Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 3 August

    М.Сарнай:Ц.Сувд-Эрдэнэ “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа

    Өчигдөр орой “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан  “САРНАЙ” Хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг албан ёсоор зогсоож байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ тухай М.Сарнай  Ньюс . мн сайтад тодруулга өгөх үеэрээ  “Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Одоо бүр охины минь тухай худлаа бичлэг сошиалд тавьчихсан байна. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна. Энэ …

  • 3 August

    Эд Жэйгэр:Монгол Улс бол цаашид ч Канадын Улсын гол түнш байсаар байх болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.08.03/ Канадын Элчин сайд ноён Эд Жэйгэрийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, ноён Эд Жэйгэрийг Элчин сайдаар ажилласан хугацаанд хоёр талын харилцаа хөгжиж, олон ажил хийгдсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн хоёр талын одоо байгаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд Элчин сайдын оролцоо, хувь нэмэр их …

  • 3 August

    Х.Баттулга:МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч …

  • 3 August

    Коши Матай:ДНБ энэ онд 2 хувийн өсөлттэй гарахаар байна

    Ноён Коши Матайгаар ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны долоодугаар сарын сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатайӨргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийлээ. Айлчлалыг дүгнэж ажлын хэсгийн ахлагч ноён Матай дараах мэдэгдлийг гаргав. Үүнд: “Эдийн засаг сэргэж байна. Нүүрс олборлолт, экспорт эрчимтэй нэмэгдэж, хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр …

  • 3 August

    Цементийн үнэ буурчээ

    Улсын баяр наадмын өмнө огцом өссөн цементийн үнэ буурчээ. Тодруулбал, “100 айл”-ын худалдааны төвүүдэд барилгын салбарт хамгийн их хэрэглэгддэг 42.5 маркийн нэг килограмм цементийг 1000, 50 кг-ын савлагаатай нь 11-12 мянган төгрөг, тонноор нь авбал 195 мянган төгрөгөөр зарна гэж худалдаачид хэлж байлаа. Наадмын өмнө савласан тонн цемент 220-240 мянган төгрөгт хүрчээ. Цементийн үнэ ингэж өссөн шалтгааныг худалдаачид тайлбарлахдаа “Барилгын …

  • 3 August

    С.Зоригийн хэргийн хяналтын шатны шүүх хурал маргааш нээлттэй болно

    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн , дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн. Уг хэрэгт  холбогдуулан Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  гэм буруутай хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноосон билээ. Энэ хэргийг маргааш Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцэхээр болжээ. УИХ-ын гишүүн …

  • 3 August

    Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хэргийн хурал үргэлжилж байна

      Энэ сарын 2-ны өдөр МАХН-ын генсек буюу ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон юм. Харин энэхүү шүүх хурал өнөөдөр өглөө 9 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Шүүх хурлаар Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нэтворк” компанийн захирал …

  • 3 August

    Марк Зукерберг:Та амжилтанд хүрэхийг хүсч л байгаа бол том алхам хий, эсвэл гэртээ харь

     Бидний сайн мэдэх Facebook-ийн үүсгэн байгуулагч тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж чадсан билээ. Facebook-ийг үүсгэн байгуулснаар хорвоо дэлхийг маш бяцхан болгож бидний харилцаа холбооны загварыг бүхэлд нь өөрчилж чадсан юм. Одоо бид Дэлхийн аль ч өнцөг буланд буй хүнтэй Facebook хаягаараа нэвтрээд л харилцах боломжтой болсон шүү дээ. Үүгээр ч зогсохгүй Mark худалдан авах, бизнес …

  • 3 August

    Талбайн өмнөх зогсоолыг төлбөртэй болгожээ

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар бүхий талбайд 200 автомашины зогсоол байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг авто зогсоолын нээлтийг өнгөрсөн 6 сарын 29-нд хийсэн билээ. Нээлтийн үеэр албаныхан авто зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй байхаар зохицуулалт хийснээ мэдэгдэж байсан. Гэвч гүйцэтгэгч компанийн зүгээс уг зогсоол нь хувийн аж ахуй нэгжийн газар тул уг зогсоолыг үнэ төлбөртэй …

  • 3 August

    Хугацаа нь дууссан гурилд үхэр хорджээ

    Энэ  сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 7 дугаар хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэл Жи” ХХК нь хадгалалтын хугацаа дууссан, муудсан хэрчсэн гурилыг устгалд оруулалгүй ил задгай малын бэлчээрт хаясанаас 5 өрхийн 8 толгой үхэр хордож үхсэн байна. Газар дээр нь мэргэжлийн хяналт,дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч нар хамтран ажиллаж,хэргийг дүүргийн …

  • 3 August

    Улсын хэмжээнд НӨАТ-ын баримт хэвлэх 43.751 ширхэг машин ажиллаж байна

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа билээ. Энэ хугацаанд  цахим төлбөрийн баримтын системд давхардсан тоогоор 78 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт байгаа аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн долдугаар сарын эцэст 50 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгүүлээд байсан юм. Одоогоор нийт бүртгэгдэх ёстой аж ахуйн нэгжийн …

  • 3 August

    Х.Баттулга: ОУВС нүүрсний үнийн өсөлтийг эдийн засгийн амжилт гэж хэлж болохгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал хийгээд ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцлаа. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай Монгол Улстай хийсэн хэлэлцээрийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо …

  • 3 August

    Залуучуудын ДАШТ-ээс Э.Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ

    Финляндын Тампере хотод болж буй чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр 66 кг-ын жинд Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ. Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2-оор, 1/8 шигшээд Румыний Стефан Команыг 10:0-ээр тус бүр ялсан ч шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7-гоор дийлдсэн. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан ч удаах үеийн барилдаанд зургаан оноо алдсанаар ялагдал хүлээсэн …

  • 3 August

    Архангай аймгийн Хотонт сумын иргэн Д.Базаррагчаа хуримын том гэр барьжээ

    Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн 52 настай Дагваагийн Базаррагчаа хөдөөгийн нөхцөлд тааруулан хоёр гэр холбон, хуримын том гэр барьжээ. Энэ гэр нь 15 метрийн урттай, зургаан метрийн өргөнтэй ба 200 гаруй хүн багтах боломжтой аж. Тэрээр жилийн өмнөөс энэ санаагаа олж, том хүүгийнхээ хуримыг хийхдээ аль болох олон хүн багтаах санаатайгаар энэхүү том гэрийг барьжээ. Хоёр гэр холбох …

  • 3 August

    Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Ц.Хулан томилогдов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд …