АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Таиванийн удирдагчтай утсаар ярьсны дараа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө, “Нэг Хятад”-ын зарчимд чиглүүлэн өдөөлгийн шинжтэй үг хэлсэн билээ. Хятадын ГХЯ түүний эдгээр үг яриаг хатуу эсэргүүцэж, хэвлэлийн төлөөлөгчөөс өгсүүлээд Хятадаас Америкт суугаа Элчин сайд болон Хятадын Гадаад харилцааны яамны сайд хүртэл мэдэгдэл хийж “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэгч болохоос сэргийлэхийг холбогдох хүмүүст сэрэмжлүүлсэн байдаг. Үүний зэрэгцээ олон орны засгийн газар “Нэг Хятад”-ын бодлогыг баримтлахаа илэрхийлсэн юм.
Тэгвэл Дональд Трамп саяхан “Фокус” телевизид ярилцлага өгөхдөө “Америк Хятад худалдаа зэрэг бусад асуудлаар хэлэлцэж тохиролцохоос нааш Америк “Нэг Хятад”-ын бодлогод боогдохыг ойлгохгүй байна хэмээн мэдэгдэж “Нэг Хятад”-ын бодлогыг Хятад Америкийн худалдаагаар солих гэсэн хандлага гаргасан байна.
Түүний эдгээр үг яриа нь даруй Хятадын Гадаад харилцааны яамны анхаарлын төвд орж, хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан Америкийн шинэ засгийн газар болон удирдагчид Таиванийн асуудлын их эмзэг чанарыг бүрэн ойлгох хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн байна.
Нэг Хятадын зарчмыг баримтлах нь Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс мөн. Энэхүү үндсэнд харш саад буюу хохирол учрахад хүрвэл Хятад Америкийн харилцаа эрүүл тогтвортой хөгжих, хоёр орны чухал салбарын хамтын ажиллагаа авч ярихын аргагүй аж. Америкийн шинэ засгийн газар болон удирдагч Таиванийн асуудлын их эмзэг чанарыг бүрэн ойлгож, Нэг Хятадын бодлого болон Хятад Америкийн хамтарсан албан мэдээг үргэлжлэн баримталж, Таиваньтай холбогдсон асуудлыг болгоомжтой зохицуулж, Хятад Америкийн харилцааны их талд ноцтой нөлөө учруулах, хохируулахаас сэргийлэх хэрэгтэй гэж тэрээр цохон тэмдэглэсэн байна.
Хятад, Америк дипломат харилцаа тогтоосноос хойш, Америкийн аль нэг Ерөнхийлөгч буюу Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн “Нэг Хятад”-ын зарчимд өдөөсөн үг яриа илээр нийтэлж байгаагүй юм. Иймэрхүү Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятадын цөм болсон ашиг сонирхолтой холбоотой асуудал нь Хятад Америкийн харилцааны улаан шугам болон үндсэн шугам юм. Иймээс Дональд Трампын хэлсэн үг олон орны улс төрийн, судалгааныхны анхаарлын төвд орсон байна. ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн профессор Лукин Александр хэлэхдээ, Трампын үг ярианд бизнесмений үнэ хаялцах өнгө аяс илт байна.
Трамп Нэг Хятадын бодлого гэж юу болохыг тодорхой мэдэж байгаа. Үүнд би итгэж байна, үгүй энэ үнэн л байгаасай. Гэвч ингэх нь маш аюултай юм. Трамп үүгээр дамжуулан Хятад улстай үнэ хаялцах гэж байна. Гэвч Хятад улс юу гэж далаад оны үед нэгэнт тохиролцсон хэргээр чамтай ярих билээ? Дипломат бодлого бол дипломат бодлого, худалдаа бол худалдаа, энэ бол хоёр өөр асуудал юм” гэжээ.
Сингапурын их сургуулийн профессор Хуан Жинь, Трамп хэрэв Тайванийг тусгаар тогтнуулах гэж байгаа бол гай тарих болно гэж үзсэн байна. Трамп ингэхгүй бөгөөд хийх ч чадваргүй гэдэгт тэрээр итгэлтэй байгаа аж.
Трампд олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг олж, Таиванийн асуудлын хандлагыг өөрчилж чадах хүчин, оюун ухаан байгаа гэдэгт би итгэж байна гэжээ.
Дэлхийн худалдааны ивээх үзэл газар авч байгаа өнөөдөр бизнесмен гаралтай Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа эдийн засаг худалдааны бодлогын талаар үг хэлэхдээ бизнесмений өнгө аястай үг хэлж, үнэ хаялцаж байгаа нь мэдэгдэж байна. Гэвч Хятад Америкийн харилцааны зарчмын үндэс, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаагаар үнэ хаялцах нь Хятадын талын эрс эсэргүүцэлтэй учирсан байна. Энэ долоо хоногт Хятадаас Америкт суугаа элчин сайд Цүй Тянкай мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, сайн сайхан эдийн засгийн харилцаа нь тогтвортой улс төрийн харилцаанаас салж чадахгүй юм гэжээ.
Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурийг эвдэж болохгүй, заавал хамгаалах хэрэгтэй. Улс орны харилцааны үндсэн хэм хэмжээг заавал баримтлах хэрэгтэй, үл тоомсорлож болохгүй бөгөөд солилцоо хийж бүр болохгүй юм. Улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаар үнэ хаялцаж яасан ч болохгүй гэжээ.
Үүний зэрэгцээ Хятадын гадаад харилцааны сайд Ван И ч Швейцарт айлчлал хийж байхдаа, дэлхий дээр ямар 1 хүн, ямар 1 хүчин нэг Хятадын зарчмыг эвдэхийг оролдож, Хятадын цөм болсон ашиг сонирхлыг хохирооход хүрвэл “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэгч болно гэж илэрхийлжээ. Хятадын гадаад харилцааны яамны албаны олон хүний хэлсэн үг “Нэг Хятад”-ын зарчмыг эрс хамгаалж, ямар нэг буулт хийхгүй бөгөөд солилцоо хийхгүй гэдэг шийдвэр зоригийг харуулжээ.
Хятадын талын байр суурийг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр дэмжсэн байна. Германы канцлер хатагтай Ангела Меркель, Францын гадаад хэргийн сайд Жан-Марк Айро, Австралийн гадаад хэргийн сайд Жули Бишоп нар “нэг Хятад”-ын бодлогоо үргэлжлэн баримталж, байр сууриа өөрчлөхгүй гэж удаа дараа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Хятадын Олон улсын радио