Дэлхий ертөнц даяарчлагдан, нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж,
Нийгмийн харилцаа, хүний сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтүүд нь бухимдал, ганцаардал, айдас, гэмт хэрэг, ёс суртахуунгүй явдлыг нийгэмд газар авах нөхцөл болдог бөгөөд үүний гол хохирогч нь хүүхэд юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, өсвөр үеийнхний дунд PC тоглоомд донтох, үе тэнгийхнээ дарамтлах, гэр бүл, насанд хүрэгчид, багш сурган хүмүүжүүлэгчидтэй харилцааны зөрчилд орох, сурах дургүйн улмаас сургуулиас завсардах явдал буурахгүй байгаа.
Иймээс хүүхэд бүхэнд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төлөвшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгох шаардлага зүй ёсоор тулгарч буй.
Иймд хүүхэд бүрийг авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах, үндэсний хэмжээнд олон салбарын дэмжлэгтэйгээр хүүхдийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн БСШУ-ны сайд тушаал гарган Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Хүүхдүүд нэг бодлогыг олон аргаар бодно гэдэг нь сэтгэх чадварыг суулгах ач холбогдолтой.
Энэ хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй танилцахаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсгийнхэн Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллаа. Завхан аймгийн тухайд онцлогтой. Зөвхөн цөөн тооны хүүхдийн авьяасыг хөгжүүлэх бус аймгаараа Морин хуур, шатар, комьютер бүрэн эзэмшиж чадсан.
Өнгөрсөн Намар “Өсвөрийн 9,999 Монгол шатарчид”-ыг нэг дор оюун ухааныг зорьсон нь аймаг, Улсдаа төдийгүй Дэлхийд анх удаа болж , Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов өөрийн биеэр ирж оролцон Геннист бүртгэхээр болсон юм. Энэхүү түүхэнд тэмдэглэгдэх үйл явдлыг үүсгэн санаачилж үр дүнтэй хэрэгжүүлсэн хүн нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав.
Түүний Завхан аймгийн Засаг дарга байхдаа эхлүүлсэн “Гурван тулгуурт бодлого” нь өнөөдөр тус аймагт амжилттай хэрэгжиж өрх бүрийн хүүхдүүд морин хуур, шатар, компьютерийг бүрэн эзэмшсэн юм билээ. БСШУ-ны сайдыг Завхан аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав аймагтаа хамт ажилласан байна.
Энэ үеэр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 465 хүүхэд бүжгээр хэрхэн чадваржиж байгаагаа харуулж, Авьяас хөтөлбөрийн хүрээнд 250 морин хуурч чадвараа гайхуулан хуурдсан байна.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр үүний дараа Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ лабортори сургууль дээр ажиллажээ. Тус сургуулийн 4-р ангийн хүүхдүүд өөрсдийн зохиосон бодлогыг 36 аргаар боддог, Индукаторын цаас ашиглан жимсний хүчиллэг шинжийг судалж байгаа, Биологийн хичээл дээр навчны нимгэн хэсгийг томруулан судалж тэмдгэлгээ хийж буйгаа сайдад үзүүлжээ.
Сайд хэлэхдээ хүүхдүүд нэг бодлогыг олон аргаар бодно гэдэг нь сэтгэх чадварыг суулгах ач холбогдолтой. Таван жил багшилсан багш нар одоо өөрсдийн хүүхэд сургах, тэр хичээлийг ойлгуулах арга барилаа бий болгох хэрэгтэйгэв. Мөн багш нар өөрийнхөөрөө хүүхдээ хүмүүжүүлэх хүүхдээ сургах тийм эрхийг боловсролын шинэчлэл олгож байгаа гэжээ.
Харин Лабратори сургууль гэдэг жишиг хөтөлбөр боловсруулж түүнийгээ сургуулуидад дэлгэрүүлэх тийм сургууль юм. Цөм хөтөлбөрийн хүрээнд лабратори сургууль бий болсон. Хүүхдийн чадварт суурилж мэдлэг бүтээх олгох нь цөм хөтөлбөрийн зорилго.Аливаа зүйлийг жишээ нь өгүүлбэртэй бодлого өгөгдөл зүй тогтол гэх мэтчилэн судлагдхуунуудыг сурах арга барилд хүүхдийг сургахад энэ шинэчлэлийн цөм хөтөлбөр чиглэсэн. Үүний үр дүнд хүүхдүүд чөлөөтэй дүгнэж чаддаг боддог, сонсдог гээд олон олон чадваруудад давхар суралцдагийг Е.Түмэнжаргал багш ярьсан байна.Ингээд ажлын хэсгийнхэн Завхан аймгийн Тэлмэн суманд ажиллаад Хөвсгөл аймгийн зүг хөдөлжээ. Л.Гантөмөр сайд Хөвсгөл аймагт ажиллаад Булган,Сэлэнгэ аймгуудад ажиллана.