Онцолсон

March, 2021

  • 19 March

    Иргэдийн гомдлыг НОК, ДОК, ХӨСҮТ нэг дор байрлан шуурхай шийдвэрлэж ажиллана

    Шадар сайдын албан өрөөнд өчигдөр Тандалт, тусгаарлалтын шуурхай баг хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав. Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас …

  • 18 March

    Ж.Байгалмаа: Эмчлүүлж байсан 89 настай иргэн өчигдөр нас барсан

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.18/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 17044 хүнд шинжилгээ хийснээс ковид-19 халдварын 158 тохиолдол илэрч нийт тохиолдол 4498 боллоо. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагт 81 хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна. Шинээр батлагдсан 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, есөн тохиолдол орон нутагт …

  • 18 March

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш”-д хөл хорио тогтоолоо

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш”-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна. Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 …

  • 18 March

    Д.Ганзориг:Ажлын уялдаа холбоог хангаж, бодлогоо хэрэгжүүлэх нь миний үүрэг, хариуцлага

    Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэсэн тусгай дугаарынхаа ярилцлагын зочин хойморт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг урилаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин өдгөө нэгэн зууны түүхэн ойтойгоо учран золгож байна. Энэхүү түүхэн цаг хугацааны аль хэсгээс таны цэргийн хүн болох гараа эхэлсэн талаар яриагаа эхлэх үү? -Миний хувьд 1990 онд Улаанбаатар хот …

  • 17 March

    Н.Баярмөнх: БЗД-ийн 26-р хорооны 16 мянга гаруй иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөсөн

    БЗД-ийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хорионы талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өглөө. БЗД-ийн 26 дугаар хороо өнөөдөр өглөөний 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжиж байна. Энэ хугацаанд хорооны айл өрхүүдээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болжээ. БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “Эрүүл мэндийн сайд, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирсэн хүсэлтийн дагуу дүүргийн …

  • 17 March

    Байршил:”Ковид-19″ халдвар тархах эрсдэлтэй болсон хороод

    Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг энэ сарын 5-16-ны өдөрт бүртгэгдсэн “Ковид-19” халдварын 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм. Тэдний тусгай аргачлалаар тооцоолж гаргасан судалгаагаар зарим газарт голомт үүсэж, халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа аж. Сүүлийн 14 хоногт илэрсэн халдварын тохиолдлын мэдээлэлд тулгуурласан …

  • 17 March

    О.Дашпагма:Вакцин хийлгэсэн хүн PCR шинжилгээ өгч болно

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.17/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:Төлөвлөгөөний дагуу өчигдрийн байдлаар дархлаажуулалтын 41 цэгт 95 багийн 600 гаруй эмч мэргэжилтэн 13186 хүнийг коронавирусийн вакцины эхний тунд хамруулсан байна. Одоогоор 139636 хүнийг вакцинжуулалтад хамруулж, эхний тунг хийгээд байна. Ноцтой хүнд урвал бүртгэгдээгүй. Эхний ээлжид …

  • 17 March

    Э.Тэмүүлэн:Шинээр батлагдсан 129 тохиолдлын 120 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.17/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 16,800 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 130 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан халдварын тоо 4,340 болж байна. Сүүлийн 24 цагт хоногт 48 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,131 боллоо. Сүүлийн 24 цагт …

  • 17 March

    Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлана

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Ковидын тархалт цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тусгаарлалтын байр, эмнэлгийн орны ачаалал , вакцинжуулалтын явц зэрэг асуудлаар Эрүүл мэндийн яамны зүгээс мэдээлэл хийсэн юм. Ковидын халдвараар эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн …

  • 17 March

    С.Амарсайхан:ХӨСҮТ-д ноцтой асуудал олон байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.03.16/ 23:00 цагийн үед Эрүүл мэндийн яаманд очиж ажиллалаа.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлын талаар хэллээ. Шадар сайд С.Амарсайхан“ХӨСҮТ-д асуудал байна. Байх, байхдаа бүр ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. …

  • 17 March

    БНСУ руу “Корэйн Эйр” компани нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

    БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан 03 дугаар сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд “Корэйн Эйр” компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.  Уг нислэгээр 150 орчим  иргэнийг тээвэрлэх боломжтой иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон  Гадаад харилцааны яам хийхгүйг анхаарна уу.  Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд  өнөөдрөөс буюу 17-оос эхлэн УБ дахь “Корэйн Эйр” компанийн …

  • 17 March

    Ц.Даваажав:Вакцины хоёр дахь тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ өндөржүүлэх шаардлагатай байна

    Монгол Улсад коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөр хоёрдугаар сарын 23-наас эхэлж, 100 мянга гаруй хүнийг хамруулаад байгаа. Тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. АстраЗенека вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхлэнэ. БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм. Баянгол дүүрэг мөн адил хуваарьт байгууллагуудын ажилтнууд, …

  • 17 March

    Хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа. Халдварын тархалт өсөж буйтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн багийн нөөц боломжийг бүрэн дайчлах бэлтгэлийг ханган ажиллаж байна. Цаашид хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлаж, мэргэжлийн эмчийн хяналт дор гэрээр эмчлэх зохион байгуулалтад шилжинэ. Өдгөө эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим …

  • 16 March

    Ж.Байгалмаа: Коронавирусийн халдвар авсан 122 хүүхэд эмнэлэгт эмчлэгдэж байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.16/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г. Болдмаа мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г. Болдмаа: Вакцинжуулалт эхэлснээс хойш 126449 хүнийг хамруулсан. Өнөөдөр 41 цэгт 95 багаар 19793 хүнийг дархлаажуулахаар ажиллана. Манай дархлаажуулалтын үйл явц маш сайн явж байна. ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээнд тулгуурлаад эрэмбэлсэн байгаа. 464400 тун вакциныг …

  • 16 March

    Ж.Байгалмаа: 127 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.16/11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа“Сүүлийн хоногт 11,183 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 127 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан халдварын тоо 4,210 болж байна. Сүүлийн хоногт 52 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний …