Их дээд сургууль

April, 2015

  • 7 April

    “Ойрад Монголын түүх соёлын асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

    Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв”, “Юм агай сан”, Оюутны эрдэм шинжилгээний “Тод дөрвөлжин” клуб, Халимагийн оюутан залуусын эрдэм шинжилгээний “Билгийн далай” клуб, Ховд их сургуулийн түүхийн тэнхимээс хамтран “Ойрад Монголын түүх, соёлын асуудлууд” сэдэвт олон улсын магистрант, доктарантын эрдэм шинжилгээний хурлыг 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаад Ойрад Монголын түүх соёлын талаарх судалгаа, шинжилгээний 9 …

March, 2015

  • 22 March

    Дэд сайд Н.Оюундарь Харвардын их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзав

    Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Монгол Улсад танилцах аяллаар хүрэлцэн ирсэн Харвардын их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзлаа. АНУ, БНХАУ, Япон, Солонгос, Бразил, Эквадор зэрэг 10 улсын оюутны төлөөлөл оролцсон танилцах аяллын багийг тус сургуулийн Ази, Номхон далайн бүсийн сургалт, оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан захирал Самуэль Ким ахалсан байна. Дэд сайд Н.Оюундарь Монгол Улсыг илүү их таньж мэдэхээр зорьж ирсэн …

  • 13 March

    “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёрдугаар ээлжийн нээлтээ хийлээ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гуравдугаар сарын 3-нд “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж гаргасан. Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар сарын …

  • 13 March

    МУБИС-ийн оюутнууд үндэсний хувцсаараа гоёлоо

    МУБИС-ийн оюутны холбооноос “Монгол ёс заншил, дээлтэй Монгол” өдөрлөгийг өнөөдөр МУБИС-ийн “А” байранд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд МУБИС-ийн 5 салбар сургуулийн оюутнууд оролцдог байна. МУБИС-ийн оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, УБТС-ийн оюутны зөвлөлийн дарга Г.Төгөлдөр: “Дэлгэрэх төрийн дээл, мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Тулхат төрийн тулгуур гутал гэж Монгол түмэн маань үндэсний хувцсаа …

  • 11 March

    МУИС-ын ОУХНУС-ийн номын сан чөлөөт сонголттой боллоо

     МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн/ОУХНУС/ номын сан чөлөөт сонголттой болж, шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгааг тэмдэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус сургуулийн захирал С.Баттулга нээлтийн үеэр хэлэхдээ “Мэдлэгт суурилсан хөгжлийг бүтээхэд орчин үеийн шаардлагад нийцсэн номын сан чухал үүрэгтэй. Монголын нийгмийн хөгжилд түлхэц болж чадах шинэ цагийн номын орчин, үйлчилгээг эх орондоо бий болгох зорилготой энэхүү үйл ажиллагааг явуулсандаа …

  • 11 March

    МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санг “Ж.Батмөнх” агсаны нэрэмжит болголоо

    МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч, доктор профессор Ж.Батмөнх агсаны нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаа өнөөдөр МУИС-ын хичээлийн 5 дугаар байранд боллоо. Ж.Батмөнх агсаны хувийн номын санд хадгалагдаж байсан 1000 гаруй номыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санд хандивласан байна. Энэхүү үйл ажиллагаанд шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын дарга М.Энхболд, Ж.Батмөнх асны гэргий А.Даариймаа болон МУИС-ийн …

  • 4 March

    Оюунлиг ном нэгээр нэмэгдлээ

    “Тогтворшилтой хөгжлийн боловсролын онол, арга зүйн зарим асуудал” номын нээлт өнөөдөр МУБИС-ийн хичээлийн байранд боллоо. Тогтворшилтой хөгжлийн боловсролын үзэл санааг Монголын уламжлалт соёлын үүднээс шинжихүй, нэг ертөнцийн хандлага, үзэл санааг хэрэгжүүлэх арга ажиллагааны хувилбар гэсэн гурван бүлгээс багтсан энэхүү номыг МУБИС-ийн эрдэмтэн багш нар болох Б.Жадамбаа, Б.Сандагдорж, Б.Тунгалаг, Л.Эрдэнэчимэг нар хамтран зохиосон байна.  Номын зохиогчид ярихдаа: Энэхүү бүтээлтэй танилцах аваас …

February, 2015

  • 10 February

    МУИС-д шилжин суралцахад төлбөргүй боллоо

    Монгол Улсын их сургуулийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаалуудыг гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347,182,000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдсон тул улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчил арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байдаг. МУИС-ийн зүгээс эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагч хууль бус шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. …

  • 5 February

    Оюутнууд “Цагаан Сар”-аар 4 хоног амарна

    Томоохон их дээд сургуулийн оюутнууд сар шинээр 4 хоног амрахаар болжээ. Тухайлбал, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ТДС гэх зэрэг сургуулийн өвлийн амралт дуусч хичээлдээ ороод байгаа юм. Тиймээс эдгээр сургуулийн оюутнууд сар шинээр 4 хоног амрах зохицуулалтыг хийжээ. Энд дуулгахад, оюутнууд битүүний өдөр амрах эсэх нь тодорхой болоогүй байгаа талаар Боловсролын газраас мэдээллээ.

  • 4 February

    “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь 2013 оноос Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувь хэмжээг бууруулах зорилгоор идэвхитэй үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа билээ. Сүүлийн 10 жилийн дотор Монгол улсад “Дипломтой ажилгүйчүүд” гэдэг ойлголт шинээр бий болж сургуулиа дөнгөж төгссөн залуус ажилд ороход …

  • 4 February

    МУБИС-ийн багш, доктор На.Сүхбаатар ОХУ-ын Халимаг улсад ажиллаж байна

    НХУС-ийн багш, “Тод номын гэрэл” төвийн гүйцэтгэх захирал На.Сүхбаатар ОХУ-ын Халимаг улсад ажиллаж байна. Түүнийг Халимагийн улсын их сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзан Халимагийн УИС–МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилцахын хамт На.Сүхбаатар багш энэ үеэр НХУС-ийн захирал, проф Ж.Батбаатарын мэндчилгээг уламжилсан байна. МУБИС–иас нэг жилийн хугацаатай 20 оюутан тус сургуульд амжилттай …

January, 2015

  • 26 January

    ШУТИС-ийг 65 настай оюутан төгслөө

    ШУТИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ өнөөдөр болж  1600 оюутан магистр бакалаврын зэргийг гардан авлаа. Энэ удаагийн төгсөлтийн  үеэр  65 настай Н.Нямжав гуай тус БАС-ийн сантехник, инженерийн байгууламжийн мэргэжлээр бакалаварын зэрэг гардан авсан олны анхааралыг өөрийн эрхгүй татсан юм. “Сурахад  оройтохгүй”, “Оюун ухаан тэтгэвэрт гардаггүй” зэрэг үгийг нотлож 65 насандаа их сургууль төгссөн Н.Нямжав гуай 40 гаруй жил дипломат …

  • 20 January

    МУИС-ийн шинэчлэлийн төслийн ээлжит ажил хийгдлээ

    Монгол Улсын Их Сургуулийн шинэчлэлийн төсөл болох МУИС-ийг судалгааны их сургууль болгох ээлжит ажил хийгдлээ. 2015 оны 1 сарын 21-ны энэ өдөр МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд “эрдэм шинжилгээний орчин” буюу судалгааны нэгдсэн лаборатор байгуулж албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ. Тус лабораторт аль ч сургуулийн оюутнууд, судалгаа шинжилгээний ажил явуулж болохоос гадна, ямар ч хичээлийн сургалт, судалгаа хийхэд нээлттэй гэдгээрээ …

  • 6 January

    МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулалтаар томилно

    МУИС-ийн ректор А.Галтбаяр шинэ оны өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаа өгсөн шалтгаанаа тэрбээр “Нэгдүгээрт, эрдэм шинжилгээний ажлаасаа хэт хөндийрч байна. Хоёрдугаарт, зохион байгуулалттай гүтгэлэг, хов жив, улс төрийн намуудын элдэв явуулга зэрэг олон жил ажил хийхэд саад болж байгаа учир ажлаа өгсөн” хэмээн товч тайлбар өгөв. БСШУ-ы сайд Л.Гантөмөр түүний оронд Р.Бат-Эрдэнийг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Хуулийн …

  • 4 January

    МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнэ томилогдлоо

    БСШУ-ы сайд Л.Гантөмөр МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилсон байна.  Р.Бат-Эрдэнэ нь БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Дээд боловсролын газрын даргаар ажиллаж байжээ. Өнгөрсөн долоо хоногт тус сургуулийн захирал А.Галтбаяр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. Түүний эхлүүлсэн шинэчлэлийн асуудал тус сургуулийн багш, оюутнуудын эсэргүүцэлтэй нэлээдгүй тулгарч байсан юм. Тиймээс шинээр томилогдсон захирал шинэчлэлийг үргэлжлүүлэх эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй …