Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 28 July

    М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо

    Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад болж байна. Энэхүү тэмцээнд Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлж байна. Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол ОУХМ Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж анх удаагаа Азийн аварга болсон байна. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, …

  • 28 July

    О.Алтангэрэл: 60 тэрбумын асуудал нь олон гэмт хэргийн нийлбэр цогц юм

    МАН-ын нэр бүхий удирдлагууд хэрвээ сонгуульд ялалт байгуулвал төрийн албан тушаалыг наймаалцаж, нийлбэр дүнгээр 60 тэрбум төгрөг босгоно гэж ярьж буй бичлэг 2016 оны эхээр цацагдаж байлаа. Гэвч үүнээс хойш уг асуудлыг нэг тийш нь шийдэж чадахгүй явсаар өнөөдөртөө золгож байна. Уг нь энэ асуудлыг шийдвэрлэхэд тун амархан. “Зарна гээд байсан албан тушаалууд дээр хэн очив, түүнийг хэн томилов, яг …

  • 28 July

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад …

  • 28 July

    Үс засуулбал эд мал арвижна

    Билгийн тооллын 5, Тугчин одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага …

  • 27 July

    Скаутууд нэгэн дээвэр дор цуглалаа

    Манай Улсад Ази Номхон Далайн 31 дэх Жембори энэ сарын 28 – 8-р сарын 2-ны өдрийн хооронд олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэхүү арга хэмжээнд нийт 40 орны 1500 скаут, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 скаутууд болон сайн дурын 1500 удирдагч нар оролцох томоохон арга хэмжээ юм. Одоогийн байдлаар оролцогч скаутууд хүүхддүүдийн 90 гаруй …

  • 27 July

    Нийтийн тээврийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалт хийж байна

    Нийслэлийн Тээврийн газраас долоо, наймдугаар саруудад нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалтыг хийж байна. Тус хэмжилт, шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Техникийн үзлэг, оношилгооны төвийн инженерүүд хамтран явуулын хэмжилтийн багажаар хийж гүйцэтгэж байгаа юм. Тус шалгалт нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Автотээврийн тухай хуулийн …

  • 27 July

    Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлжээ

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусгахаар тусгасны дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлжээ. Тус замын ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон орон нутгийн удирдлагууд, нутгийн ард иргэд энэ сарын 26-ны өдөр албан ёсоор нээлээ. Энэхүү автозам долоон …

  • 27 July

    Өнөөдрийн байдлаар цахимаар 12500 гаруй хүүхэд бүртгүүлжээ

    Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 12500 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Эцэг, эхчүүд байнгын оршин суугаа хаягын асуудлаар ихээр хандаж байгаа аж.Ирэх найдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 24-ныг хүртэл цэцэрлэг бүрт мэдээлэл технологийн мэргэжилтэн сууж, эцэг, эхчүүдэд хүүхдээ бүртгүүлэхэд нь туслаж, ажиллах юм байна. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг мэдээлэл өгөхдөө “Цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг мэргэжилтэн шийдэж, эцэг, …

  • 27 July

    Их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэж явсан хэргийн шүүх хурал болжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлүүд гарсан.Тухайлбал, Өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Тоёота-4 runer маркын 0308…” улсын дугаартай автомашинтай иргэд 1 тэрбум 89 сая төгрөгийн бэлэн мөнгө тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгасан.Мөн 2017 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Sonata-6 маркын 8893…” …

  • 27 July

    Хашааны газар нь 400 ам метр бол ипотекийн зээлд хамрагдах боломжтой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна. Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү …

  • 27 July

    Сэлэнгийн түймрийн голомтоос зарим бие бүрэлдэхүүнийг буулгажээ

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэг, Ерөө сумын дөрөв, Хүдэр сумын нэг, түймрийг бүрэн унтрааж, түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулган тухай мэдээллийг аймгийн ОБГ-аас мэдээллээ. Харин одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд гурван түймэр асаж байгаа юм байна. Хүдэр сумын нэг, Мандал сумын нэг нийт хоёр түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажилж байгаа …

  • 27 July

    З.Энхболд:Иргэд “60 тэрбумын асуудал”-ыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаар тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд тус газарт хандан өөрийн биеэр хүргэж өгсөн уг асуудлыг шалгуулах тухай хүсэлтийнхээ хариуг яаралтай өгөхийг шаардсан юм. Энэ …

  • 27 July

    Сүхбаатар аймгийн 15 сумыг үлийн цагаан оготно эзэлжээ

     Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн газрын дарга нарынхаа хамтаар өнөөдөр  аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ хурлаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотойгоор үүрэг даалгавар өглөө. Өнөө жил нийт нутгийн 60 гаруй хувь гантай байна. Хөвсгөл, Төв аймаг зэрэг хэд, хэдэн аймагт хадлан тэжээл бэлтгэх боломжгүй байгаа аж. Зуншлага арай гайгүй гэж …

  • 27 July

    Ринана, Францын тэргүүн хатагтай Бриджит нар уулзжээ

    Францын ерөнхийлөгч Э.Макрон, тэргүүн хатагтай Бриджит Макрон нар АНУ-ын дуучин Рианаг Елисейн ордонд хүлээн авч уулзжээ.  Рианагийн хувьд боловсролын төлөөлөгч элч дуучнаар ажилладаг учир ийнхүү хүлээн авч уулзсан байна. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө Францын төрийн тэргүүнд зочлох хүсэлтээ өөрийн твиттер хуудсаар дамжуулан хүргэжээ. Ингээд түүний хүсэлтийн дагуу Елисейн ордонд уригдсан байна. Тэргүүн хатагтай Бриджит, Ринана нар тун тааламжтай яриа өрнүүлж, дэлхий нийтэд тулгамдсан боловсролын асуудлыг хэлэлцлээ. Дуучин Риана хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ “Францын төрийн тэргүүн, хатагтай …

  • 27 July

    Ахмадуудыг В, С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамруулна

       “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг санаачлагч Оном сангаас маргааш “Дэлхийн хепатитын өдөр” -ийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Энэхүү шилжилгээг элэгний төв лаборатори  дээр маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд хийнэ.  “Анх 2013 онд “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тэмдэглэж байсан. Энэ жил дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас …