naraa

August, 2024

  • 29 August

    Таеквондо: У.Сүрэнжав өнөөдөр тулалдана

     “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр эхэлж, 168 улсын 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцоно. Өнөөдөр Монголын тамирчдын салхийг хагалж, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав Улаанбаатарын цагаар 19:05 цагт өрсөлдөх юм. У.Сүрэнжав нь 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба …

  • 29 August

    “Miss Universe-2024” тэмцээнд З.Номинзул оролцоно

    73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн арваннэгдүгээр сард Мексик улсын Мехико хотноо зохион байгуулагдах гэж байна. “Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм.  “Miss Universe-2024” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох оролцогчоор З.Номинзул сонгогдлоо. Тэрбээр “Miss Universe Mongolia-2023” тэмцээний үндэсний ялагчаар тодорч “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. …

  • 29 August

    Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ

    Перу улсын нийслэл Лима хотноо 2024 оны жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг жинд өрсөлдсөн “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Бат-Энэрэл мөнгөн медаль, 50кг жинд Орхон аймгийн “Орхон Иппон Дожо Хангарьд” клубийн тамирчин Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ.  

  • 28 August

    Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ

    Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Д. Дагвадорж,  Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -66 кг-ын жинд долоодугаар байр эзэлсэн Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Энэ талаар Ё.Басхүү цахим хуудастаа“Д.Дагвадорж, Д.Даяндэмид ах нар маань …

  • 28 August

    Дуучин Б.Болдбаатар “Амьдрал” олон ангит кинонд дүр бүтээнэ

     “Оранж” энтертайнмент, NTV телевиз, “Voo”-ийн хамтарсан “Амьдрал” олон ангит уран сайхны кинонд дуучин Тэмпо буюу Б.Болдбаатар дүр бүтээхээр болжээ. “Амьдрал” олон ангит кино нь нийт 12 ангиас бүрдэх бөгөөд ирэх 2025 онд үзэгчдийн хүртээл болно. Тэмпо буюу Б.Болдбаатарын хувьд “25 дугаар суваг” телевизийн “Making the Band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан “Mixx” хамтлагийн гишүүн байсан билээ. Тэрээр хамгийн сүүлд “Хиртээгүй сарнай” …

  • 28 August

    Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас үүссэн гэнэтийн эвдрэлийг сэргээн засварлахад шаардагдах 4,9 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулж, улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн …

  • 28 August

    Паралимпын шууд дамжуулалтын хөтлөгчөөр Б.Чинзориг ажиллана

    “Парис-2024” зуны 17-р паралимпын наадам өнөөдөр Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийх гэж байна. Тус наадамд Монгол Улсаас Байт харваа, Жүдо, Таеквондо, Пауэрлифтинг, Хөнгөн атлетик, Усанд сэлэлт спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцох юм. Паралимпын наадмыг Централ телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулах бөгөөд хөтлөгчөөр “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Б.Чинзориг буюу Чинзо ажиллахаар болжээ. Монголын тамирчид зуны …

  • 28 August

    “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГТ ЗОРИУЛСАН 100 ЖИЛ” тусгай үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ. Н.Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн юм. Тэрээр амьдралынхаа …

  • 28 August

    ЗГ: Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: -Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан …

  • 27 August

    Хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөрсний ус зайлуулах ажлыг зохион байгуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн системийн ажлын явц, баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлын талаар хэлэлцлээ. “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Энэ жил нийслэлийн зургаан байршилд 85.2 км нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө 11.8 км, Их тойруугийн гудамж 5.4 …

  • 27 August

    Хувийн болон улсын сургуулийн нийт 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ

    Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг …

  • 27 August

    Ч.Лодойсамбуу: Тендерийн хуулийг буцаан татах саналыг дэмжиж байгаа МАН-ын гишүүдэд талархаж байна

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Тендерийн хуулийг буцаан татах санал гаргасан. Энэ саналыг дэмжиж байгаа МАН-ын зарчим нэг гишүүддээ талархаж …

  • 27 August

    Таеквондо:Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо

    Энэтхэг улсын Бангалор хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван  алтан медаль хүртлээ. Тэрбээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан бол энэ …

  • 27 August

    Л.Хосбаяр: Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар “Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв”-ийн удирдлагатай уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон юм. Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт …

  • 27 August

    НОБГ: Гал түймэрт өртөж 13 настай хүүхэд амиа алдлаа

    Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн 2 дуудлага бүртгэгдэж, гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барлаа.Тодруулбал шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу БЗДОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр бүрэн, 4х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж …