Монгол банкны Статистик мэдээлэл тархаах хуваарийн дагуу Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гарлаа. Энэ оны 6 дугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан 2016 оны эхний 5 сарын байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөрийн тэнцэл эхний 6 сарын байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт …
Мэдээ мэдээлэл
August, 2016
-
1 August
Ч.Эрдэнэдалай:Санхүүгийн зах зээлийн оролцогчийн хувьд “Эрдэнэт”-ийн хувьчлалыг дэмжиж байгаа
Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэр хөрөнгө оруулагчдын дунд Дэйл Чой нэрээрээ танигдсан нэгэн юм. -Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани авсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ? -Би санхүүгийн шинжээчийн хувьд зах зээл, эдийн засгийн үүднээс харж байгаа. Эдийн засгийн хувьд гэж яривал уул уурхайн бизнес өндөр эрсдэлтэй. Тэр утгаараа төр уул уурхайн бизнест оролцох ямар …
-
1 August
Хятадын Армийн 89 жилийн ойн хүлээн авалт болов
БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Цэргийн Атташе, ахлах хурандаа Бао Юйхай 28-ны орой Элчин сайдын яаманд баярын хүлээн авалт хийж, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн үүсч байгуулагдсаны 89 жилийн ойг тэмдэглэв. МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н. Бат-эрдэнэ болон МУ-ын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах …
-
1 August
Хятад улс онлайнаар такси дуудах тухай хууль боловсруулав
Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас такси ашиглахад өөрчлөлт оруулах болон онлайнаар такси дуудах удирдлагын аргыг танилцуулах хэвлэлийн бага хурал 28-ны өдөр хийлээ. Тус төслийг хоёр жил судалж боловсруулсан юм. Онлайнаар такси дуудах нь хуульд нийцэх эсэх, хувийн автомашин онлайн захиалга авч болох эсэх тухай хүмүүсийн анхаарал татаж буй асуудалд тодорхой хариулт өгсөн байна. Сүүлийн жилүүдэд Хятад улсад онлайнаар такси дуудах хүмүүс …
-
1 August
Өнөөдрөөс 171 микрог үйлчилгээнд явуулахгүй
Ашиглалтын 12 жилийн хугацаа нь “дууссан”, насжилт өндөртэй микро автобуснуудыг иргэдийн аюулгүй байдлын үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байхаар шийдсэн. Гэсэн ч АСЕМ, сонгууль, микрочдын жагсаал гэхчилэнгийн хэд хэдэн шалтгааны улмаас микронуудыг үйлчилгээнээс хасах хугацааг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих байсныг энэ сарын 1-ныг хүртэл хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр 8 сарын 1 болж, Нийслэлийн Тээврийн газраас гаргасан судалгаагаар тогтоосон 171 микро …
-
1 August
АТГ-ын дарга Х.Энхжаргал олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав
Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй уулзлаа. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм. Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од авлигатай тэмцэх амаргүй албанд томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд алд цагаан хадаг барьж мэндчилэв. Тэд авлигатай тэмцэх ажилд олон …
-
1 August
Олимпийн эхний найдвар Ц.Цогтбаатар
Рио-гийн олимпийн наадамд монголчуудынхаа магнайг эхэлж тэнийлгэх магадлалтай тамирчид бол жүдогийнхон. Жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн өрсөлдөөнөөр эхэлнэ. Жүдогийн онцлог нь тухайн өдрөө медальтнууд тодордог билээ. Тэгвэл наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” техник спорт клубын тамирчин Ц.Цогтбаатар зодоглох юм. Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ дэлхийн чансааны …
-
1 August
Г.Маралмаа давж заалдана
Дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Шүүх хурлаас төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь цагаатгасан бол хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноож, одоо хоригдож байгаа хугацааг нь ял эдэлсэнд тооцож, 4.6 сая төгрөгийн хохирлыг талийгаач охины ээж Д.Өнөржаргалд гаргуулж өгөх шийдвэрийг гаргасан билээ. …
-
1 August
Б.Насанбаяр:Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш зогсооно гэж байхгүй юм байна лээ
БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа. -Б.Насанбаяр доктор хамгаалсан гэдэг содон сонсогдлоо. Энэ их ажлыг хэзээ амжуулчихав? -2009 оноос хойш боловсролтой холбоотой судалгаанууд хийсэн л дээ. Түүнээс өмнө ч Эрдэнэтэд ажиллаж амьдарч байхдаа нийгмийн төлөвшил, хүмүүсийн харилцаа хандлага, боловсролын хэрэгцээний талаар судалгаанууд хийж байсан. Яагаад улсын төсвийн 20 хувь, ДНБ-ий 5-6 хувийг боловсролын салбарт зараад байхад боловсрол үр …
-
1 August
“Арми-2016 ” олон улсын цэргийн тэмцээнд монголын дайчид оролцож байна
Москва хотын ойролцох Алабино полигоны “Патриот” паркад “Арми-2016” олон улсын цэргийн тэмцээний нээлт 2016 оны 7 дугаар сарын 30-нд боллоо. Нээлтэд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу оролцжээ. Өнгөрсөн жилээс эхлэн явагдаж эхэлсэн уг тэмцээнд орос улстай найрсаг харилцаатай улс орнуудын хамгийн шилдэг, мэргэжлийн цэргийн алба хаагчид төрөл бүрийн уралдаан тэмцээнд хүч хурд, авхаалж самбаагаа үзэж уралддаг юм. 2015 …
-
1 August
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоног эхэллээ
“Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбоо”-оос санаачлан 1992 оноос эхлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоногийн аяныг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. ДЭМБ-ын чуулганаар 2025 он гэхэд 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллолтыг 50%-д хүргэхээр зорилт дэвшүүлсэн. Эхний нэг цагийн дотор ангир уургыг амлуулснаар нярайн эндэгдлийг 22 хувь бууруулдаг …
-
1 August
“Зэвсэгт хүчин ба сэтгүүлч” арга хэмжээг зохион байгуулав
Олон нийтэд үнэн зөв мэдээлэл дамжуулах, тухайн салбарын үйл ажиллагааг сурталчлах, таниулж ойлгуулахад хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй. Дөрөв дэх засаглал хэмээх хэвлэл мэдээллийн байгууллагатай батлан хамгаалах салбарынхан өнө удаан жилийн туршид хамтарч ажилласаар иржээ. Энэ удаа “Зэвсэгт хүчин ба сэтгүүлч” чөлөөт уулзалт, өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт хэвлэл мэдээллийн 23 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, зураглаачид оролцсон бөгөөд уулзалтын эхэнд ЗХЖШ-ын …
-
1 August
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ
Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдрийн хуралдаанаас П.Сэргэлэн, Г.Мөнхбаяр, А.Цогцэцэг, П.Ганхүү нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилсноор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрдлээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн, сайд нар яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн; Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын …
-
1 August
Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цаг: “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын наадмын талаар Гандантэгчэнлин хийдэд мэдээлэл хийнэ. 11:30 цаг: “Үндэсний мэдээллийн төв”-д МАН-ын гишүүд дэмжигчид “Цэгцлэх хөдөлгөөн” байгуулсан талаар мэдээлэл хийнэ. 12:00 цаг: ЭЗДТГ-т Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг Улаанбаатар хотод 3 дахь жилдээ зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 13:00 цагт: СХД-ийн 17 дугаар хороонд баригдаж байгаа “Тольт” сургуулийн спорт заалны барилгын асуудлаар сургуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл