Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 16 September

    Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болов

    Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Индонез Улсын Элчин сайдын яам 2016 оны 9 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав. Арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сукарно 1956 онд Монгол Улсад айлчилж, энэхүү айлчлалын дүнд хоёр …

  • 16 September

    Энэ намрын хувцас загварын тренд өнгө

    Dark Teal Pink Pearl Aristocratic Dark Blue Burgundy All Shades of Orange Purple and Mauve Royal Blue   Эх сурвалж:Undesten.mn

  • 16 September

    “Бат Зүү” ХХК- ийнхан 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том дээл бүтээнэ

    Дээлтэй Монгол дэлхийн энэтэй гүрэн, Хаан Чингисийн хүннү дээл “Бат Зүү” ХХК- ийнхан 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том, хаан хээтэй хүннү загварын дээл бүтээхээр болжээ. Тодруулбал, тус компанийнхан 20 жилийнхээ ой болон Улс тунхагласны 92 жилийн ойн хүрээнд Монголынхоо өв соёл болон уран гартай оёдолчдынхоо уран бүтээлийг дэлхийд таниулан сурталчилах зорилготойгоор тус …

  • 16 September

    МХЕГ: Солонгос сальфетик хорт бодис агуулаагүй

    БНСУ-д үйлдвэрлэсэн ногоон ууттай нойтон сальфетикнаас хорт бодис илэрсэн, хэрэглэж болохгүй гэх утга бүхий мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөөр тархаж байгаа билээ. Тэр ч бүү хэл Солонгос улс уг бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж буй гэх яриа хүртэл гарсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар уг бүтээгдэхүүнд шалгалт хийсний үр дүнд ямар нэгэн химийн бодис агуулаагүй, хүний биед гэм хоргүйг нь тогтоожээ.  МХЕГ-ынхан “БНСУ Гоо …

  • 16 September

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, БНКУ-ын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв

    Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв. Уулзалтын эхэнд Эрхэмсэг ноён Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд 1970 онд Монголд улсад айлчилж байсан дурсамжаасаа хуваалцаж, энэ …

  • 16 September

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны айлчлал хийхээр Бүгд найрамдах Куба улсын Гавана хотноо хүрэлцэн ирлээ. Угтах ёслолын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын үндэсний баатар Хосе Мартигийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтан авч, мэндчилсэний дараа Хүндэт харуулын дарга илтгэл өгч хоёр орны …

  • 16 September

    Дуучин Мадонна Beatles- ийн хүндэтгэлийн цэнхэр хивсний ёслол дээр хар цагаан хувцаслалтаар гангарчээ

    Лондон хотод бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх Beatles-ийн хүндэтгэлийн цэнхэр хивсний ёслол дээр дуучин Мадонна хар ба цагаан өнгийн хувцаслалтаар гангарчээ. Мөн тэрээр ногоон өнгөтэй нүдээ хүртэл хар өнгийн контараар будсан нь түүнийг үзэсгэлэнтэй харагдуулж байна.  Тэрээр  58 настай мөртлөө наснаасаа залуу харагдах хувцас өмссөн тэр ёслол дээр очсон олныг алмайруулав.   Г.Нараа  

  • 16 September

    Ж.Батзандан: Төсвөөс алдагдаж, оффшор руу урссан хөрөнгийн хэмжээ 15-20 тэрбум ам.долларт хүрсэн

    УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол баталсан билээ. Төсвийн тодотгол батлахын өмнө эрх баригчид маш олон цалин хангамж, тэтгэмж, халамжийг хасна гэж байсан ч больсон. Тэгвэл энэ талаар зарим гишүүд байр сууриа илэрхийлж, оффшор дансанд аваачиж нуусан мөнгөө эх орон авч ирэх ёстойг ч сануулж байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулж, маш олон хуульд …

  • 16 September

    Засгийн газар концессын гэрээнүүдийн эрэлд гарлаа

    Концессын тухай хуулийг 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталж, тухайн үеийн Засгийн газар концессын гэрээгээр хийгдэх 200 гаруй төслийг жагсаажээ. Гэвч 2014 он гэхэд концессын гэрээний дагуу хоёрхон төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг. Тодруулбал, Гашуун сухайт хилийн боомтын авто зам, Завхан аймагт баригдсан Тэлмэний дулааны цахилгаан станцын ажил зэргүүд л хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл шинээр байгуулагдсан Засгийн газар энэхүү концессын гэрээнд …

  • 16 September

    Сүхбаатарын талбайд 5 дахь жилдээ Номын баярын нээлт болов

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон юм. Уламжлал ёсоор өнөөдөр 5 дахь удаагаа Сүхбаатарын талбайд Номын баярын өдрийн нээлт болов. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, СГЗ Г.Аким нарын зэрэг хүндэт зочид …

  • 16 September

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэв

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн  өнөөдрийн ээлжит хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны явцын тухай  Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар танилцууллаа. Тэрээр “2012-2016 онуудад гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 баршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалтаар шалгарсан. Одоогийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байна. Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган …

  • 16 September

    Кенни Вест эхнэрээ олны өмнө хэт задгай хувцаслахад дургүй

    Ким Кардашины хэт задгай хувцаслалтанд түүний нөхөр Кенни Вест тийм ч дуртай байдаггүй юм байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт тэд оройн хоолонд орох үеэр Ким Кардашены хөхөө ил гаргасан корсит  өмссөн нь  түүний нөхөр болох Кенни Вестэд таалагдсангүй. Г.Нараа

  • 16 September

    БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр  БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэм зочидтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга …

  • 16 September

    Оросын талаас Засгийн газарт дахин “шахалт” үзүүлэх үү

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газарт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн импортлох авто бензин, дизель түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг манай улсад ОХУ-аас суух Элчин сайдын яамнаас ирүүлсэн байдаг. Ингэхдээ тэд онцгой албан татвараас чөлөөлүүлэх өөрсдийнх нь хүсэлтийг хүлээж авахгүй бол транзит тээврээ зогсоохоо мэдэгдсэн билээ.Ийм “шахалт”-ыг хүлээж авсан төр, засгийнхан ч тэр даруй …

  • 16 September

    АН-ын ҮЗХ-ны хурал дахин хойшиллоо

    Долоо дахь удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа өнөөдөр 14:00 цагт товлоод байсан ч дахин хойшлууллаа. Дээрх шийдвэрийг тус намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас гаргасан байна. Учир нь, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах нь илүү зохимжтой, одоогоор орон нутгийн сонгуульд бүх хүчээ дайчлан ажиллах …