Дөрвөн жил суралцаж эзэмшсэн мэргэжлийнхээ дипломыг өвөртлөөд хүссэн ажилдаа орно гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгвэл Говь-Алтай аймгийн ЗДТГ,Говь-Алтай аймгийн Оюутан, Залуучуудын Ирээдүй-Алтай Холбоо, МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Залуучуудын Холбоо хамтран оюутан залуус сургуулиа төгсөж, ажлын байрны сонголт хийн шийдвэр гаргах энэ чухал цаг үед ажлын байрны нээлттэй өдөрлөгийг жил бүр зохион байгуулсаар иржээ. Энэ …
Орон нутаг
May, 2015
-
21 May
“Ногоон хэрэм” төслийн хүрээнд 800 хайлаас шинээр тарилаа
Манай улсад 9 дэх жилдээ хэрэгжиж байгаа “Ногоон хэрэм” төслийн хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд, холбогдох албаны хүмүүс хамтран өнгөрсөн 7 хоногт төсөл хэрэгжиж байгаа Өмнөговь аймаг дах Ойжуулалтын талбайд мод тарьсан юм. Монгол улсын цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутагт айлчилж ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг дэмжсэнээр Монгол-Солонгос хоёр орны Ногоон хэрэм ойжуулалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг …
-
21 May
Хонь, тэмээ ноослох цахилгаан багаж ашиглаж эхэллээ
Энэ онд орон нутгаас “Малчин” хөтөлбөрийг шинээр батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа. Орон нутгийн малчдыг дэмжих, тэдний нийгэм, ахуй амьдралд нь тодорхой нөлөө үзүүлэх зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд эхний ажлууд хийгдэж эхэллээ. Тодруулбал, хонь тэмээний ноос хяргах цахилгаан багажийг туршилт хийгдлээ. Бүх сумдын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтнүүд болон сум бүрийн малчны төлөөллийг хамруулж Ханхонгор сумын Жаргалант багийн төвд сургалт зохион байгуулсан юм. …
-
20 May
“Айлыг тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл. Төрийг нураая гэвэл түшмэдийг нь самууруул”
Өнгөрсөн дөрвөн сарын 16-ны өдөр Ховд хотын иргэд хөдөлмөрчидтэй УИХ-ын гишүүн С.Ганбаатар очиж уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтын талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг тус аймгийн “Ховдын толь” сониноос манай редакцид ирүүллээ. “Манай орны хүн болгонд сайхан амьдрах боломж бий. Харин цөөхөн шуналт хүмүүсийн шуналыг гүйцэлдүүлэх баялаг алга” /Махатма Ганди/ Гишүүн С.Ганбаатар энэ өдрийн 10 цагаас ХДТ-т аймгийн боловсролын байгуулалгын багш, ажилтнуудтай, мөн оройн …
-
18 May
Нарийн мэргэжлийн эмч нарын баг баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна
Virtue foundation олон улсын нүд, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын баг баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2015 оны 05 дугаар сарын 09-23 ны өдрүүдэд ажиллаж байна. Тус үйл ажиллагааны нээлтийг 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн БОЭТ- д зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч М. Амарсанаа ЗДТГ- ийн НХХ ахлах мэргэжилтэн С. …
-
14 May
Эрдэнэт хот гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо
Өнөөдөр Тахарын албаны Орхон, Булган аймгийг хамарсан долоодугаар тойрогт гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Уг ажлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тахарын алба өөрийн албаны байранд нээж байгаа аж. Тахарын алба өмнө нь энэ чиглэлээр нийслэлд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхийн байранд тус тус нэг өрөөг тохижуулан ажиллуулж байгаа бөгөөд …
-
12 May
Дорноговийн МАН нойрноосоо сэрэх үү
УИХ-ын 2012 оны орон нутгийн сонгуульд Дорноговь аймагт МАН-ын рейтинг навс унаж, ялагдал хүлээсэнд МАН-ынхан өөрсдөө буруутай. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь, Ц.Анандбазар нар тойргоо булаалдаж, хоорондоо түнжин хагарснаас болж, аймгийн намын жирийн гишүүдийн дунд талцал хуваагдал өндрөө авсан. Дээрх хоёр эрхмийн улс төрийн ашиг сонирхлоос болж, Дорноговь аймагт МАН засаглалын эрхээ алдаж, айлын шоовдор хүүхэд шиг ад үзэгдэх болов. Дээр нь …
-
7 May
Арвайхээр сумын 14 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэв
Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна. Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халдварт өвчин их тохиолддог, тарваган тахал өвчний байгалийн …
-
6 May
Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн боллоо
Өнөөдөр Төрийн ордонд болсон Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн боллоо. “Арвагар хээр” холбооноос Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнийг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Хархорин, Уянга, Хайрхан дулаан, Өлзийт, Хужирт, Богд, Сант, Есөнзүйл зэрэг 19 сумын алдарт уяачид оролцож байна. Тус арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцлоо.
-
5 May
Сүхбаатар сумын 448,800 га талбай ой хээрийн түймэрт өртсөн байна
Сүхбаатар сумын нутаг “Дармийн шанд” гэдэг газарт дамжин орж ирсэн хээрийн түймрийн талаархи урьдчилсан мэдээ -2015 оны 04-р сарын 29-нд Дорнод аймгийн Булган сумын нутгаас гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “Дармийн шанд” гэдэг газраар дамжин тус сумын нутаг дэвсгэрийг хамарсан хээрийн түймэр гарсан. -Аймгийн болон сумын Онцгой комисын бүрэлдэхүүн хуралдан холбогдох шийдвэрүүдийг гарган зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн …
-
4 May
Булганд газар хөдөлжээ
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус сумын төвөөс зүүн хойд зүгт 9 км-ийн зайд өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны оройн 22:50 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт чичирхийлэл байдлаар мэдрэгдсэн учир ямар нэг хор хохирол учраагүй талаар албаны хүн мэдээлжээ.
April, 2015
-
28 April
Булган аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ, Бугат сум, Хялганат тосгоны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагч, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, төрийн байгууллагуудад гарын авлага тараан ажиллаж байна. Ажлын хэсэг дээрх сумдад ажиллах явцад нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийг албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан …
-
26 April
М.Бадамсүрэн Дорнод аймгийн Засаг дарга боллоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар томилж байгааг энэ сарын 24-нд батламжилсан байна. Ийнхүү Дорнод аймаг шинэ Засаг даргатай боллоо. Түүний хувьд гурав дахь удаагаа зүтгэж Засаг ноёны суудалд зүтгэж байыгаа нь энэ. Тэрээр аймгийн ИТХ хурал дээр намын эрх ашиг бус бус аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ажиллана гэж амалж байжээ. …
-
25 April
Хоёр настай охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар нутагладаг нэгэн айлын 2 настай Б гэх охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга болжээ. Хүүхэд алга болсон тухай дуудлагыг гэрийнхэн нь энэ сарын 22-ны өдрийн 17:00 цагийн аймгийнхаа онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн байна. Ингэснээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг болтол олоогүй байна. Охиныг ойролцоох усанд осолдсон байж болзошгүй …
-
24 April
Дашбалбар сумын түймрийг цурманд оруулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа. Дорнод аймгийн Баян-Уул сумын орчимд дэгдсэн ой хээрийн түймэр нэлээд томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модондоо асаж байгаа. Бүрэн унтраагаагүй байгаа аж. Харин Дашбалбар сумын түймрийг цурманд оруулсан байна. Түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд ажиллаж байгаа юм. Дорнод аймгийн Дашбалбар хилийн застав,Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл