Аав болох бэлтгэл

Уншигч та нийтлэлийг гарчигт ач холбогдол өгч зорин уншиж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс аав болох гэж буй эсвэл хэдийнээ аав болчихсон танд халуун баяр хүргэе.

Аав байна гэдэг ажлын стресс, амьдралын дарамтыг зөөллөдөг хамгийн гайхалтай зүйл.

Бүх эрчүүдэд тэдний нийгэмд ямар байр суурь эзэлдэг эсэхээс үл хамааран “Би сайн аав байж чадах болов уу?” гэсэн далд айдас үргэлж байдаг. Харин тэдэнд тус болж чадах хүмүүс эргэн тойронд хангалттай хүрээлэн бус. Тэдгээр залууст ч мөн “Аав болох бэлтгэл” гарын авлага хэрэгтэй байдаг юм шүү дээ. Доорх нийтлэлд хүүхдэдээ хэрхэн сайн аав байх тухайд анхаарах шаардлагатай цуврал зөвлөгөөг уншигчдадаа хүргэж байна.

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙГААРАЙ

Бусад аавууд арай өөрөөр зөвлөж магадгүй. Аав болсны хамгийн амаргүй үе бол хүүхэд төрсний дараах эхний хэдэн сарууд. Энэ үед та хүүхдийг секунд тутамд анхаарч халамжлан, хооллож, шөнө бүр унтаж байхынхаа оронд дутуу нойртой нялх үрээ бүүвэйлэх шаардлага шөнө бүр танд тохиолдоно. Төдий чинээгээр гэргий тань уур уцаартай болох нь түүний ядарч байгаагийн илрэл юм. Гэсэн ч цаг хугацаа өнгөрч, хүүхэд өсөж торнихын хэрээр энэ байдал өмнөхөөсөө илүү хялбар болсоор байх болно гэдэгт итгэлтэй байж болно.

 

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙГААРАЙ

Зарим аавууд хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх нь зөвхөн ээж хүний үүрэг мэт л аашилдаг. Харин эр хүн амьдралынхаа аз жаргалын эхлэл болсон энэ үед л гэргийдээ нэмэртэй байж, тусалж, үүрэг хариуцлагаа хүүхэд дөнгөж төрсөн цагаас эхлэн ухамсарлаж, хариуцлагатай байхад эр хүний жинхэнэ эрхэм зан чанар оршино. Нялх хүүхдээ усанд оруулах, живхийг нь солих, хооллох, унтуулах, хувцаслах, угжтай сүүг найруулж өгөх гээд л бүх зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй.

 

ХАЙР БҮХНИЙГ УХААРУУЛДАГ

Хэтэрхий улиг болсон мэт сонсогдож байж магадгүй. Гэхдээ өсөн торниж буй хүүхдэдээ эцэг хүний зүгээс байнга хайрлан, халамжилж байгаагаа илэрхийлж байх нь чухал. Таныг сэтгэлээр унагах ямар ч үед хүүхдэдээ үглэж байхын оронд өөрийн хайрыг мэдрүүлэхэд л хангалттай. Түүнийгээ үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь чухал. Харин өөр бусад асуудлууд тэрхүү хайрын хажууд маш өчүүхэн элсний үрдэс байдаг юм.

 

ХҮҮХДЭД ШИЙДВЭР ГАРГАХ БОЛОМЖ ОЛГО

Өөрийн хүүхдээ бага байхаас нь л сонголт хийх боломжоор хангаж байх нь таны хүүхдийг илүү өөртөө итгэлтэй, чадварлаг, манлайлагч зан чанартай болгон хүмүүжүүлнэ. Үүний тулд таны хийх ёстой зүйл бол хүүхдэд багахан зүйлд ч сонголт хийх нөхцөлийг байнга бүрдүүлж байх явдал юм. Өглөө сэрэхэд нь л өглөөний цайнд юу идмээр байгааг нь асууж сонголт хийлгэх гэх мэтээр ажиллаж эхэл.

 

ХҮҮХДИЙНХЭЭ МЭРГЭЖЛИЙГ ТОДОРХОЙЛ

Та хүүхдээ ямар мэргэжилтэй болгохыг хүсэж байна тэр чиглэлээр нь сонирхолтой болгон хүмүүжүүлээрэй. Жишээлбэл таны хүүхэд математикт сайн, ой тогтоолт сайтай болгохыг хүсвэл бага наснаас нь, болж өгвөл нялх балчирхан байх үеэс нь хамтдаа тоо тоолж, хос хөзөр сөхөх тоглоом тоглох, шатар зааж тоглож байх зэргээр толгойгоо ажиллуулах дадалд суралцуул. Хэрэв таны хүүхэд эмч болоосой гэж хүсэж байвал том болсон хойно нь үглэж, төвөг удахын оронд бага наснаас нь л эмчийн тоглоомон хэрэгсэл худалдан авч өгөх, өөрийгөө эмчлүүлэн тоглох зэргээр хүүхэд өөрийгөө яг л тэр мэргэжилтэн мэтээр толгойдоо буулган төсөөлөхөд нь эцэг эхийн оролцоо хамгийн чухал байдаг юм. Харин дараа нь хүүхэд том болоод өөр сонголт хийсэн ч, та өөрийн зүгээс хийх ёстой зүйлээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байж болно.

Эцэг эхийн анхаарал хүүхэд бага байхад “хэтэрхий их” эсвэл “хэтэрхий бага” байсан шалтгаанаар хүүхэд зөрүүд зантай хүн болон хүмүүждэг гэдгийг мартаж болохгүй.

Бичлэг:

erhvn.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …