Онцолсон

November, 2013

  • 27 November

    Монголын дээд боловсрол дах “Бермудын гурвалжин”

    Монголын боловсролын ирээдүй хэний гарт байна вэ? Монголын ирээдүйг боловсролтой залуус авч явна гэдэгт бид итгэдэг.  Эх орны маань хөгжилд “Оюу толгой”-н баялагаас илүүтэй, оюунлаг толгойтой залуус илүү үүрэгтэй  гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бидний ирээдүй болсон залуусыг бэлтгэх боловсролын салбар маань юу болоод байна вэ? Сонгууль бүрийн дараа солигддог Боловсролын сайдууд  монголын боловсролыг өөрийн итгэл үнэмшлээр “тоглолтын талбар” болгожээ. …

  • 27 November

    С.Жавхлан: “Дэлхийн Монгол” төслийн хүрээнд бид Монголчуудын биет болон биет бус өв соёлыг цуглуулна

    Өнөөдөр 12:00  цагаас  МУГЖ С.Жавхлан тэргүүтэй хүмүүс  “Хөх нуруут” төвд хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд МУГЖ С.Жавхлан, МҮТВ-ийн программын албаны дарга  Г.Агаанноров, “Т.Студи”-ийн захирал  Ж.Төгс-Эрдэнэ, Ж.Түмэнбар, “Зөв сэрэхүйн ухаан” ТТБ-ын  тэргүүн  Г. Намираа, “Goibi” студийн захирал   Д.Галбаяр нар  оролцлоо. Г.Агаанноров: Та бүхний өдрийн амгаланг эрье. Уг нь бид 2014 он гарангуут олон нийтэд  дуулгая гэж бодсон юм. Гэхдээ одоо …

  • 27 November

    Хөрөнгө оруулагчид биднийг ажиглаж, харзнаж байна

    -Шинээр эмхлэн байгуулагдах агентлагийг төгс утгаар ажиллуулж чадах эсэхээс хөрөнгө оруулагчид үнэхээр наашаа эргэх үү үгүй юу гэдэг шийдэгдэнэ- Энэ сарын 19-20-ны өдөр Хонконгод Монголд хөрөнгө оруулагчдын ээлжит уулзалт болж өндөрлөлөө. 2012 оны парламентын сонгуулийн өмнөхөн УИХ-аас баталсан Зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас шалтгаалан Монголд орох хөрөнгө оруулалт 2012 онтой харьцуулахад 50 гаруй хувиар буураад байгаа. Блуумберг-Монгол …

  • 26 November

    Улс тунхагласны түүхт 89 жилийн ой тохиож байна

     1924 оны 11-р сарын 26-нд Монгол улс анхны үндсэн хуулиа батлаад Богд Хаант Монгол улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/ болон дэлхий дахинаа тусгаар тогтнолоо зарлаж байжээ. Үүнээс хойш Монгол улс маань тусгаар тогтнолоо баталгаажуулан бэхжүүлсээр 89 жилийн нүүрийг үзээд байгаа бөгөөд дэлхийн 196 оронтой дипломат харилцаатай байдаг юм. Уг нь эл өдөр өүх нийтийн амралтын өдөр байсан ч …

  • 26 November

    “Эрэл” сургууль зөвшөөрөлтэй юу?

    -Бүх албан ёсны бичиг баримт, төлбөрийнх нь тооцоогоо улсын бүртгэлд байхгүй нэрээр хөтөлж, баримт гэхэд хэцүүхэн зүйлээр сурагчдын ар гэрээс бэлэн сая саяар нь мөнгө аван татвараас зугтаж, хууль зөрчиж гэхээсээ илүүтэй гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулаад байгаа энэ сургуулийг төдийгөөс өдий хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яам, харъяа газрууд нь яагаад байлгаад байгаа нь хачирхалтай- Хамт ажиллагсдын маань …

  • 25 November

    Хөгжилд хөтлөгч

    Амралтын өдрүүдээр ТВ харан жаахан  суулаа. Хэдэн хэдэн ТВ-ээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  “нөр их агуу удирдлагын дор улс орон  хөгжлийн манлайд хүрч байгаа” гэх нь холгүй мэдээ гаргаж байх юм. Хөгжлийн талаарх статистик тоо  нь гайхмаар, баярламаар. Улс орны эдийн засаг тэдэн хувиар өслөө, имфляци төчнөөнөөр буурлаа,    шинэ зам баригдлаа, шинэчлэлийн Засгийн газар  хөгжлийг бий болголоо ч гэх мэдээ урссаар, …

  • 25 November

    ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГАА ЭХЭЛЛЭЭ

    Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох улсын хэмжээний судалгаа Чингэлтэй дүүрэгт өнөөдөр эхэллээ.    Улсын хэмжээний судалгааны ажлын зорилго, бэлтгэл ажил, судалгааны үеэр өрх иргэдийн анхаарах асуудлын талаар ИТХ-ийн дарга Д. Бат-Эрдэнэ, ЧД-ийн засаг дарга Д.Ганболд, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Ажлын хэсгийн дарга Д.Одбаяр, НХҮХ-ийн дарга Ц.Энхболд нар мэдээлэл хийлээ.    Монгол Улсын нийт өрхийн 2,9 сая иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан …

  • 24 November

    Судлаач Д.Ганхуяг: “УХААН ОРОХ” ХУГАЦАА

    Монгол хүн гэнэт ухаан ордог гэж үнэн юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Үүнийг буруу гэж үзэх аргагүй л дээ. Гэхдээ цаг хугацаа, учир зүй гэж сүрхий юмс байна л даа. Үүнийг хамтдаа шинжлээд үзэхэд тун ойлгомжтой болно. Ингээд үзье л дээ… Үндэсний Зөвлөлдөх уулзалт 2013 оны 11 …

  • 23 November

    Улсаа хувийн өмч болгосон дарангуйлагчид

    1970-аад онд ТАБНУ, Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч гарч ирсэн билээ. Бокасса нь хууль ёсны ерөнхийлөгч, өөрийн хамаатан Давид Даког түлхэн унагасан. Амин нь  танкны хүчээр замаа шулуутгасан. Масиасыг испаничууд ерөнхийлөгч болгоод явсан. Энэ гурван хүн богино хугацаанд дэлхийн баячуудын эгнээнд багтаж чаджээ. Бокасса ТАБНУ- ын үндэсний бүх баялгийг өөрийн хувийн өмч гэж тооцсон. Амин …

  • 22 November

    Хилийн цэргийн албыг “Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар”-т шилжүүлнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Боомтын захиргаа нь Монгол Улсын ЗГХЭГ-т харьяалагдах нь зүйтэй гэдэг дээр байнгын хорооны гишүүдийн олонх нь санал нэгдсэн. “Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.” гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх …

  • 22 November

    Эрсдэлгүй нийгмийг бүтээн байгуулж болох уу?

    Өнөөдөр Монголд хөрөнгө оруулалтын, уул уурхайн салбарын, компанийн засаглалын тухай гээд хэдэн арван хурал семинар шил шилээ даран зохион байгуулагдах болж. Нийгэмд тулгарч буй онцгой асуудлыг хөндөж, үр дүнтэй ажлыг өрнүүлдэг нь байхад, олны анхаарлыг татах сэдвийг хөндөн олон хүн цуглуулж ашиг орлого олдог арга хэмжээ ч тэр дунд мэр сэр байна.  Агуулга биш хэлбэр хөөж, ууж ундаалсаар өдрийг өнгөрөөдөг …

  • 22 November

    Монголын дөрвөн эмэгтэйд Хонконгийн шүүх 4.3 жилийн хорих ял оноожээ

    Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгт үнэт эдлэл хулгайлсан хэргээр баривчлагдаж дөрөвт нь хорих ял оноохоор болоод байсан юм. Хонконгийн шүүх манай дөрвөн эмэгтэйд дөрвөн жил гурван сарын хорих ял оноосон байна. Тэдгээр эмэгтэйчүүд Олон улсын үзэсгэлэнгээс алт мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу, очир эрдэнэ хулгайлсан хэрэгт буруутгагдаад байсан юм. Шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 21-нд хуралдаж, арав гаруй хоногийн дараа шийдвэрээ …

  • 21 November

    Малчин айлын гэр дээр ирвэс гарчээ

    Ховд аймгийн Дарви  сумын  Мөнгөн-аяга багийн нутаг Бумбат хайрханы  урд энгэрийн Хүртэн хэмээх газар өвөлжиж байсан тус сумын Мөрөн багийн иргэн Д.Ганбатын гэр дээр  ирвэс гарчээ. Тодруулбал, уржигдар буюу  2013 оны 11 сарын 19-ны 19-20 цагийн   орчимд  тэдний гэр дээрээ тавьсан ууттай махыг нь идэхээр ирвэсийн зулзага гарсан байна. Түүнийг нь  мэдсэн  Д.Ганбатын гэр бүлийнхэн  сумын төв руу  гар утсаар …

  • 20 November

    Өнөөдөр “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр”

    Өнөөдөр олон улсын “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр” тохиож байна. Жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ НҮБ-аас өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Бидэнтэй нэгд, үгээ хэлцгээе” гэсэн уриан дор олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей …

  • 19 November

    “Суварга” нэртэй шавар овоолохоос татгалзах цаг болжээ

    Яг  нэг жилийн өмнө бичиж байсан нийтлэлээ дахин оруулахаар шийдлээ. Хэдэн зуун жилийн өм­нөөс Буддын шашин соёлыг эрхэмлэх болсон монголчууд бид чадах чинээгээрээ нүг­лээс татгалзаж, буяны үйлийг хичээж ирсэн түүхэн уламж­лалтай. Одоо ч гэсэн нийгмийн дундаж давхаргын ихэнх иргэд нэг талаас буяны үйлийг хичээж, нөгөө талаас ажил үйлсээ бү­тээх зорилгоор гандан хийд орж, судар ном би­чүү­лэн, лам хуваргыг гэр орондоо …