Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Индонез улсын Жакарта хотод болж буй Азийн зуны спортын наадмаас алтан медаль хүртлээ. Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн олон улсын тэмцээний 12, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт …
naraa
August, 2018
July, 2018
-
28 July
“Эрдэнэт” үйлдвэр эко цутгуурын үйлдвэрлэлийг Монгол улсад нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХБНГУ-ын “F.A.T GmbH” компанийн төлөөлөгч Франк Волдерт нар өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник, технологийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав. Компанийн 2018-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жилд 12 мянган тонн хүрч, хүчин чадал нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний чанар дээшилж, ажиллах орчны ХАБЭА-н нөхцөл …
-
24 July
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа. -Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор тэмдэглэж …
-
8 July
Эрдэнэт үйлдвэрээс Хөдөлмөрийн баатар шинээр төрлөө
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус үйлдвэрийн ажилтан, уурхайчдыг төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр захиргааны 2 дугаар байрны “Оюу” танхимд боллоо. Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн сайчуудад төрийн дээд шагнал гардуулахын өмнө Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүхт 40 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт үйлдвэрээс Хүдрийн ил …
June, 2018
-
25 June
“Эрдэнэт” үйлдвэрт 2018-2019 онд хэрэгжих Хамтын гэрээг үзэглэлээ
“Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд өнөөдөр 2018-2019 онд хэрэгжих “Хамтын гэрээ”-г үзэглэлээ. Хоёр талаас ажлын хэсэг гарч, ажилчдын нийгмийн хамгаалал, цалин урамшууллын талаарх эрхийг заадаг тус бичиг баримтын талаар санал солилцож, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Шинэ гэрээ 2019 оны 12-р сарын 31-ийг хүртэл хэрэгжих юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг энэ гэрээгээр шийддэг. Хамтын гэрээнд ажилчдын …
-
25 June
Технологийн сургуулийн онц төгсөгчид “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орлоо
Тэртээ 1975 онд Сургалтын төв нэртэйгээр байгуулагдаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 19 дэх эрдмийн баяраа тэмдэглэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон үйлдвэрийн удирдлагууд, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд баярт оролцов. Технологийн сургуулийн онцлох есөн төгсчид компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлын байраар хангах батламж гардуулав. Тус сургуулийг төгсөгчид нь Монгол орны уул уурхай, бүтээн …
-
21 June
“Эрдэнэт” үйлдвэрийн няравууд мэргэжлээ дээшлүүллээ
“Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Сургалтын хороо хамтран өнөөдөр Технологийн сургуульд ахисан түвшний сургалт зохион байгууллаа. Тус сургалтад компанийн бүх цех, нэгжийн 90 гаруй нярав болон бусад аж ахуйн нэгжийн ажилтан нийт 150 гаруй хүн оролцов. Сургалтыг ММНБИ-ийн сургагч багш, доктор Р.Дариймаа, С.Тунгалаг нар санхүүгийн тайлангийн олон улсын стандартын талаар явуулсан. “Эрдэнэт” …
-
8 June
“Эрдэнэт” үйлдвэрт Геометаллургийн хөтөлбөр хэрэгжиж байна
Монгол улсын уул уурхайн ууган үйлдвэр “Эрдэнэт”-ийн судлаач инженерүүд санаачлан компанийн Геометаллургийн хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтэн, судлаач инженерүүд сургалтад хамрагдаж байна. Өмнөд Африкийн иргэн, олон улсын зөвлөх, доктор Роберт Шоувстра геометаллургийн цаашдын чиг хандлагын талаар танилцуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн одоо байгаа түвшинг үнэлэх юм. Хүдэр олборлох, боловсруулах үйл ажиллагааны уялдааг сайжруулах, технологийн тогтвортой нөхцлийг хангах, үйлдвэрлэлийн ойрын …
-
4 June
“Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийнэ
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, тус аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр Булган аймгийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх юм. Тухайлбал, Булган аймгийн оюутан сурагчдыг Эрдэнэт …
May, 2018
-
25 May
“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв
“Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтад компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэлэн, Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар урилгаар оролцов. Чуулганд ахмадууд өөрсдийн санал, бодлоо компанийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлсэн. Орхон аймгийн Ахмадын ордонтой болох саналыг анхдагчдаас гаргаж, энэ талаар судалж, дэмжихээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “1000 ахмадын чуулга” уулзалтыг хаасан удирдлагын үг Эрдэнэт …
April, 2018
-
5 April
Уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний чуулган болно
“Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганыг Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр монгол орны 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас 500 орчим төлөөлөгч цуглаж, монголын уул уурхай дахь эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна манлайлах ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн арга замыг тодорхойлох юм. …
-
3 April
“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалин нэмэгдлээ
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар энэ сарын нэгний өдрөөс эхлэн уурхайчдын цалинг 10-15 хувиар нэмэгдүүллээ. Үндсэн цалингийн нэгдсэн тарифт сүлжээний нэг, хоёрдугаар ангилалд хамаарах ажилтан албан тушаалтнуудын үндсэн цалинг 15 хувиар, 3-р ангилалд хамаарах ажилтнуудын үндсэн цалинг 12 хувиар, 4-р ангилалд хамаарах албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүллээ. “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлын үндсэн үзүүлэлт болох …
March, 2018
-
13 March
Ж.Эрдэнэбилэг: Худалдан авах үйл ажиллагаанд цахим тендерийн системийг нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэр ХХК энэ онд худалдан авах үйл ажиллагааг цахим тендерийн хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал, Худалдан авах комиссын дарга Ж.Эрдэнэбилэгээс дараах сэдвээр тодрууллаа. Өнгөрсөн онд 817 тендер шалгаруулж, 442,4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн Юуны өмнө цахим тендерийн тухай ярихын өмнө өнгөрсөн оны худалдан авах үйл ажиллагааны талаар …
February, 2018
-
15 February
Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ
Улиран одож буй гал тахиа жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийнхээ зорилтыг тодорхойлсон өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон идэвх зүтгэл, гар сэтгэл нийлсэн нөр хөдөлмөрийн үр дүнд амжилт арвинтай ажилласныг компанийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар яриандаа онцоллоо. -Хуучин оны ажлаа дүгнэж, хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн он үйлдвэрлэл, эдийн засгийн ямар үр …