Буудай хомсдсон мэт гурилын үнийг нэмж байна

логоДэлгүүрийн лангуу, то­моохон худалдааны тө­вүүдэд “Алтан та­риа” ХХК-ийн нэг кг дээд гурил 1500, дээдийн дээд 1600, ОХУ-д үйлдвэрлэсэн “Цесна” бо­лон шир­хэгтэй гу­рилыг кг тутмыг нь 1700 төг­рөгөөр худалдаалж байна.

Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын хүнсний гол хэрэглээний нэг гурилын үнэ дунджаар 700 төгрөгөөр өсчээ. Буудай­ны хомс­долд орчих­сон биш ингэж үнээ нэмээд байхдаа яах вэ дээ гэж иргэд халаглаж байлаа.

Ийнхүү үнэ өссөн шалт­гааныг гурил үйлд­вэр­лэгчид түүхий эд болох таваарын буу­дайны хү­рэлцээ муу байна хэ­мээн тайлбарласан. Уг нь ирэх зургадугаар сар хүртэлх хэрэгцээг бү­рэн хангах хэмжээний буу­дайг тариалан эрхлэгчид нийлүүлсэн байдаг.

Монголчуудын гурилын хэ­рэгцээнд жилд 350- 370 мянган тонн улаан буудай шаардлагатай. Гэ­тэл өнгөрсөн оны ур­гац ху­раалтаар гурил хийх шаард­лага хангасан 272.4 мянган тонн буудай хураа­жээ.

Тиймээс 100 мянган тонныг нэмж авах хэрэгтэй гэсэн тайл­барыг ҮХААЯ-наас өгсөн юм. Угтаа бол зах зээлийн алтан дүрмээр улаанбуудайн нэг тонн нь 400 мянган төгрөг байхад нэг кг гу­рилын бөөний үнэ 700 төгрөг байх ёстой гэдгийг мэргэж­лийн бай­гууллагын ажилтнууд хэлдэг.

Үүнтэй уялдуулан та­риалан эрхлэгчдийн буу­дайг ҮХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг тонн улаан буудайг 320 мянган төгрөгөөр ху­далдан авч, 100 мянган төг­рөгийн урам­шуулал ол­гох шийдвэрийг өнгө­рөгч аравдугаар сард гаргасан. Ингэснээр үйлдвэрээс гарах нэг кг гурилын үнийг 600 төгрөгт барих боломжтой гэж тооцоолсон. Гэвч бодит байдал дээр гурилын үнэ бараг гурав “нугарчихаад” байна.

Гурилын үйлдвэрүүд шинэ ургацын буудайгаар гурил үйлдвэрлэж эхэлсэн. Эсвэл зөвхөн ашиг хөө­сөн үйлдэл үү. Энэ явуур­гүй үйлдэл эцэстээ хэрэг­лэгчдийн нуруун дээр үнийн өсөлтийн дарамт болж буух нь ойлгомжтой. Хэр­вээ гурилын үнэ энэ хэ­вээрээ удаан үргэлжилбэл талхнаас эхлээд гурилан бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах нь тодорхой.

Хамгийн наад захын жишээ гэхэд өнгөрсөн жил 1500 төгрөгөөр зараг­даж байсан хэвийн боов өнөө­дөр 2100 төгрөг бол­чихоод байгаа. Тээ­вэр ложистикийн сал­бар хөг­­жөөгүй манай улсын хувьд хөдөө орон нутагт энэ төр­­лийн барааны үнэ улам л өснө.

Улаан буудайн асуудал шийдэгдчихлээ, одоо гурилын үнийг бууруулаач

Импортын 100 мянган тонн улаан буудайг төр биш, гурилын үйлдвэрүүд худалдаж авна. Харин үүнд зургаан тэрбум төгрөгийн татварыг хөнгөлөх асуудлыг төр шийдэж өгсөн. Манай улсын гурилын үйлдвэрүүд импортын буудайгаа ямар үнээр худалдан авах вэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

ОХУ-д улаан буудайн хилийн үнэ тонн нь 270 ам.доллар байгаа. Энэ нь одоогийн ханшаар 430 мянган төгрөг болно. Хойд хөрш маань 2011 онд 60 сая тонн буудай хураасан бол 2012 онд 53 сая тонныг хураасан нь өмнөх оны­хоос долоон сая тонноор алдаг­далтай байжээ. Харин өнгөрсөн жилийн ургац хураалтаараа 60 ор­чим сая тонн буудай хураа­гаад байгаа аж. Тэгэхээр ОХУ-аас манай улсад им­портоор буудай орж ирэх нь ойлгомжтой.

Ингээд монголчууд 2014 онд 372.4 мянган тонн буудайгаар гурил үйлд­­вэр­лэнэ гэсэн үг. Энэ тохиол­долд үнэ тогт­­вор­жуулах хө­төл­бөртэй, хө­төлбөргүй гу­рилын үнэ дунжаар нэг кг нь 700 төг­рөгийн үнэтэй байх боломжтой.

Өнгөрсөн жил тонн нь 280 мянган төгрөгийн үнэ­тэй байсан буудай 450 мянга болвол даруй 70-80 хувиар үнэ өсч, гурилын үнэ 800 төгрөг болно гэдгийг гурил үйлдвэрлэгчид хэлээд шүлс нь хатаагүй байхад нэг кг дээд гурил хамгийн багадаа 1500 төгрөг бол­чихоод бай­гаа нь зах зээл эрүүл бус болсныг харуулж байна. Тиймээс гурилын үнийг буу­руулж, зах зээлийн нэгээхэн хэс­гийг ч болов эрүүлжүүлье.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …