Эрүүл мэнд

December, 2014

  • 24 December

    Хүүхдийн цэцэрлэгт эрүүл ахуйг мөрдүүлэх зөвлөмж гаргажээ

    Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд халдварт болон халдварт бус өвчний тохиолдол нэмэгдэж байгаа тухай мэдээлэл гарах болжээ. Тодруулбал,  “Олон хүүхэдтэй цэцэрлэгт ханиад, томуу их байна”, “Цэцэрлэгийн хүүхдээс бөөс илэрлээ” гэх мэдээллүүд байгаа аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна. -Цэцэрлэгт өглөө бүр хүүхдийг хүлээн авахдаа халдварт болон халдварт бус өвчний шинж …

  • 24 December

    Жирэмсний хугацаа тодорхойлох

    Жирэмсний хугацаа нь 280 хоног буюу 40 долоо хоног, эх барихын 10 сар үргэлжилнэ. Жирэмсний хугацааг тодорхойлох : 1. Сүүлийн биений юм үзсэний эхний өдрөөр 2.   Ураг анх хөдөлсөн хугацаагаар 3.    Үр гадагшилснаар  баримжаалах 4.     Зөвлөлгөөн өгөх газар, жирэмсэнг анх илрүүлсэн хугацаагаар 5.    Бодит үзлэгийн  үр дүн: А. Хүйсний хонхор Б.Умайн ёроол В. Хэвлийн тойрог Г.Умайн ёроолын өндөр Д. Ургийн …

  • 23 December

    Стресс тайлах хялбар аргууд

    Толгой бага зэрэг өвдөж, анхаарал төвлөрөл буурч, бушуухан гэртээ харьж, эсвэл буйдхан газар найз нөхдийн хамт сууж стрессээ тайлах хүсэл өөрийн эрхгүй төрдөг. Гэвч гэртээ хариад зурагт үзэхээр намуудын хэрүүл, гэмт хэрэг, үнийн өсөлт гээд бүр ч ихээр стресст оруулж мэдэх мэдээлэл хэт их. Өдөр болгон найз нөхөдтэйгээ буйдхан газар шар айраг шимсэн шигээ суугаад байна гэвэл хэтэвчний зузаан болон …

  • 23 December

    Эхийн сүү эрэгтэй хүүхдийн оюуны чадамжийг өсгөдөг

    TIME сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанаас: Энэхүү судалгаагаар эмэгтэй, эрэгтэй хүүхдийг харьцуулж үзжээ. Заримыг нь эхийн сүүгээр буюу хөхөөр, заримыг нь эхийн сүү орлуулагч сүүгээр угжиж тэдгээрийн суралцах чадварт хэрхэн нөлөөлж байгааг ажиглахад эхийн сүүгээр хооллосон хүүхдүүд математикийн сорилд өндөр оноо авч, уншиж-бичих чадвар өндөр байгаа нь ажиглагджээ. Үүгээр ч тогтохгүй эхийн сүүг илүү удаан хөхсөн хэмжээгээрээ тэдний амжилтын үзүүлэлт өсөж …

  • 23 December

    Тархины үйл ажиллагааг сайжруулах 28 арга

    Ричард Рестак зохиогчтой “Хөгшин ба Ухаалаг” номонд хөгшрөх үеэс тархины үйл ажиллагаандаа анхаарал хандуулж, сайжруулах 28 аргыг зөвлөжээ. 1. Тамхи татахгүй байх 2. Өдөр бүр юм өргөдөг дасгал хийх 3. Химийн найрлагатай хүнс хэрэглэхгүй байх 4. Цусны даралт, цусан дахь сахар, холестериний түвшнийг хэвийн байлгах 5. Суугаа ажил хийхээс зайлсхийх, идэвхтэй хөдөлгөөн шаарддаг ажлаасаа бүү цааргал 6. Суугаа биш, босож явдаг ба …

  • 23 December

    Турахыг хүсэгч залхуучуудад зориулсан зөвлөгөө

    Хоолоо сойж өөрийгөө зовоолгүйгээр жаахан жин хаячихмаар байгаа биз. Тэгвэл бид тусалж чадна шүү. Бид ерөөсөө ногоо, замаг, будаа санал болгох гээгүй. Зүгээр л өөрийн бие организмын метабол процессуудыг / хоолыг бие махбодид ашигтай энерги болгон хувиргах процесс / жолоодох талаар маш энгийн зөвлөгөө өгөх гэж байна. Ингэснээр та сайн хооллож, бүхэл өдөржин компьютерийн ард суусан ч элчлэгээ “шатаасаар” байх …

  • 23 December

    Хүүхдийнхээ шүдийг хэрхэн хамгаалах вэ?

    Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгахад анхаарч, тогтмол арчилж хамгаалж хэвшвэл хүүхдийн тань шүд эрүүл байх болно. Шүд яагаад өвддөг вэ? Хүүхдийн идсэн чихэрлэг зүйлийг бактерууд “идэж боловсруулснаар” амны хөндийд хүчиллэг орчин үүснэ. Тэрхүү хүчиллэг зүйлийн нөлөөгөөр шүдний паалан, түүний доорх хэсэг цоорч нүх бий болж кариес буюу шүд хорхойдолт үүсдэг ажээ. Түүнчлэн хоолны үлдэгдэл (жишээлбэл цардуул)-ийг цэвэрлээгүй тохиолдолд тэр …

  • 22 December

    Хүүхдийн хүйг арчлах зөвлөгөө

    Хүйний ач холбогдол юу вэ?Эхийн хэвлийн дотоод ханыг хүүхдийн гэдэстэй холбосон хүйгээр дамжуулан хүчилтөрөгч ба тэжээлийн бодисыг ураг саадгүгээр дамжуулан авдаг. Хүүхдийг төрмөгц хүйг аль болох биетэй нь ойрхон газраар хавчин таслах ба энэ нь өвтгөдөггүй үйл ажиллагаа юм. Хүүхдийн гэдсэн дээр хүйний үлдэгдэл хэр удаан орших вэ? Ойролцоогоор 10-21 өдөр, хатаж эдгэтлээ жижигхэн шарх хэсэг хугацааг авдаг байна. Хүүхдийн …

  • 22 December

    Эм уухгүйгээр ханиад дарах аргууд

    1. Сүүгээр ханиад дарах арга: 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө Сүүнд чихэр өвс чанаж …

  • 19 December

    Тамхины утаа хүүхдийг чихний үрэвсэлтэй болгодог уу

    -Там­хи­ны утаа  хүүхдийг чих­ний үрэвсэлтэй болгодог гэж дуулсан. Энэ хэр үнэн бэ? БГД-ийн иргэн Х.Гэрэлчимэг -Тамхи татдаг хүнээс дунд чихний болон дотор чихний үрэвсэлтэй хүүхэд төрсөн гэх баталгааг өнөөг хүртэл олж хараагүй. Бидний уншдаг номд ч ийм зүйл байхгүй. Гэхдээ тамхинд 40 гаруй төрлийн хорт хавдар үүсгэх, эрүүл эд эрхтэнд гажиг үүсгэдэг бодис агуулсан байдаг учраас хүүхдийн төрөл­хийн янз бүрийн …

  • 17 December

    Үр тогтох боломжтой өдрүүдийг тооцоолох аргуудаас

    Дурлалт хосууд үр тогтох боломжтой өдрүүдэд бэлгийн харьцаанд орох нь жирэмсэн болох хамгийн өндөр магадлалтай өдрүүдэд тооцогддог. Хэрэв бэлгийн харьцаа эмэгтэйн өндгөн эс боловсрон гадагшлах өдөртэй давхацвал жирэмслэх магадлал 40%-тай бол ойролцоох өдрүүдэд магадлал 25-30% хүртэл буурна. Харин өндгөн эс хэвлийн хөндийд хаягдахаас 4-6 хоногийн өмнөх бэлгийн харьцааны үед жирэмслэх магадлал 10%-тай л байдаг. Тиймээс өндгөн эс боловсрохыг тооцоолох хэд …

  • 16 December

    Дархлаа дэмжих хүнс

    Дархлал суларч, бие тэнхээ тань нэмэгдэл тэжээл, амин дэм шаардах болсон бол та дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ түлхүү хэрэглээд үзээрэй. Үр дүнг нь мэдрэх болно. Сармис: Зуун зууны турш сармис бүх цаг үеийн хоолны жорны гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Сармисны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлал дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцөрийн эсрэг гайхалтай үйлчилгээ  юм. …

  • 15 December

    Гэрийн нөхцөлд хамрын ханиад, шуухитнаанаас сэргийлэн эмчлэх энгийн аргууд

      Амьсгалын замын үрэвсэл үүсгэгч эмгэг төрөгч нянгууд, бохир, хүйтэн агаар амьсгалын дээд зам, хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолойн салстанд халдварлан үрэвсүүлж, цочироосноос түүнийг цэвэрлэн, салст шүүрэл ялгаруулсны улмаас хамрын ханиад, шуухниа тусдаг. Энэ шинж тэмдгийг арилгахын тулд хамрын хөндий, залгиур, мөгөөрсөн хоолойг цэвэрлэх хэрэгтэй ба 2-3 хоногийн дараагаар биеийн дархлааны эсүүд идэвхжин цагаан, шар өнгийн нус, цэр ялгаран, намждаг. …

  • 15 December

    Хүүхдээ уушгины хатгаа өвчнөөс хамгаалах талаар зөвлөгөө

    Хүйтний улиралтай зэрэгцэн  ханиад томууны дэгдэлт ихсэж байна. Нэн ялангуяа хүүхдүүд илүү өртөх, тэр тусмаа хүндэрч уушгины хатгаа болж эмнэлэгт ирэх нь элбэг байгаа учраас Эрүүл мэнд, спортын яамнаас эцэг эхчүүдэд хандан зөвлөмж гаргасан байна. Энэаүү зөвлөмжийг хүргэе. ХҮҮХДЭЭ УУШГИНЫ ХАТГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ? Хүүхдэд төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Учир нь ангир уурганд ханиад …