naraa

June, 2024

  • 14 June

    Энэ сарын 17-ноос ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулав

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд  хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр  энэ зургаадугаар сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа бөгөөд үерийн эрсдэл өндөр байна. …

  • 14 June

    “Азийн инновац соёлын форум-2024” зохион байгуулагдлаа

    Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Соёлын яамнаас соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цахим шилжилтийг далайцтай хийж сүүлийн 2 жилийн хугацаанд 10 цахим системийг хөгжүүлэн хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг саяхан УИХ-аар батлууллаа. Засгийн газрын 2022 …

  • 14 June

    Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид …

  • 14 June

    “Welcome to Mongolia” сэтгүүл Монголыг дэлхийд сурталчилна

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Welcome To Mongolia”, “Go Mongolia”  хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, эх орноо сурталчлан таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор “Эрхэт Монгол Медиа групп”-ээс “Welcome to Mongolia” сэтгүүлийг санаачлан, 2023 оноос эрхлэн гаргаж байна. “Эрхэт Монгол медиа групп” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрхлэн гаргаж буй “Welcome to Mongolia” сэтгүүл нь Монгол Улсын үндэсний брэндийг дэлхий дахинд …

  • 13 June

    Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаанаар нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголыг хоёр үе шаттай хэлэлцэх юм. Нийслэл энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн ИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн …

  • 13 June

    Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт боллоо

    Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбарын  танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт боллоо. Уг номыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн гаргасан ба Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Брайль болон ярьдаг ном хэвлэх төв хамтран ажиллалаа. Монголын нууц товчоон нь Монголчуудын төрт ёс, улс төр, хууль цааз, шашин, соёл, оюун сэтгэлгээний …

  • 13 June

    Г.Нарантуяа: Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатай

    ХЭҮК нь ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр /2024.06.13/ хийлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа дэлхийн 70 орчим улсад төрийн эрх барих байгууллагаа сонгох сонголтыг энэ жил хийж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа түгээхдээ цахим орчин тэр дундаа хиймэл оюун ухаан, шинэ технологийг түгээмэл ашиглаж байгаа …

  • 13 June

    Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан эхэллээ. Хуралдаанаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг үер, …

  • 13 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй. Мөн Улаанбаатар хотын …

  • 13 June

    Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ

    Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2024.06.13) боллоо. Хуралдаанаар Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх эсхүл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах асуудлыг хэлэлцэв. Улмаар Монгол Улсын Үндсэн хууль Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зургаадугаар сарын 6-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Үндэсний эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд эвслийн жагсаалтын 1 дүгээрт нэр дэвшүүлсэн …

  • 13 June

    “Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ

    “Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 745,3 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 843,5 мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн. Нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 1.1 сая тонн, сайжруулсан түлшний түүхий эд 317.8 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн …

  • 13 June

    Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ

    Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2206 нэгж талбарын 2000 гаруй иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа авахад 93 …

  • 13 June

    Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэхээр боллоо

    Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэхээр боллоо. Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох чиглэлээр Монгол, Чехийн Засгийн газар хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өнгөрсөн оны 5 дугаар сард Чех Улсад хийсэн албан ёсны айлчлал, өнгөрсөн 10 дугаар сард …

  • 13 June

    “Өргөө” кино театраас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэл замыг хааж, шинэчилнэ

    “Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замын тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хэсгийг засварлаж, асфальт бетоноор хучина. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.  

  • 12 June

    Хугацаат цэргийн алба хаагчдын орчин нөхцөлийг бүрэн шинэчилж байна

    Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдынхаа орчин нөхцөл, цэргийн байр, амрах байрыг бүрэн хэмжээнд засварлан шинэчилж, ор, дэр, хөнжлийг нь шинээр хангаж, түрүүч, байлдагч бүрийг хувийн хэрэгцээний зүйлсээ хадгалах шүүгээтэй болгохоор ажиллаж байна.       Одоогоор нэгтгэл, ангиуд 29 цэргийн байрны барилгыг засварлах ажлыг  өрнүүлж байгаа бөгөөд гадна засвар, дотор …