Ховд аймаг: Музей үзүүлэнгээ шинээр дэлгэлээ

 

                         Өмнө нь                                                                Одоо

Баруун Монголын түүх-соёлын их өвийг хадгалсан Ховд аймгийн музей нь нийт 3 мянга орчим үзмэртэй, үзүүлэнгийн 8 танхимтай, жилдээ гадаад, дотоодын нийлсэн гурван мянга орчим иргэдэд үйлчилдэг баруун монголын  өв соёлын томоохон төв юм.

Тус музейд чулуун зэвсгийн үеийн нэн ховор дурсгалуудыг хадгалан үлдсэн хойд Сэнхэрийн агуй, Ишгэн толгойн хадны зургаас эхлүүлэн, хүрэл төмрийн үе, эртний төрт улсууд, /Хүннү, Нирун,Түрэг, Уйгар/-ууд, Их Монгол Улсын үеийн түүх дурсгалыг өгүүлсэн олон алдартай дурсгалт үзмэрүүд хадгалагдаж байдаг.

Аймгийн музей нь 1990-ээд онд анх үзмэр дэглэлтээ бүрэн дэлгэн тавьснаас хойш өөрчлөөгүй байна. Энэ талаар үйлчлүүлэгч, сонирхогчдын санал хүсэлтэнд тулгуурлан энэ оны 10 дугаар сарын 10-аас 11 дүгээр сарын 15 хүртлэх хугацаанд үзүүллэг дэглэлтээ шинээр дэглэн ажиллажээ.

Энэ ажлын хүрээнд музейн байнгын үзүүлэнгийн 8 танхимын үзмэр дэглэлтийг шинэчилж шинжлэх ухааны дүрэм журмын дагуу, төрөл зүйл ангилал, түүхэн он цаг, шат дараалалтай, эмх цэгцтэй дэглэн зохион байгуулахаас гадна үзэгчдийн ая тухтай байдлыг хангах, харахад ойлгомжтой байх, хүүхдийн харах харааны түвшинд орйтуулан байрлуулах, үзэгчдийн сонирхлыг татахуйц байхаар дэглэн ажилласан байна.

Байнгын үзүүлэнгийн 8 танхим байсныг 7 болгож, түр үзэсгэлэнгийн 1 танхим шинээр нээн ажиллуулж байна. Одоогийн байдлаар түр үзэсгэлэнгийн шинэ танхимдаа алдарт уран зураачдын зургийн үзэсгэлэн гаргажээ.

Үзүүлэнгийн тайлбарын тухайд: Үзэгчид уншиж, ойлгоход нүд, бие чилэхээргүй байх, үзэгчид зогсож байхдаа болон явц дундаа үзмэрийн тайлбарыг уншдаг учир тайлбар нь цөөн үгээр тодорхой утгыг илэрхийлсэн байх,  үндсэн зарчмыг баримтлан үзүүлэнгийн тайлбараа шинэчиллээ.

Мөн үзмэр эд өлгийн тайлбарыг уншаад шууд ойлголт авах байдлаар кирилл, англи, монгол бичгээр бичиж тавьсан байна. Энэ тайлбарын хувьд цаашид дахин шинэчлэн засаад байх бүрэн боломжтой бөгөөд бусад музейнуудаас анх удаа босоо монгол бичгээр тайлбар хийсэн нь үзэгч хийгээд музей судлаачдад үнэлэгдсэн гэж Ховд аймгийн Музейн захирал Р.Сумъяа  бидэнд мэдээллээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …