Ч.Энхзул: Би Буриад басган байснаараа бусдаас онцлог

540755d1d358650e5b5fe251565fb9f1_x3

Жүжигчин, дуучин Ч.Энхзул “Алтан шар нар” нэртэй өөрийн даасан тоглолтыг энэ сарын 27-нд хийх гэж байна. Буриад зон олныхоо өв уламжлалыг тээж яваа дуучин бүсгүйтээ ярилцсанаа уншигч таньд хүргэе.

Таны бага нас, нутаг усны талаар ярилцлагаа эхлэе?

-Би Хэнтий аймгийн Батширээт суманд  мэндэлсэн. Зургаан настай байхдаа Дадал суманд шилжиж ирснээс хойш 16 нас хүртэээ Дадал суманд амьдарсан. Манай  аймгийн Батширээт Дадал сумын  байгаль нь их үзэсгэлэнтэй, мөн тэр нутагт амьдардаг буриад зон олноороо онцлогтой сум л даа.  Би нутгаа диваажин шиг сайхан  нутаг гэж сэтгэл дотроо үргэлж бодож, залбирч, шүтэж хайрлаж явдаг. Энэ зүйрлэлийг ганцхан би хэлж байгаа юм биш манай нутгаар аялсан хүн бүхэн сэтгэл хангалуун над шиг бодолтой буцдаг. Энэ сайхан баялаг нутагт төрж өссөн ард түмэн худлаа ярихгүй, хулгай хийхгүй, цэвэр ариун хөдөлмөрөөрөө амьдрах ёстой гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй болдог гэж би дотроо боддог. Мөн манай нутгаас маш олон алдартнууд төрж байсан. Тухайлбал Буриад дуугаараа гэвэл МУГЖ О.Ичинхорлоо гэж хүн бий.

Та Буриад зон олныхоо урлаг соёлыг хэдий үеэс сонирхож эхэлсэн бэ?

-Өсвөр насандаа, 16-17 насандаа сонирхож эхэлсэн. Учир нь 1994 онд “Алтаргана” наадам Хэнтий аймгийн Дадал суманд анх зохион байгуулагдсан. Одоо бол олон улсын наадам болж өргөжсөн  л дөө. Анх “Буриад дууны наадам” гэж зохион байгуулагдаж байсан юм. Тэр үед их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр арилаагүй, хүмүүс Буриад гэж хэлэхээсээ ичдэг байсан үе. Тухайн үед зохион байгуулагдаж байсан “Алтаргана” наадам хүмүүст үндэсний үзлийг нь маш их сэргээж өгсөн.  Хүмүүс би Буриад юм байна, уг гарвалаа судлах ёстой юм байна гэсэн бодол төрүүлж байсан.

-Одоо бол Буриад түмэн үндэс угсаагаа маш сайн мэддэг болсон байх гэж бодож байна?

Тийм ээ, Буриад зон олон маань удам угсаагаа их сайн мэддэг.

Анх урлагийн замд хэрхэн оров оо?

-Би цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлсэн дээ. Дөрөвдүгээр  ангиасаа шударга буюу шанз хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Бүжгийн болон дууны дугуйланд явдаг байлаа. Бага байхад минь хүмүүс чи дуу хөгжимд дуртай, тал бүрийн авьяастай болохоор жүжигчин болбол чамд их зохино гэдэг байсан. Тэр үг нь ч надад маш их нөлөөлж урам өгсөн. Би бүр багаасаа л жүжигчин болно гэж мөрөөдөж эхэлсэн дээ.

-Урлагийн хүн болоход гэр бүл тань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх.Гэр бүлийнхаа тухай бидэнд яриач?

-Миний ээжийг Ц.Мөнбиш гэдэг. Нутагтаа  нэр хүндтэй ардын багш. Урлагийн их авьястай, бас шанз хөгжим тоглодог. Бүх ард түмний урлагийн их наадам болдог байсан үед Мэргэжлийн шанз хөгжимчдийн 3 дугаар зэргийн тоглогч байсан юм. Миний ээж бас урлагт  их хайртай хүн. Ээж маань урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан ч тухайн үед соёл урлагийн их сугууль гэж байгаагүй гэдэг. Оронд нь Кино драмын ангийн жүжигчний ангид шалгалт өгөх гэсэн боловч дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байж л дээ. Ээжийг минь төгссөн жил таараагүй, тэгээд жүжигчний ангид орж чадаагүй гэж ярьдаг юм. Өөрийнх нь биелүүлж чадаагүй хүслийг биелүүлж яваа болохоор ээж минь надад их баярладаг, надаар бахархдаг.  Би бас ээжийнхээ хүсч мөрөөдөж байсан мэргэжлээр ажиллаж байгаадаа их баярладаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …