naraa

December, 2023

  • 20 December

    Б.Энхбаяр:Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй

    Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат  өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна. “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн …

  • 20 December

    Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2023.12.19) хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийв. Тэрбээр танилцуулгадаа, Засгин газраас өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын эмэгтэй гишүүдээс 2021 оны гуравдугаар сарын 5-нд өргөн …

  • 20 December

    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална

    Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.20) үргэлжилнэ. Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна. 1)    “Тавантолгой түлш” ХХК …

  • 19 December

    Цахим хичээлд хамрагдах боломжгүй хүүхдийн мэдээлэлд үндэслэн нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

    Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн …

  • 19 December

    Автобусны дулаан гараашийг яаралтай ашиглалтад оруулахыг Хотын дарга үүрэг болголоо

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо, Тахилт орчимд байгуулж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус бүтээн байгуулалтуудын явцтай танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Морингийн …

  • 19 December

    Б.Батцэцэг: Засгийн газрын тэргүүн нар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа. -Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын …

  • 19 December

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн сургалтын 3 хөтөлбөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө

    АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын 3 хөтөлбөр дэлхийн боловсролын стандартыг хангаж, олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ASIIN (Accreditation Agency for Study Programs in Engineering, Informatics, Natural Sciences and Mathematics) байгууллагын  хурлаар “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хугацааг сунгалаа. АШУҮИС-ийн “Хүний их эмч”, “Сувилагч”, “Нийгмийн эрүүл мэнд судлаач” бэлтгэх сургалтын …

  • 19 December

    Зам цэвэрлэгээний ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна

    Хүйтний эрч эрс чангарч, олон өдөр дараалан цас орж, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа тул давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна. “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:Ойрын өдрүүдэд …

  • 19 December

    Б.Галбадрах: Гэр хорооллын бүсүүдэд богино эргэлтийн чиглэл нэмэхээр урьдчилсан тооцоолол гаргасан

    Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийн хугацааг багасгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрахаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хэчнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ? -Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн …

  • 18 December

    Б.Дамдиндорж: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль нийт төсвийнхөө 7,2 хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулж байна

    Шинэ он гарахад 14 хоног үлдээд байна. Бид энэ удаад 2023 онд  салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилтаараа тэргүүлж байгаа боловсролын байгууллагыг онцолж байна. Энэ бол Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хамт олон  юм. 2023 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид  эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ Монгол Улсдаа  тэргүүлсэн юм. “Өглөөний зочин” ярилцлагын зочноор Анагаахын Шинжлэх Ухааны …

  • 18 December

    Х.Нямбаатар: Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29 гэхэд орж ирнэ

    Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр нийтийн тээврийн  парк шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Үйлдвэрээс шинэ автобуснууд маань эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ. 12-р  сарын 29 нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Хоёрдугаар сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг …

  • 18 December

    Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ

    Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын …

  • 18 December

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн

    2023 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31-36 …

  • 15 December

    П.Сайнзориг:Шинэ автобуснуудыг хилээр орж ирэхээс өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийнэ

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд өнөөдөр албан ёсоор гэрээ байгууллаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр …

  • 15 December

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гурван өрхөд гэр олголоо

    Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран гурван өрхөд өргөө цагаан гэр олголоо. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэр хүлээлгэн өгөх үеэр “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран …