Долдугаар сарын эхний хагаст улсын хилд хилийн дэглэмийн ес, хил орчмын дэглэмийн 20, хилийн боомт газраар зургаан удаагийн зөрчил гарсныг хилчид илрүүлэн арга хэмжээ авсан байна. Тодруулбал, долдугаар сарын 07-18-ны өдрүүдэд Замын-Үүд, Увс, Баруунтуруун, Үенч, Баян-Өлгий аймгуудын хилийн хэсгээр 21 толгой мал бэлчээрээр хил давж ирснийг чиглэлээр нь буцаан гаргасан байна. Харин Баян-Өлгий, Баруунтуруун, Увс, Баян-Уул, Улаан-Уулын хилийн хэсэгт 48 адуу, 22 үхэр, …
Нийгэм
July, 2015
-
27 July
Увс, Сэлэнгэд гарсан түймрийг унтраажээ
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарчээ. Дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 44 иргэн, гурван автомашинтай, нийт 54 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр өдрийн 11:00 цагт галыг унтраажээ. Улмаар багийн Засаг дарга Н.Баянмөнхөд …
-
27 July
Дархан-Уул аймгийн прокурорын газраас 3 үеийнхний уулзалт, ярилцлага зохион байгуулжээ
Дархан-Уул аймгийн прокурорын газар нь Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын Газраас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу “Гурван үе”- н уулзалт ярилцлагыг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулжээ. Уг уулзалтанд прокурорын байгууллагад тасралтгүй 33 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад прокурор, Монгол улсын гавъяат хуульч Б.Дашням болон Л.Тунгалаг, Б.Оролмаа …
-
27 July
Гаалийн албан тушаалтан авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн гэж үзжээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад албан томилолтоор ажиллах хугацаандаа Замын-Үүд дэх Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус газарт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай албан бичгийг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд хүргүүллээ. Замын-Үүд дэх Гаалийн газар нь авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2014 онд мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг …
-
27 July
Өнөөдөр сэтгүүлч С.Баттулгыг нээлттэй шүүнэ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр сэтгүүлч С.Баттулга нарыг шүүх хурал 13:30 цагт болно. Тэднийг шүүх хурал энэ сарын 09-ны өдөр болсон ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүгч С.Батжаргал хууль бусаар INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг эх сурвалжийн хамт цагдан хорьсон. Шүүх хуралд улсын яллагчаар БЗД-ийн прокурор Н.мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал оролцож байгаа. Шүүгч С.Батжаргалын хувьд 2014 оны …
-
27 July
Монголын гурван музей “google cultural institute”-д нэгдлээ
Google компани Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд болон Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын соёлын баялгийн дээжээс Гүүглийн Соёлын Хүрээлэн, Монгол улсын зарим хотууд болон тэдгээрийн ойролцоох нутгийн 360 градусын зураглалыг Google Street View-ийн санд оруулснаа танилцууллаа. Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдсан юм. Одоогоор дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий Google Street View-д Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншандын хотуудын хоорондын үзэсгэлэнт байгаль зам харгуй, хөдөө …
-
27 July
Япон автомашины бизнес эрхлэгчид, худалдан авагчдын анхааралд
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортлож, худалдаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар автомашинуудад цацрагийн бохирдлын хэмжилт хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар Япон Улсаас импортлосон 1 автомашинд цацрагийн бохирдол илэрсэн учир ард иргэдийг цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх автомашиныг түр саатуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж …
-
26 July
Нийгмийн даатгалын зорилго юунд оршдог вэ?
Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бvрдvvлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгvй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжинд байсан хvмvvст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх, агуулга бvхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ мөн. Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн …
-
26 July
Дэлгэр мөрөнд живсэн нэг хүнийг хайж байна
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн “Жаргантын- Ам” гэдэг газар Дэлгэр мөрөнд 45 настай, эрэгтэй Ц энэ сарын 21-ний өдөр живсэн тухай дуудлага энэ сарын 22-ны өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, цагдаагийн газрын хоёр албан хаагч, орон нутгийн нэг иргэн нийт есөн хүн, нэг техник …
-
25 July
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүулэг Монголын сэтгүүл зүйг гутааж дууслаа
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг үзэгч түмэнд хүрч эхэлснээр багагүй хугацаа өнгөрөөд байна. Дөрвөн жилийн өмнө байна уу даа, уг нэвтрүүлэг телевизийн олон сувгаар зэрэг цацагдан анхны зочноор “МСS”-ийн Ж.Оджаргал оролцож байсан санагдана. Дараахан нь төрийн шагналт нэрт нийтлэлч Баабар оролцож байв. Үе үеийн Ерөнхийлөгчид (Багабандиас бусад нь)-өөс аваад Монголын төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүд, урлаг соёл, шинжлэхухаан, спортын алдартнууд зочны …
-
25 July
Сэтгүүлчийг суллахыг олон улсын байгууллагууд уриалж эхэллээ
Олон улсын “Чөлөөт сэтгүүл зүй” чуулган Европын Холбооны улс орнуудад тогтмол зохион байгуулагддаг бөгөөд өчигдөр ээлжит хурлаа хийлээ. Уг чуулганы үеэр “Чөлөөт сэтгүүл зүй” холбооны төлөөлөгч Дунжа Мижатович үг хэлэхдээ манай улсын сэтгүүлч С.Баттулгын тухай хөндлөө. Тэрбээр “Монголын Info.Mn вэб сайтын сэтгүүлч С.Баттулгыг баривчилсан явдал нь хэт тэнцвэргүй үндэслэлээр эрүүгийн залхаан шийтгэх байдлаар хорьж цагдсан хэрэг. Энэ бол Монгол Улсад хэвлэлийн …
-
25 July
Сэрэмжлүүлэг
2015 оны 07-р сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “5-н хошуу Уул”-ын бэлд байлдааны зориулалттай хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй “F-1” загварын гар бөмбөг олдсоныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгч аюулгүй болголоо. Мөн 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн нутаг дэвгэрт мөн сойлт цэнэгтэй тэсрэх бөмбөг олсон иргэд дур мэдэн оролдож, …
-
24 July
51 согтуу жолооч саатуулагджээ
2015оны 07 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн газар 262 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 189 дуудлага хүлээн авч, 6 ослын улмаас 11 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 9 гарсан. Зам тээврийн осолд сургуулийн насны, явган зорчигч 1 хүүхэд /Чингэлтэйн өргөн чөлөө, Яргайтын 41-643 тоот хашааны зүүн замд/ өртсөн. Замын цагдаагийн алба …
-
24 July
Барилгын компаниудыг сандаргасан гэнэтийн шалгалт
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар барилгын компаниудад гэнэтийн шалгалт хийж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, хэрэгжилтийн байдалтай танилцжээ. Тодруулбал, уг шалгалтад “Номин” констракшн компанийн “River garden” хотхон, “Жигүүр ганд” группийн “Park view “, иргэн Төмөр-Очир нарын барилгын талбайгаар гэнэт зочилсон юм. Өөрөөр хэлбэл,”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам” ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжих гэж байгаатай холбогдуулан …
-
24 July
С.Баттулгыг суллахыг ОУ-ын сэтгүүлчдийн байгууллагууд уриаллаа
Олон улсын “Чөлөөт сэтгүүл зүй” чуулган Европын Холбооны улс орнуудад тогтмол зохион байгуулагддаг бөгөөд өчигдөр ээлжит хурлаа хийлээ. Уг чуулганы үеэр “Чөлөөт сэтгүүл зүй” холбооны төлөөлөгч Дунжа Мижатович үг хэлэхдээ манай улсын сэтгүүлч С.Баттулгын тухай хөндлөө. Тэрбээр “Монголын Info.Mn вэб сайтын сэтгүүлч С.Баттулгыг баривчилсан явдал нь хэт тэнцвэргүй үндэслэлээр эрүүгийн залхаан шийтгэх байдлаар хорьж цагдсан хэрэг. Энэ бол Монгол Улсад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл