Хуримын ёслолын хамгийн ер бусын ёс заншлууд

b5bf185716527796bigШинэхэн гэрлэсэн залуу хосууд руу мөнгө, шар будаа цацах, болор хундага хагалах, талх хэмхлэх, «гашуун байна» гэж чангаар орилох эсвэл шүүрэн дээгүүр үсрэх гэх зэрэг хуримын ёслолын бүх уламжлал, зан үйл нь залуу хосуудын цаашдын амьдрал нь бат бэх, аз жаргалтай байхыг ерөөсөн үйлдэл билээ. Ингээд хуримын ёслолын хамгийн ер бусын зан үйлүүдийн тухай уншигчдадаа сонирхуулья.

Бэр гуйх
Театр хувцасны өлгүүргүй байж болохгүйтэй адил хэдийгээр өнөө үед бэлгэ тэмдэг төдий болсон ч бэр гуйхгүйгээр жинхэнэ хурим байж боломгүй билээ. Украин, Беларусийн заншлаар хэрвээ бэрийн тал тарвас эсвэл хулуу гаргаж тавьбал охиноо өгөхөөс татгалзаж байгаагийн тэмдэг гэнэ. Харин каталоничууд татгалзаж байгаагаа хог шүүрдэн илэрхийлдэг байна.
Орост хуримын ёслолын зан үйлийг зууч эхнэр гүйцэтгэдэг. Хайрын бурхны туслах болох зууч эхнэр нь суух ёсгүй бөгөөд хосууд ирээдүйн гэр бүлээ муу муухай зүйлээс ангижруулж, аз жаргалаар дүүрэн байлгахын тулд дарс уун бүжиглэдэг байна.
Балтийн тэнгисийн орнуудад сүйт бүсгүй бүжиглэж байх үеэрээ түүний өмнө хувцас өмссөн чөтгөр зогсоогүй гэдгийг шалгахын тулд гэрлэж байгааг залуугийнхаа хөл дээр бүх хүчээрээ дэвсдэг гэнэ.
Харин Никобарын арлуудад сүйт хархүү нь хайртай бүсгүйнхээ гэрт хагас жилийн турш сайн дураараа зарц хийх ёстой байдаг ажээ. Ингэхдээ бүр хамгийн хүнд хүчир ажлыг нь хийдэг байна. Гэр бүл болсны дараагийн жилүүдэд нь эхнэр нь хийх ёстой бүх ажлаа хийдэг ажээ. Харин Финландад эсрэгээрээ сүйт бүсгүй нь ирээдүйн нөхрийнхөө гэрт долоо хоногийн хугацаатай л очдог байна. Гэхдээ зөвхөн гэрийн аж ахуйтай танилцахын тулд.
Англид эмэгтэйчүүд хуримынхаа өдөр ямар нэг шинэ, ямар нэг хуучин, ямар нэг зээлээр авсан бас хөх цэнхэр өнгөтэй зүйл заавал өмсдөг байна. Хуучин зүйл нь /ихэвчлэн ээжийнх нь энгэрийн зүүлт эсвэл эмээгийнх нь бөгж/ өвөг дээдэстэйгээ холбоотой байгаа гэдгийг бэлгэддэг бол шинэ нь ирээдүйн аз жаргалыг, зээлээр авсан эд зүйл нь гэрийн шүтээн болж, найз бүсгүйд нь байх ёстой бөгөөд гэр бүлд аз жаргал авчрахыг бэлгэддэг ажээ. Цэнхэр өнгө нь тухайн үед даруу төлөв, үнэнч байдлыг илэрхийлдэг байна.
Энэтхэгийн навахо омгийнхны заншлаар сүйт бүсгүйчүүд хуримын даашинзандаа дөрвөн өнгийн цэцгийг байгалийн зүг чигээр зүүдэг ажээ. Хар цэцгийг хойд, цэнхэр өнгийн цэцгийг өмнө, улбар шарыг баруун, цагаан өнгийн цэцгийг зүүн зүгт чиглүүлдэг байна.
Кенид сүйт бүсгүйн хумс, гараа хар улаан өнгөөр хээлэн буддаг гэнэ. Ингэвэл буг чөтгөрийг хөөдөг гэж үздэг байна. Кеничууд угаас сэтгэн бодох чадвар сайтай ард түмэн юм. Жишээлбэл, нөхөр нь бал сарынхаа эхний өдөр эмэгтэй хүний хувцас өмсөх ёстой гэнэ. Энэ нь мэдээж хэцүү л дээ гэхдээ ингэх нь буг чөтгөрийг хөөдөг гэж үздэг ажээ.
Энэтхэгт бас сүйт бүсгүйн гарыг будаж, дараа нь сүүнд дүрсэн бугуйвчаар гоёдог байна. Энэ нь гэр бүлийн амьдрал нь эд баялгаар арвин дүүрэн байхыг бэлгэдэж байгаа ажээ. Сүйт бүсгүй алтлаг шар өнгөөр оёсон сари өмсдөг бол сүйт хархүү нь мөнгөөр хийсэн сондор зүүдэг нь хангалуун амьдралыг бэлгэддэг гэнэ.
Хамгийн аз жаргалтай хүсэл нь испани эмэгтэйчүүдэд оногдсон байна. Шинэ хосуудын үсийг улбар шар өнгөөр буддаг бөгөөд цэцгийн баглаа нь бас тийм өнгөтэй байх ёстой ажээ. Энэ нь залуу нас болон үргэлж өөдлөхийн бэлгэ тэмдэг гэнэ.
Нигерид хуримын ёслолын үеэр зочид сүйт бүсгүйн даашинзанд сүлбээр зүүгээр мөнгө хатган тогтоодог байна.
Македоны сүйт бүсгүйчүүд хуримын даашинзаа өөрөө оёдгоос гадна хуримын ёс жаягийг ягштал цээжилж, сүйт хархүүгийнхээ гэрийн бургасан хашаан дээгүүр морьтойгоо дүүлэн гарч хазаараас барьж, дөрөөнд хүрэлгүй мориноосоо буухын тулд морь унаж сурдаг ажээ.

Баярын уур амьсгал
Германд хурим болохоос нэг өдрийн өмнө сүйт хархүүгийн найзууд баярлаж эхэлдэг бөгөөд тэд сүйт бүсгүйн гэрт баяр хөөртэйгөөр очиж, тавгаар хаалгыг нь тогшдог байна. Энэ хачирхалтай үйлдэл нь аз авчирдаг гэж үздэг ажээ. Үүний дараа сүйт бүсгүй ирээдүйн нөхрийнхөө найзуудыг хундага дарс эсвэл бялуугаар дайлдаг байна.
Энэтхэгт хосууд гэрлэлтээ батлуулсныхаа дараа муу ёрын зүйлээс хамгаалахын тулд сарнайн дэлбээгээр өөрсдийгөө хучдаг бөгөөд наргил модны самраар толгой руугаа гурван удаа цохидог бол Иранд ёотонгоор хоёр удаа цохидог ажээ. Харин Англид аз жаргал, амжилт авчрахыг бэлгэдэж бяцхан охины өмнө цэцгийн дэлбээ тавьдаг байна. Румыны хосууд чихэр, самраар өөрсдийгөө хучдаг бол Солонгосын ёс заншлаар хуримандаа нугас, галуу шувуудыг «урьдаг» гэнэ. Учир нь эдгээр шувууд нь бие биедээ үнэнч байдаг ажээ.
Баярын ширээний засалт нь хуримын ёслолын чухал хэсгүүдийн нэг юм.
Данид амтлаг бялууг лаа, жимсээр чимэглэж, хосуудын зураг бүхий гуу жаазыг тавьдаг байна. Пуэрто-Рикод хуримын зоогийн ширээнд хүүхэлдэй суулгадаг бөгөөд энэ нь элбэг дэлбэг амьдралыг бэлгэддэг ажээ. Харин Бермудад баярын ширээний үндсэн хоол нь хамгийн дээд давхартаа бяцхан мод зоосон бялуу юм. Бялууг идэж дууссаныхаа дараа моднуудыг нь хайр дурлал болон хангалуун амьдралыг бэлгэдэж гэрийнхээ эсрэг талд суулгадаг байна.
Дашрамд дурдахад, цэцэрлэгт хүрээлэнд мод тарих нь хуримын ёс заншлын салшгүй нэг хэсэг юм. Чехэд залуу хосууд хуримын бэлгэ тэмдэг болох суулгасан модондоо тууз болон хээлэн гоёсон өндөг зүүн чимдэг бол Шведэд гэрийн хашаанд хайр дурлал, эд баялгийг бэлгэдэн нарс мод тарьдаг ажээ. Харин Норвегид гацуур мод тарьдаг байна.
Хуримын ёслол дууссаны дараа хуримаа хийхээр бэлтгэж байгаа дараачийн нөхөргүй бүсгүйг сонгодог уламжлалтай. Орост цэцгийн баглаа шиддэг бол Финландад дөнгөж хуримласан бүсгүйн толгойд титэм зүүлгэх бөгөөд харин нөхөрт гараагүй бүсгүйчүүд түүний нүдийг боодог. Үүний дараа нүдээ боолгосон бүсгүй тойрон байгаа бүсгүйчүүдээс хэн нэгийг нь “таамгаар” барьж авах ба баригдсан бүсгүй нөхөрт гарах ёстой болдог.

Хуримын анхны шөнө
Грект хуримаа хийсэн залуу хосуудын орыг засахдаа олон хүүхэдтэй болохыг ерөөж, өрөөнд нь хүүхдүүд гүйлгэдэг байна. Харин Таиландад хосуудын орон дээр шуудайтай будаа, зоос болон гүнждийн үрийг дүрсэлсэн шүтээнүүдийг тавьдаг ажээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …