Бизнес инкубатор төвүүд үр дүнгээ өгч эхэллээ

Хөдөлмөрийн яамнаас жи­­жиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор нийс­лэлийн есөн дүүрэг, айм­гийн төвүүдэд жижиг, дунд үйлд­вэрлэлийг дэмжих “Биз­­нес инкубатор төв”-ийг байгуулсан билээ. Дээрх тө­вүүд нь шинээр бизнес эрх­лэж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй тү­­рээсийн байрнаас эхлээд биз­несээ эхлүүлэх, сургалт сур­тачилгааг хоёр жил хүр­тэлх хугацаанд явуулдаг юм байна.

Өнгөрөгч баасан гарагт Хө­дөл­мөрийн яамны Тө­рийн нарийн бичгийн дар­га П.Гантулга, ЖДҮ-ийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан нар Чингэл­тэй дүүргийн Бизнес ин­ку­­батор төвийн үйл ажил­ла­гаатай танилцсан юм.

Бизнес инкубатор төв нь бизнес эрхлэх нөхцлийг бүрдүүлдэг

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн захирал С.Энхтайвантай ярилцлаа.

Танай төвд одоогийн байд­лаар хэчнээн бизнес эрх­лэгчид бойжиж байна вэ?

          -Бизнес инкубатор төв нь бизнес эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуй нэгж бай­гууллагуудыг шинэ жижиг бизнест эрхлэхэд тулгардаг хөгжлийн эмзэг болон тө­вөгтэй эхний үе шатуудыг даван туулах, цаашдын тогт­­­вортой үйл ажиллагаа явуу­­лах хүртэл бойжуулах, үйлдвэрлэл  эрхлэхэд  дэмж­лэг үзүүлэх, зах зээлд өр­сөлдөх чадварыг сайж­руу­лах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Энэ хүрээнд аж ахуй эрхлэх сургалт, мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг зо­хион байгуулахаас гадна бизнес инкубацийн үйл­чилгээг үзүүлэн,  арга зүй­гээр хан­гаж, бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад шаард­лагатай   түрээсийн  байр болон тоног тө­хөө­рөм­жийн тусламж үзүүл­дэг.

Манай төвөөс бой­жигчдоо хоёр жи­лийн хугацаанд үйл ажил­лагаа явуулах байрыг 40-80 ху­вийн хөнгөлөлтөөс эхлэн шатлан нэмэх байд­лаар тү­рээс­­лүүлэхээс гадна, ЖДҮ-ийн зээл авахад арга зүйгээр туслах гэх мэт өргөн хүрээтэй  ажлыг гүй­­цэтгэдэг. Өнөөд­рийн байд­­лаар инкубатор төвд маань 19 бойжигч, нийт 60 ажил­­тантайгаар үйл ажил­лагаа явуулж байна. Ер нь сургалт суртчилгааны хувьд дүүргийн хэмжээнд хувиараа үйл ажиллагаа эрх­лэж буй иргэд аж ахуй нэгжийг хамруулах бо­ломжтой.

Та бизнес инкубатор тө­вөөр дамж­сан бизнес эрх­лэгчдийн да­вуу талыг юу гэж харж байна вэ?

             -Иргэд аж ахуйн нэгжүүд маань өөр өөрийн гэсэн са­наа, зорилготойгоор бизнес инкубатор төвд хандана. Харин бид тэрхүү санааг хэрхэн яаж бизнес болгох вэ гэдэгт бүх талаас нь дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаасаа юм хийх гээд бизнесийн зээл хөөцөлдөж буй хүмүүс  нэгдсэн сүлжээнд орж байгаа гэхэд болно.

Тодруулбал нэг дүүрэгт 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч байна гэж бо­доход бүгдэд нь тү­рээ­сийн байрны дэмжлэг үзүүлж чадахгүй ч гэсэн бу­сад дэмжлэгийг үзүүлэх бо­ломж­той. Тэ­гэ­хээр жижиг дундын зээлээс хэн юуны төслөөр авах гэж байгааг мэргэжлийн бай­гуул­лагууд нь мэддэг болно. Тиймээс зээлийг зо­риу­лал­тын бус ашиглаж байна, ар өврийн хаалга орчихлоо гэх мэт  асуудлууд байхгүй болно гэсэн үг.

Танай төвөөс гарсан бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд байна уу?

            -Байгаа. Хамгийн ойрын жишээ гэвэл манай тө­вийн төгсөгч гурван залуу “Монгол ташуур” гэдэг компанийг  байгуулаад, ба­­­­рил­гын хуурай, нунтаг холь­­цын үйлдвэрийнхээ нээлтийг хийж байна. Ерөн­­хий боловсролын сур­гуу­­лийн нэгдүгээр ангид орох­доо 40-үүлээ ороод тэр ангиас 20 гаруйхан хүүхэд л 11-р ангиа төгсдөгтэй адил манай төвийн бойжигчидоос бизнесээ амжилттай аваад явах, нэг хүн байхад хямд юман дээр ирчихсэн гээд түрээсийн байраа цоож­лоод яваад байгаа нөх­дүүдийг аав ээж шиг нь араас нь хөө­цөлдөөд байх шаард­лагагүй. Дараагийнх нь хү­нийг авч бойжуулах ажил хийгддэг.

Үндэсний үйлдвэр нэгээр нэмэгдэв

Ийнхүү Чингэлтэй дүүр­гийн Бизнес  инкубатор  тө­вийн  үйл  ажил­­­лагаатай та­­­­­нилцсаны дараа­гаар тус төвөөс “төрсөн” “Мон­гол та­­­­­шуур” компанийн барил­гын хуурай, нунтаг хольцын үйлд­­вэрийн нээл­тийн ажил­лагаанд оролцлоо.

“Монгол ташуур” ком­пани нь ЖДҮ-ийн сангаас 70 сая төгрөгийн зээл авч, өөрийн нөөц хөрөнгө дээр тул­гуурлан орчин үеийн стан­дартад нийцсэн үйлд­вэрийг байгуулсан байна.

Тус компаний захирал Д.Батмөнх хэлэхдээ “Миний хувьд Ерөнхий сайдыг хөдөл­мөрийн салбарт  ажиллах үеэр гурван сарын дотор үйлд­вэрээ барьж, үйл ажил­ла­гаагаа эхлүүлэх үүрэг ам­лалт аваад байсан.  Амла­сан хугацаандаа үйлдвэрээ ашиглалтад оруулж, 25 ажил­­тантайгаар үйл ажил­лагаагаа өргөтгөн явуулж байгаадаа таатай байна.

Бид  үйлдвэрийнхээ ихэнх хө­рөнгө оруулалтыг өөрийн хөрөн­гөөр шийд­вэр­­лэсэн ч 100-гаад сая төг­рөгийн хөрөнгө оруулалт шаард­­лагатай байсан. Тэгээд Хөдөлмөрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээлийн асууд­лыг хурдан хугацаанд шийдэж өгсөн учраас манай компанийн үйл ажиллагаа урагштай байна” гэлээ.

Тус компани нь барилгын дагалдах материалыг эх орон­доо үйлдвэрлэх, ханган ний­­­лүүлэх зорилготойгоор өдөрт 30-60 тонны хүчин чадалтайгаар  барилгын     до­­­­тор болон гадна фасад­ны торны цавуу, плита­ны чигжээс,  цавуу  зэр­гийг      үйлд­вэр­­лэж бай­гаа ажээ. Нэгэнт им­портын бү­­тээг­дэхүүнийг ор­лох үйлд­вэр байгуулагдаж бай­гаа болохоор Хөдөл­мөрийн яам­ны зүгээс бүх та­лын дэмжлэг үзүү­лэх бол­но гэд­гийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга хэллээ.

Харин “Монгол ташуур” ком­панийн үйлдвэр өнөөд­рийн байдлаар 20 гаруй ажилтантайгаар үйл ажил­ла­гаагаа явуулж байгаа бол бүрэн хүчин чадлаараа ажил­лаж эхэлбэл 50-иад хүнийг ажлын байраар хангах бо­ломжтой гэдгийг салбар яам­ныханд уламжлалаа.

Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлд улсын төсвөөс мөнгө өгөөгүй

Жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар хөдөлмөрийн яамны ЖДҮ-ийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангаас дараах зүйлийг тодрууллаа.

Жижиг дунд үйлд­вэрлэлийг төрөөс дэм­­жээд багагүй хугацаа өнгөрч бай­на. Өрхийн амь­жир­гааг дээшлүүлэхийн тулд цаашид юу хийх шаард­лагатай байна вэ?

          -Төрийн бодлогын уял­даа холбоо сайн байвал өрхийн орлого нэмэгдэх юм. Зөвхөн зөгийн балыг аваад үзэхэд нэг өрх 10 мянган зөгийтэй  байхад өрхийн хэ­рэгцээгээ хангаад илүүг нь зах зээлд борлуулах боломжтой. Харин төрийн зүгээс хүний эрүүл мэндэд гэм хоргүй, байгалийн га­ралтай бүтээгдэхүүн гэдэг сурталчилгааг нь сайн хийж өгөх жишээтэй.

Манай  яамны   зүгээс  НҮБ-ын  суурин төлөөлөгчийн  га­зартай хамтран бага дунд орлоготой иргэдийн амь­жиргааг дээшлүүлэх олон улсын ижил төстэй бизнес төслүүдийг хөдөө орон н­у­тагт, бүс нутгийн хэмжээнд хэрхэн хөгжүүлэх талаар уулзалт зөвөлгөөнийг зохион байгуулах гэж байна.

Мөн Европын холбооны улсуудын төслийг хэрэг­жүүлж байгаа төлөөлөгч нар­тай уулзана. Энэ мэт тал талаас нь авч үзээд бо­ломжийг нь л бий болгож өгөхийн төлөө ажил­лаж байна.

Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хэдэн төгрөг тавигдсан вэ?

         -Улсын төсөв дээр энэ жил тавигдсан мөнгө байх­гүй. Өнгөрсөн жилийн тө­сөв батлахдаа 2007 оноос хойш олгосон жижиг, дунд үйлдвэрлэлийн эргэн тө­лөлтөөс 39.1 тэрбум төгрөг орж ирэх ёстой гэж үзсэн. Энэ оны 1, 2 дугаар улиралд орж ирсэн 14.2 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт тус бүр 500 сая төгрөгийг тусгаж өгсөн.

Оны эцсээр эргэн тө­лөлтөөр орж ирэх мөнгийг аймаг орон нутаг, бүс нут­гийн хөгжлийг хангах зо­риу­­лалтаар олгоно гэсэн бод­логыг барьж ажиллана.

ugluunii_sonin

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …