naraa

April, 2024

  • 23 April

    Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

    Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн нар тулалдах бол эмэгтэйчүүдэд Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар өрсөлдөнө.  

  • 23 April

    Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна” гэсэн зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын нэр хүндтэй боловсролын төв болох Флоренц, Пармагийн их сургуульд “Монголын соёл судлалын төв”-үүдийг  4 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн ёслолд Флоренцийн их …

  • 23 April

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 836 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 170 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 115 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 860 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 23 April

    Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван …

  • 23 April

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр …

  • 22 April

    Хүүхэд залуучуудын театр 4-р сарын 25-нд нээлтээ хийнэ

    Хүүхэд залуучуудын театр 1967 онд байгуулагдаж, 1997 онд хувьчлагдаж үгүй болсон байдаг. Тэгвэл тус театр өдгөө 27 жилийн дараа эргэн хөшгөө нээж, хүүхэд залуучуудад уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Уг ажил 2018 онд эхэлсэн бөгөөд анх одоогийн хотын дарга Х.Нямбаатар өөрийн сонгогдсон тойрогтоо дүүргийн соёлын төв нэрээр төсөвт суулгуулж, газар чөлөөлөлтийг нь шуурхайлж, шавыг нь тавьж байжээ. Улмаар 2021 оны …

  • 22 April

    Эмэгтэйчүүд Б.Булганы эрхийн талаар дуугарч эхэллээ

    С.Зориг агсны гэргий Б.Булган 26 жилийн дараа анх удаа ярилцлага өгч, нэвтрүүлэг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд телевизүүдээр цацагдсан. Тэрээр 1998 онд гарсан хэргээс хойш хоёр удаа цагдан хоригдсон бөгөөд хэргийн талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн юм. Тэрбээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэдэгт 1000 хувь итгэлтэй байгаагаа хэлсэн. Тэгвэл нэвтрүүлэг цацагдсаны дараа Б.Булганы асуудал олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд …

  • 22 April

    Хүүхэд, залуучуудын театр энэ сарын 25-нд нээлтээ хийнэ

    Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж буйтай холбогдуулан театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн нарын хамтаар уулзлаа. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин үйл ажиллагаа явуулж эхлэх үед хүүхэд залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн ХАБ-ыг хангах чиглэлд анхаарч ажиллахыг анхааруулав. 850 …

  • 22 April

    “Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. Уг төслийг “Рио Тинто Монгол” ХХК бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж …

  • 22 April

    Олон улсын шуудан илгээмжээр мансууруулах бодис хүлээн авсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар …

  • 22 April

    Хүүхдийн паркийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна

    Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 22 April

    Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа

    ​Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын зээл авсан ч эргэн төлөөгүй этгээдийн авсан зээлийг хүүгийн нь хамт төлүүлэх ажлыг хэрэгжүүлэх хүсэлтийг УЕПГ-т гаргалаа.   Холбогдох хуулийн хүрээнд зааснаар улсын алдагдсан боломжийг нэхэх, төрийг хохиролгүй болгох эрх үүрэг Прокурорын байгууллагад байдаг бөгөөд энэ дагуу тус байгууллага ажиллахыг тэрбээр хүсэлтдээ онцолжээ. Иргэн О.Батнайрамдал …

  • 22 April

    Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” төвд ажиллаж, тус төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нь нийслэлд ноогдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулдаг юм. Тодруулбал, …

  • 22 April

    О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна

    “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсон. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж буй. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх …

  • 22 April

    Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг баривчлан, албадан авчирлаа

    Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …