мэдээ мэдээлэл

March, 2026

  • 18 March

    Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

    Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдах шийдвэрийг гаргалаа Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна. …

  • 17 March

    У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилга гаргана. Тухайлбал: “Монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, үнэ цэн”, “Монгол эр хүний есөн эрдмийн тухай Чингис хааны айлдвар”, “Эр хүний …

  • 12 March

    Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

    Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: Нэг тэрбум бэлэг сэлт яригдсан. Нийтдээ хэдэн төгрөгийн бэлэг сэлт яригдсан бэ? Л.Оюун-Эрдэнэ: Бенз автомашин бол худлаа, бөгж, цүнх авч өгсөн,  амралтын газар очсон юм билээ. Намайг огцруулахын өмнө, УИХ-ын чуулганы санал хураалтын өмнө АТГ-аас бичиг авах гээд чадаагүй. Огцорсон хойно  7 сарын 23-нд АТГ-аас манай хүүтэй холбоотой авлигын хэрэг …

February, 2026

  • 25 February

    Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

    Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс өнгөрсөн 104 жилийн хугацаанд нийтдээ 1,264 МВт-ын суурилагдсан хүчин чадлыг бүрдүүлж ирсэн” гэдэг тоо үзүүлээд Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ мөн л хэдэн жилийн өмнөөс суурилагдсан хүчин чадлаасаа давах болсон тухай ярьж байж билээ. Хэрэглээний хэтрэлт голдуу ид хүйтний улиралд буюу 11 дүгээр сараас …

  • 16 February

    Алтанбулагийн боомт сар шинийн өдрүүдэд амрахгүй

    Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулсан байна. БНХАУ-тай хиллэдэг Булган, Баянхошуу, Шивээхүрэн, Замын-Үүд боомт маргаашаас эхлэн энэ сарын 20-ныг дуустал дөрөв хоног амарна. Гашуунсухайт, Бичигт, Ханги, Хавирга, Бургастай, Сүмбэр боомтыг энэ сарын 18, 19, 20-нд түр хаана. Тэгвэл ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх боомт шинийн 1, 2, 3-нд ажиллахгүй. Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. …

  • 16 February

    Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

    Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-нд инженер хангамж болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдлага “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэнэ. Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулахаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр шийдсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өгөв. …

  • 13 February

    “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна

    “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын талаар болон Улаанбаатар хотын мега төслүүдийн нэг “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн сонгон шалгаруулалтыг дахин зарлах талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станцыг нийт 47 га талбайд барина. …

  • 13 February

    Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

    Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хурлаар нийслэлийн хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилгыг сонсон, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал авлаа. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин дүүргийн Засаг дарга, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн …

  • 13 February

    БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ХАМТРАН АЖИЛЛАХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЛАА

    Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой  дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа. Шалгарсан хөрөнгө оруулагч нь Бортээгийн хэсгийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүйгээр олборлолт, боловсруулалт, борлуулалт, тээвэрлэлт зэрэг дамжлагуудыг багтаасан дэд бүтэц, бүтээн байгуулалтыг ажлын өөрийн хөрөнгөөр бий болгоно.  Төслийг хэрэгжүүлэхдээ борлуулалтын орлогыг захиалагчтай хуваалцах “хосолсон” загварын дагуу …

  • 13 February

    Арав гаруй аймгийн 56 сум зудтай байна

    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээллээр зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай, 15 аймгийн 56 сумын нутаг зудархуу байна. Тухайлбал, Увсын Түргэн, Малчин, Зүүнговь, Тэс, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Тэс, Баянтэс, Сантмаргац, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур, …

  • 13 February

    Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

    Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-ын Г блокт нийт 709 м.кв талбайг хамарсан хэсэгчилсэн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. 12 давхар тус барилгын засварын ажлын хүрээнд Г блокийн үүдний хэсгийг бүрэн шинэчилж, 1-12 дугаар давхрын лифтний хэсэг болон гадна фасад, гадна довжооны засвар, хаягжилт шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү ажлыг нийслэлийн …

  • 13 February

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 5 сая тонныг давж өмнөх жилийн мөн үеэс 2.1 дахин нэмэгдүүллээ. Тодруулбал 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар уурхайн ачилт 2,432,026 тонн байсан бол 2026 онд 5,008,346 тонн болж, өмнөх оны мөн үеэс 2,576,320 тонноор өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү амжилт нь үйлдвэрлэлийн тасралтгүй …

  • 13 February

    Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

    Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь Монголын түүх соёлын өв” номыг эмхэтгэжээ. “Чингис хаан” үндэсний музейгээс Их Британи улсад хадгалж буй Монгол угсааны эзэнт гүрний үеэс хойших дурсгалаас түүвэрлэсэн тус номын 70-80 хувь нь судалгааны эргэлтэд ороогүй, шинэ бүтээлүүд юм. Хамгийн онцгой бүтээлээс дурдвал, Юань гүрний үеийн монгол цэргийн байлдааны хэрэгсэл бороохой, Иль хант улсын түүхэнд …

  • 13 February

    Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ

    Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d’Italia” төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна. Энэ талаар Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр албан ёсоор мэдэгджээ. Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад Италид ажиллаж, уран бүтээлээ туурвиж …

  • 13 February

    “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Ц.Алтансор нар “Human network”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Ноорог академи”-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан нарыг хүлээн авч, “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод …