naraa

June, 2024

  • 18 June

    “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

    “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Петровис” ХХК-тай хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. СХД-ийн 28 дугаар хороонд хэрэгжих уг төслийн хүрээнд барилгын ажил болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх юм. Нийслэл газар олголтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Петровис” …

  • 17 June

    Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

    НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 152 айлын барилга угсралтын ажил Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархад дэд төвд эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төвийг байгуулж, орон сууцжуулах ажлыг үе …

  • 17 June

    Ерөнхий сайдын хэлсэн үгээс хэсэгчлэн авч түгээсэн нь төөрөгдүүлж байна

    Ерөнхий агуулга Дэлхийн III дайн үүсэж, газрын зураг өөрчлөгдөнө гэж Ерөнхий сайд хэлж байгаа бичлэг түгээжээ. Баримт шалгалтын үр дүн Бичлэг бүрэн эхээрээ “Дэлхийн 60 гаруй улсад сонгууль болж, хүн төрөлхтний 50 хувь нь санал өгнө” гээд энэ нь дээрх нөхцөл байдлыг үүсгэж ч болзошгүй гэж ярьснаас таслан оруулж, зөвхөн Монгол Улсын сонгууль дэлхийн хэмжээнд нөлөөлнө гэж хэлсэн мэт ойлголт …

  • 17 June

    Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв. Хоёр орон газар …

  • 17 June

    Зочид буудал, караокены өрөөнд камер байршуулсан 14 үйлчилгээний газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

    Ховд аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Хүний  хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ. Тодруулбал, хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх өрөө, ариун цэврийн өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглосон уг хуулийн заалтыг аймгийн төв …

  • 17 June

    Гадаад улсад амьдарч байгаа 13095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүллээ

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 6 сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авна. Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин өссөн байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан …

  • 17 June

    УЕПГ: Авлига, албан тушаалын 6 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд 300 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, Өмчлөх эрхийн эсрэг 92, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 47, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Авлига, албан тушаалын 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …

  • 17 June

    Ц.Бямба-Отгонд Улсын арслан цол хүртээлээ

    Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу  тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан улсын цол, чимгийг өнөөдөр гардуулж өглөө. “Улсын начин” …

  • 17 June

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 6 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 926 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 17 June

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.5 хувьтай байна. Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль …

  • 16 June

    Д.Амарбаясгалан: Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах шийдвэр гаргалаа

    Өвөрхангай аймгийн Сант суманд зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гарсан хүн амины хэрэгтэй холбогдуулан Монгол Ардын Намын сонгуулийн штабаас мэдээлэл хийж, эмгэнэл илэрхийллээ.   Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өвөрхангай аймгийн Сант суманд зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж …

  • 15 June

    “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 3778 хоршоо байгуулагдаж, 38464 малчин хоршоонд нэгдлээ

    “Шинэ хоршоо” хөдөлгөөн II шат руугаа орлоо. Тодруулбал, “Шинэ хоршоо хөдөлгөөн 2.0” хоршоологч, үйлдвэрлэгчийн талууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хоршоологчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ хаана, яаж нийлүүлэх вэ гэдэг асуудалтай тулгардаг бол энэхүү санамж бичгийг байгуулснаар эл асуудал бүрэн шийдэгдэж байна. Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан эрчимтэй хэрэгжүүлснээр  сар гаруй хугацаанд анхан шатны хоршоо 3778, дундын хоршоо арав байгуулагдаж, …

  • 14 June

    Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид …

  • 14 June

    Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулна

    НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар санал солилцсон юм. Эл төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зүгээс нийслэлийн төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлэх бөгөөд ногоон, тогтвортой, уян хатан, хүртээмжтэй, чанартай дэд …

  • 14 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам төв талбайд болж байна

    “Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор  Улаанбаатар хотноо болж байна. Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцож байна. Тус наадам энэ сарын 16-ыг дуустал үргэлжилнэ. Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын …