Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 1 September

    Эзэмшил газраа өмчлөх аяны талаар мэдээлэл өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөхөөр энэ дүгээр сарын 4-ны өдөр Нийслэлийн нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэд мэдээлэл өгөх өдөрлөг” зохион байгуулахаар болжээ. Эзэмшил газартаа олон жил амьдарсан иргэд энэхүү өдөрлөгт ирж аянд таны оршин суугаа газар багтсан эсэх, ямар бичиг баримт …

  • 1 September

    Зөвшөөрөлгүй ил задгай худалдааг зогсоож,газар чөлөөлөх ажлыг хийжээ

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны наймдугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1-р хэлтэс, Газрын алба, 2-р хорооны Засаг даргын Ажлын алба, ТҮК-тай хамтарсан ажлын хэсэг дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Алтжин” худалдааны төвийн урд талбайд гарсан зөвшөөрөлгүй ногооны худалдаа, “Содон” бөмбөгөр орчмын ил …

  • 1 September

    Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн ЕБС-ийн суудлын тоо 10680-аар нэмэгдлээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хулын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 47 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.  Тэрбээр “2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, сургуулийн өргөтгөл шинээр ашиглалтад орж 7480 суудал, төрийн бус өмчийн 11 сургуульд 3200 суудал ашиглалтад орсноор нийт …

  • 1 September

    Өнөөдөр Ц.Наранжаргал Г.Алтанбагана нар барилдана

    Өчигдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Манайхаас эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдах юм. Хэсгийн …

  • 1 September

    Монголын анхны цахим сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

    Монголын анхны цахим сургууль болох Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 21 анги нэмэгдсэн нь сургалтын үр дүн сайжрах боломжийг бий болгожээ. 84 дүгээр сургуулийн нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр …

  • 1 September

    СБД-ийн 58 дугаар сургуулийн нэгдүгээр ангид 458 хүүхэд элсэн оржээ

    Улсын тэргүүний эрдмийн хөтөч-58 дугаар сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, шавь нараа угтан авлаа. Нээлтэнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар оролцлоо. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль өнгөрсөн хичээлийн жилд 2900 сурагчтай хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 3200 хүүхэд суралцах юм.  Нэгдүгээр ангид 458 сурагч элсэн орсон байна. Нийслэлийн …

  • 1 September

    Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтэрч буй автомашинуудад үзлэг, шалгалт хийнэ

    БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран ирэх сарын 15-аас эхлэн Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтэрч буй монголын талаас зорчиж буй суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийх болсноо мэдэгджээ. Учир нь эрээн хотод зорчиж буй монгол иргэдийн автомашинууд, ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангадаггүй, өнгө үзэмж муутай, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцон …

  • 1 September

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Есдүгээр сарын нэгний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр биш учраас тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 0, 5-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Иргэдийн дунд Зөрчлийн тухай хуулиар дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон ч торгохгүй гэсэн ойлголт бий.Тэгвэл энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн,  цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс тодруулахад …

  • 1 September

    Цукаса Ёошида: Миний өрсөлдөгч Д.Сумьяа нөхцөл байдлыг овжин ашиглалаа

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ДАШТ-ийн  хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аваргын медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасан билээ. Харин Д.Сумьяад ялагдаж мөнгөн медаль хүртсэн японы тамирчин Цукаса Ёошида сэтгүүлчийн асуултад ийн хариулжээ.  Тэрбээр “Миний эцэс төгсгөлгүй зорилго дэлхийн аварга болох. Гэхдээ чин үнэнийг …

  • 1 September

    Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг батлуулах тухай асуудлыг хэлэлцсэнээс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийн хот төлөвлөлт ба үйл ажиллагааны түншлэлийн тайлан, санал болгож буй төслийн танилцуулга хийгдсэн юм. Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл …

  • 1 September

    Сургууль, цэцэрлэгийн орчимд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

    Есдүгээр сарын нэгэн буюу өнөөдөр ЕБС, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Иймд жолооч …

  • 1 September

    ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон билээ. …

  • 1 September

    Өнөөдрөөс төв зам дээр зүүн эргэж болно

    “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний …

August, 2017

  • 31 August

    Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болжээ

    МАН-ын дуулиант “60 тэрбумын” бичлэгт холбогдсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон байна. Баттай эх сурвалжийн хэлснээр Ц.Сандуй НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хороон даргын ажлаасаа зэрэг огцрох өргөдлөө өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлд гаргажээ.

  • 31 August

    АШУҮИС-ийн Амгалан дахь өргөтгөл ирэх онд ашиглалтад орно

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оноос барьж эхэлсэн.Цогцолбор ашиглалтад орсноор …