгосон сонгогчдын итгэлийг алдах, иргэд сонгогчдоос хууль дээдлэн ажиллахыг шаардах ёс суртахууны эрхийг хязгаарласан, нэхэмжлэгчбидний хуулиар хүлээсэн эрх, үүргээхэвийн явуулахад хүндрэл учруулж дараа дараагийн сонгуульд амжилттай оролцох, өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар баталгаажсан төрийн байгууллагад сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж байнагэж үзэн уг шийдвэрийг хүчингүйд тооцуулж, өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Бид нэхэмжлэлээ дараах байдлаар Үндэслэж байна:
Нэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-д “гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох…” эрхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамааруулж хуульчилсан байдаг хэдий ч Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Засгийн газрын шийдвэрээр хуульчлагдан нэрлэгдсэн нэрийг өөрчлөх эрхийг олгоогүй байна.
Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 1946 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Д.Сүхбаатарын хөшөөг байгуулж байршуулснаас хойш нэршсэн, Монгол Улсын хууль, Засгийн Газрын тогтоолоор давхар хуульчлагдан баталгаажсан Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх талаар хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан хуралдаанд асуудал оруулах тухай журмыг зөрчин уг асуудлыг хэлэлцэж хууль бусааршийдвэргаргасныг нэхэмжлэгч бид өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.
Дээрх хууль, Засгийн газрын тогтоол, журамтай зөрчилдсөнД.Сүхбаатарын талбайн нэрийг хууль зөрчин өөрчилсөн шийдвэрийн уршгаар нэхэмжлэгч бид сонгогч, иргэдтэй уулзахад биднийг “хууль зөрчиж талбайн нэрийг өөрчилсөн байна, сонгогч бидний эрх ашгийг хамгаалан ажиллаж чадахгүй байна, хуулиар хүлээсэн үүргээ хангалттгүй биелүүлж байна” зэргээршүүмжлэн, зэмлэж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгосонНийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчийн хуулиар хүлээсэн дараах эрх, үүргийг хэрэгжүүлэхэд түвэгтэй байдал бий болгожбайна. Үүнд:
1/ 12.1.6.хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах;
2/ 12.1.9. сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах. .
3/ 18. ж. тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгох;
4/ 20.1.1.Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх;
5/ 20.1.2.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах, үүнтэй холбогдох асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгуулагын удирдлагын илтгэл, саналыг хэлэлцэх;
6/ 20.1.4.иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх;
7/ 20.1.9.иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах ажлыг зохион байгуулж, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах ёс суртахууны эрхийг хязгаарлаж нэхэмжлэгч биднийг хууль, тогтоомж зөрчигчид гэх ойлголт төрүүлж байгааг бид эрх, хууль ёсны ашиг сонирхолоо ноцтойгоор зөрчигдсөн гэж дүгнэж байна.
Иргэд, сонгогчид бидэнд итгэл хүлээлгэн сонгохдоо гагцхүү хууль дээдлэн ажиллахыг үүрэг болгосныг онцлон тэмдэглэж байна.
Хоёр. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоол нь эрх зүйн акт хууль зүйн үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Уг тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтуудыг үндэслэсэн нь Төв талбайн нэрийг өөрчлөх хууль зүйн үндэслэл биш болно. Тодруулбал:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-д “гудамжталбайд нэр өгөх, нэрэмжит болгох…” тухай,
2.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1. 5-д “нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллагад нэр өгөх, нэрэмжит болгох…“ тухай зааснаас өөрөөр Төв талбайн нэрийг өөрчлөх тухай заалт, агуулга байхгүй, иймээс хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй эрх зүйн акт мөн болно.
Гурав.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд“Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж хоёрдмол утгагүйгээр хуульчилсан байхад Д.Сүхбаатарын талбайн нэрийг солих асуудлыггэнэт хуралдаанд оруулж хууль зөрчин хэлэлцүүлсний дээр тухайн асуудал нь ямар ч судалгаа,тооцоогүй байсан нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 14 дүгээр хуралдааны 14 дүгээр тэмдэглэлээр нотлогдож байна.
Тухайлбал уг хуралдааныг Хурлын дарга Д.Баттулга нээж хэлэхдээ “…өнөөдрийн хуралдаанаар 4 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөгөө батлагдсан…боловч мөн 1 асуудлыг өргөн барьсан, энэ нь нийслэлийн төв талбайг Чингис хааны нэрэмжит болгох тухай юм” гэсэн нь Төв талбайн нэрийг өөрчлөх тухай асуудал тухайн хуралдаанаар хэлэлцэхээр батлагдсан төлөвлөгөөнд огт тусгагдаагүйбайсан, мөнТэргүүлэгч биднийг энэхүү хэлэлцэх асуудалтай сайтар танилцах боломж олголгүйгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд “… хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэснийг зөрчиж хэлэлцсэнийг хуралдааны тэмдэглэл баталдаг.
Хуулинд зааснаар Тэргүүлэгчдэд хуралдаанаар хэлэлцэх асуудлын тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төсөл хуралдаан болохоос 1 хоногийн өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагаас өмнө хүргэгдсэн байх ёстой.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлийн“холбогдох тооцоо, судалгаагүй асуудлыг хэлэлцэхгүй”гэснийг зөрчиж огт судалгаа тооцоо, дүгнэлтгүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан ньхуралдааны тэмдэглэл, Тэргүүлэгчдийн асуулт, хариултаар нотлогдоно.
Нийслэлийн удирдлага тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн санал асуулгыг авч уг саналын эцсийн дүнг үндэслэж шийдвэр гаргаж байсан.
Харин энэ удаад Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх асуудал нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцэх эсэх, нэгэнт Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр хуульчлагдан баталгаажсан оноосон нэрийг өөрчлөх эрх Улсын Их Хурал, Засгийн газар болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн алинд хамаарах талаар Улсын Их ХурлынТамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон бусад холбогдох байгууллагаас лавлаж судлаагүй, тодорхой хууль зүйн үндэслэл, дүгнэлтгүй, иргэдийн дунд явуулсан албан ёсны санал асуулгын дүнг үндэслэж асуудалд хандаж тэдний саналд хүндэтгэлтэй хандаагүй нь хуралдаанаар хэлэлцэх асуудал заавалтооцоо, судалгаатай байх гэсэн хуулийн нэн тодорхой шаардлагыг зөрчин хэлэлцэж шийдвэр гаргасаннь илэрхий байна.
Төв талбайн нэрийг өөрчилсөн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол нь
1. Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт.”,
2. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд… нэвтрүүлэхгүй байх”,
3. Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн ёслолын журам”-д оруулсан нэмэлт болох 192.1 дүгээр зүйлд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулах ажиллагааг зохион байгуулна” гэсэн хуулийн заалт, нэр томъёотой зөрчилдөж эрх зүйн маргаан үүсгэх боллоо.
Тухайлбал сонгогч, иргэд Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд зааснаар цуглаан хийх тухай хүсэлтээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлэхдээ хуульд заагдсан Сүхбаатарын талбайд гэх, эсхүл Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу Чингисийн талбайд гэхүү гэдэг нь ойлгомжгүй болж үүний улмаас цуглаан хийх эрхээ эдлэх боломжгүйд хүрэх боллоо.
Мөн Д.Сүхбаатарын талбайн нэрийг тодорхой судалгаа, дүгнэлтгүйгээр хууль зөрчин хуралдаж шийдвэрлэсэн нь Д.Сүхбаатарынүр удам, хойч үеийн Жанжин Д.Сүхбаатарын үр удам гэдгээрээ бахархах эрхэнд халдсан, тэдний эрхэмлэн нандигнадаг үнэт зүйлд хүндэтгэлгүй хандсан, мөн Жанжин Д.Сүхбаатарын үйл хэргээр бахархаж хүмүүжсэн олон мянган иргэдийн итгэл үнэмшил, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн баэнэхүү үйлдэл нь сонгогч, иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, хууль дээдлэн ажиллах үүрэгтэй нэхэмжлэгч бидний эрх ашигтай шууд холбогдохыг онцолж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайнХурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасны дагуу уг хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 05/50 дугаар албан тоотыг Хурлын дарга Д.Баттулгад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байна.
Иймд нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол болон Монгол Улсын хуулийг зөрчсөн “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож өгөхийг хүсье.
ХАВСАРГАСАН МАТЕРИАЛ:
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолын хуулбар
- Гудамж талбайн нэр өөрчлөх тухай тогтоолын төслийн танилцуулгын хуулбар
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 14 дүгээр хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн хуулбар
- 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан Шинээр гудамж, нэршүүлэх, хөшөө, дурсгалын самбар байршуулах комиссын хурлын протоколын хуулбар
- Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Журамд нэмэлт оруулах” тухай 04 дүгээр тогтоолын хуулбар
- Нийслэлийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгээс Хурлын дарга Д.Баттулгад хүргүүлсэн 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 05/50 тоотын хуулбар
- Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1990 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 128 дугаар тогтоолын хуулбар
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Эх сурвалж: Bolod.mn