Мэдээ мэдээлэл

February, 2019

  • 21 February

    ГХ-ны сайд Д.Цогтбаатар “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн уулзалтанд оролцов

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ өдөр тус Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн 4 дэх уулзалтанд оролцов. Уулзалтад бүлгийн гишүүн 23 улсын парламентчид оролцож, бүлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. ЕАБХАБ нь аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага хэдий ч …

  • 21 February

    Ч.Раднаабазар:Хүүхэд хөгжлийн ордны дугуйланд 500 орчим хүүхэд хамрагдаж байна

    Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас хамтран “Хүүхдээ сонсьё” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт нар оролцож, дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүн сурагчидтай уулзалт хийн, хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг сонсон, сонирхсон асуултад хариулт өглөө. Налайх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн сурагч хүүхдүүд дүүрэг орон нутгийн хөгжилд хүүхдийн оруулах хувь нэмэр болон тулгамдаж байгаа асуудал, …

  • 21 February

    “E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн 90 зөрчлийг хүлээн авч шийдвэрлэжээ

    Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй …

  • 21 February

    “Тэнгэрээс буусан од” киноны голд дүрд тоглосон Стив Морел гэж хэн бэ?

    Тэнгэрээс буусан од” уран сайхны киногоор үзэгчдэд нэгэн гол утга санааг хүргэхийн тулд Монгол хэл, монгол ахуй, соёлыг тодорхой хэмжээнд сонирхон эзэмшсэн гадаад хүний дүр зайлшгүй хэрэг болжээ. Иймээс Монгол улсад суралцахаар Франц улсаас  ирээд хоёр жилийн хугацааг өнгөрүүлсэн Стив Морелийг Хувьсал продакшн шинэ уран бүтээлдээ урьсан байна. Тухайн үед өөртөө итгэл дундуур байсан ч сониуч зандаа хөтлөгдсөн Стив Морел тус кинонд тоглохоор сонгогдсоноос хойш дахин …

  • 21 February

    П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

    Дэлхийн бөхийн  холбооноос чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасах шийдвэр гаргажээ. Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга П.Орхоноос хоритой бодис илэрсэн билээ. Улмаар түүний “Жакарта-2018” Азийн наадмаас хүртсэн алтан медалийг хураасан юм. Тэгвэл Дэлхийн бөхийн  холбоо (UWW)-ноос албан ёсны шийдвэр гаргаж, түүний барилдах эрхийг 2022 оны …

  • 21 February

    Монголын пара буудлагын тамирчид “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

    Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод пара буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж байна.Энэ сарын 14-д эхэлсэн “Дэлхийн цом”-д Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр явагдсан эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар хувийн төрлөөс гадна Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт холимог багийн төрлөөр мөнгөн медаль хүртжээ. Монголын пара буудлагын тамирчид анх …

  • 21 February

    Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Дархадын хотгор, Хүрэн бэлчир …

  • 20 February

    Налайх дүүргийн Засаг дарга өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй үр дүнгийн гэрээ байгууллаа

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр гэрээ үзэглэх арга хэмжээ Налайх дүүрэгт боллоо. Хамтын ажиллагааны гэрээг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвийн даргатай байгуулсан юм. Өнгөрсөн 2018 онд ӨЭМТ-үүд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, 86,7 …

  • 20 February

    Т.Баасанцогт: Намын дүрэм, бодлогыг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцож байх болно

    МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун,Ц.Сандуй нарыг намаас гарсанд тооцсон тогтоол гаргаад билээ. Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогтоос тодрууллаа. -С.Мөнхчулуун гишүүн өөрөө ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Өмнө нь С.Амарсайхан, Д.Сумъяабазар гэсэн хүмүүс яг үүнтэй адил намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн эсрэг бас заалнаас нэр дэвшиж гарч ирсэн. Энэ хүмүүстэйгээ хариуцлага яагаад тооцдоггүй юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Үүнд Та ямар …

  • 20 February

    Монгол Улсын Хөгжлийн банк шинэчилсэн хуулиараа жилд дунджаар 3-4 байгууллагад шалгуулдаг

    Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд ээлжит хяналт, шалгалт хийх журмын дагуу өнөөдөр буюу 2 сарын 20-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг МУХБ-ны удирдлагуудтай уулзаж шалгалтын удирдамжаа танилцууллаа. Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны төлөөлөл багтжээ. Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга …

  • 20 February

    Налайх дүүрэгт PC тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоолоо

    Томуугийн вирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/76 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохыг захирамжилсан. Энэхүү захирамжийн дагуу Налайх дүүргийн ЗДТГ болон Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудаас хамтарсан хяналт шалгалтыг удаа дараа хийж, …

  • 20 February

    ХЭДС-ийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг хэтрүүлэн олгожээ 

    Засгийн Газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн байна. Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хийсэн шалгалтын дүнг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.   Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих …

  • 20 February

    Швейцар улсад зохиогдсон “Феспо” үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчиллаа

    Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо  01 сарын 31-ээс 02 сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын аялал жуулчлалын “Феспо” үзэсгэлэнд Монгол Улс амжилттай оролцлоо. Швейцар Улсын гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын “Феспо” олон улсын үзэсгэлэнд нийт 600 орчим аж ахуйн нэгж байгууллагууд үзэсгэлэнгийн 25,000 м2 талбайд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилж 65,000 хүмүүс үзэсгэлэнг үзэж сонирхдог, тус улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн …

  • 20 February

    Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

      Компанийн тухай хууль, “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн дүрэм, “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо – 1 Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага: Санхүү, эдийн …

  • 20 February

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ

     Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлэв. Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн …