naraa

September, 2024

  • 5 September

    “Миний нутаг-2024” яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүлэв

    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Үндэсний уран зохиолын хөгжилд зохиолч, яруу найрагчдын оролцоог нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, яруу найргийн алтан залгамжийг хадгалах замаар авьяас билгээрээ дуу хоолой болон нэгдэж буй залуу зохиолчдын оюуны бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн Соёл, …

  • 5 September

    Фото: Монголын ард түмний сэтгэлд хоногшсон дуутай үдэш

    Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Армийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 3-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Түүхэн ялалтын үнэ цэн, ач холбогдлыг Монгол Улсын иргэд, хүүхэд залуучуудад таниулан сурталчлах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн, …

  • 5 September

    “Парис-2024”: Монголын таеквондогийн баг шилдэг 10 багийн дөрөвт жагслаа

    “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдлээ. Тэгвэл таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав. Тэд паралимпын наадмын …

  • 5 September

    Жүдо: Өнөөдөр Т.Сувд-Эрдэнэ барилдана

     “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна. Өнөөдөр 16:00 цагт  манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эхний даваанд Бразилын бөхтэй барилдана. Энэ жингийн шигшээ …

  • 4 September

    Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг олгож байна

    Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан. Тээврийн хэрэгслийн бүртгэл нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл …

  • 4 September

    “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Н.Учрал ахалж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн …

  • 4 September

    Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцууллаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн …

  • 4 September

    Манай улс иж бүрэн тоноглогдсон явуулын 3 авто лабораторитой боллоо

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, тус улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Юрьевна Попова тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын найрсаг харилцаа, эрүүл мэндийн салбар дахь нягт хамтын ажиллагааны талаар дурдаж, манай улсын эрүүл мэндийн салбарыг үүсгэн байгуулагдсан цагаас үнэтэй хувь нэмэр …

  • 4 September

    Ардчилсан нам, Шинэ нам хамтарч орон нутгийн сонгуульд оролцохоор боллоо

    ШИНЭ нам, АРДЧИЛСАН нам орон нутгийн сонгуульд хамтран оролцох санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийлээ. Талууд хамтран сонгуульд оролцох санамж бичиг байгуулах энэхүү үйл ажиллагаанд Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Шинэ намын дарга Ц.Гантулга нар бусад төлөөллүүдийн хамт оролцлоо. АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Ганибал: Шинэ намын үзэл баримтлал, манай намын үнэт зүйлтэй нийцдэг …

  • 4 September

    Малчид:НҮБ-аас олгосон мөнгөн тусламж, хандивыг хүлээн авч, хэрэгцээндээ зарцуулсан

    НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хяналт, үнэлгээний багтай “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубийн гуравдугаар ээлжийн баг зүүн гурван аймагт ажиллаж, малчидтай уулзан, тусламжийн дараах үнэлгээ, зудын хариу арга хэмжээний үр нөлөө болон малчдын амьжиргааг нөхөн сэргээх хэрэгцээ, шаардлагын судалгаа хийснийг сурвалжиллаа. Томилолтын баг Хэнтий аймгийн Баянхутаг суманд очиж, малчидтай уулзлаа. Доктор С.Жигжидпүрэвийн танилцуулснаар, НҮБ-ын ХХААБ, Хүн амын сан болон Хүүхдийн сан хамтран …

  • 4 September

    Л.Оюун-Эрдэнэ: Эгийн голын цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан тодорхой төсөл, …

  • 4 September

    “ПАРИС-2024”: Өнөөдөр П.Энхманлай уралдана

    “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө. П.Энхманлай нь 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын …

  • 4 September

    20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко Мобилити” аян албан ёсоор эхэлж буй. Энэ аяны хүрээнд  явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдэд ээлтэй орчин бүрдүүллээ. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй “Эко Мобилити” аяны …

  • 4 September

    Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд буюу ЗХУТ-д шилжүүллээ

    Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн …

  • 4 September

    Цэцэрлэгийн насны хүүхдийнхээ шинжилгээний хариуг E-Mongolia системээс авах боломжтой боллоо

    2024-2025 оны хичээлийн жилд  нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 142,150 хүүхэд байгаагаас цэцэрлэгт хамрагдах бүртгэлийн эхний шатанд 104,415 хүүхэд буюу 73.2 хувь нь цахимаар хүсэлтээ илгээсэн байна. Цэцэрлэгт хамрагдахад хүүхдүүд шээсний шинжилгээ, цагаан хорхойн шинжилгээг зайлшгүй өгсөн байх шаардлагатай байдаг. Улсын болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн даатгалтай эмнэлгүүдэд өгсөн цэцэрлэгийн насны хүүхдийн урьдчилан сэргийлэх цагаан хорхой болон шээсний шинжилгээний хариугаа төрийн …