Монголчууд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ импортлохгүй байх бодлогыг Засгийн газраас баримталж, өнгөрсөн оны долоодугаар сард цемент, үхрийн мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, троллейбус зэрэг 5 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын гаалын татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд дотооддоо зах зээлтэй болж, хэрэглэгчид ч дотооддоо үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, экспортлох нөхцөл бүрдсэн юм. Албан ёсны тоон үзүүлэлтийг …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
19 April
“МАН-ын удирдлагуудтай тохиролцсон” хоёр гишүүн
УИХ дахь бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн асуудлаар Төрийн ордноо мэдээлэл хийлээ. Гишүүд “Хийж хэрэгжүүлж байгаа ажил, төлөвлөсөн зүйлс, өөрсдийн бодлого, байр суурин дээрээ хэвээр байгаа. Шийдвэр гаргах түвшинд бие даагчид оролцож чадахгүй байна гэсэн судалгааны дүн гарсан учир улс төрийн намыг сонгосон” гэж хурлын эхэнд онцолсон юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар цаашид МАН-ын …
-
19 April
Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө
Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөх гэж байгаа тухай МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийн судлаач багш нар өчигдөр мэдээлэл хийлээ. Анхны NUMSAT-1U бичил хиймэл дагуулыг 2017 оны хавар хөөргөхөөр төлөвлөсөн байна. Олон улсын BIRDS төсөлд Монгол, Япон, Гана, Бангладеш, Нигер зэрэг улс хамтрах аж. Уг бичил хиймэл дагуул нь 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ …
-
19 April
Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөний шаардах бичиг эрх баригч нарын гарт очлоо
“Хатан Туулаа хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн Нийслэлчүүдийн ундны ус болох Туул голд аюул нүүрлэж байгаа тухай эрх баригч нарт хандах болсон. УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцохоо мэдэхгүй ид бужигнаж буй эрх баригч нарын анхаарлыг Туул голын амь аврахаар Ордны гадна цугласан тэмцэгчид татсан бололтой. Учир нь өнөөдөр Усны Жагар , Ураны Ганбаатар нар Хан-Уул дүүргийн 12, 13, 14, 4, 11,, …
-
19 April
Төрийн ордон руу харсан цонхоо онгойлгохгүй байхыг анхаарууллаа
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ACEM-ийн уулзалт явагдаж байгаатай холбогдуулан аюулгүй ажиллагааны хүрээнд аж ахуй нэгжүүдэд анхааруулга хүргүүлсэн банйа. Тодруулбал, ACEM-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын салбар хурал энэ сарын 18-аас 23-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдаж байгаа. Тэгвэл энэ үеэр Чингисийн талбай, Төрийн ордон болон зочин төлөөлөгч ирэх, буцах зам руу харсан цонхнуудыг онгойлгохгүй байх, цонхны цаанаас гар утас, …
-
19 April
Дэлхийн олимпод өрсөлдөх эрхийн төлөө залуус ур чадвараа сорив
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын дунд болдог уламжлалт “Монгол ур чадвар” мэргэжлийн улсын уралдааны хүнд машин механизмын оператор, авто машины цахилгаанчин мэргэжлийн тэмцээн энэ сарын 13-15-нд Говьсүмбэр аймагт боллоо. Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээний хаалтын ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцсон юм. Өрсөлдөөн ихтэй болсон энэ удаагийн “Монгол ур чадвар-2016”-д улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 15 МСҮТ болон Политехник коллежийн 160 …
-
19 April
217-р цэцэрлэг хаалганы өдөрлөгийг зохион байгуулав
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авъяас”, “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж байгаа. Монгол хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндсэний хэл соёл, ёс заншил, өв уламжлалаа …
-
19 April
Хятадад “ХҮҮХЭД-ААЛЗ /PAUCHOK/” төржээ
Гуанжоу-гийн эрүүл мэндийн төвүүдийн нэгэнд өвөрмөц мэс заслын ажиллагаа явагджээ. Дөрвөн хөл, дөрвөн гартай төрсөн энэхүү “аалзан хүүхэд”-ийн нэмэлт мөчүүдийг эмч нар мэс засал хийн авсан тухай “Комсомольская правда” сонинд бичжээ. Эмч нар итгэхийн аргагүй ер бусын энэхүү эмгэгийн шалтгааныг ихэр хүүхдийн нэг нь хөгжөөгүй байх гэж тайлбарлажээ. Уг төвийн ерөнхий мэс засалч Ю Жиа Кан гэр бүлийнхэн нь хоёр …
-
19 April
Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг анхааруулж байна
Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэллээ. Төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс хууль бусаар агнасан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны хариуцлага …
-
19 April
Б.Лхагвасүрэн: Ц.Элбэгдорж амжилт гаргасан цагдаагаас юм харамлаад хэрэггүй ээ
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ Б.Лхагвасүрэн Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойд зориулж “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номонд өгсөн ярилцлагыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. ХҮН ТӨР ХОЁРТОО ЭН ТЭНЦҮҮ ХУВААГДСАН ХҮНИЙГ ЦАГДАА ГЭДЭГ Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн талаар найман настай балчраас наян настай буурал хүртэл ярьж байна. Энэ удаа бид найрагчийн гэрт зочилж цагдаагийн алба хаагчийн талаар энгийн иргэний …
-
19 April
“Ихэрлүүлэх төсөл”-ийн нээлт боллоо
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Хүнс, Хөдөө аж ахуйн яам хамтарсан шүлхий өвчний ихэрлүүлэх төслийн нээлт боллоо. Төслийн хүрээнд шүлхий өвчний бүсийн лавлагаа лаборатори болох Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори хамтран шүлхий өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, шинжлэгч эмч нарыг мэргэшүүлэх зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэх юм. Тухайлбал, Мал амьтны шүлхий болон …
-
19 April
Б.Навчаа: Хүний нөхрийг булааж, хүүхдийн нулимсаар амьдарсангүй
Жүжигчин Б.Навчаа шинэ амьдрал эхлүүлж, хөл хүнд болсон тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Түүний хувьд анхны нөхрөөсөө салснаас хойш нэг хэсэгтээ охинтойгоо хамт амьдарч, уран бүтээлдээ анхаарлаа хандуулж, чамлахааргүй олон кинонд ажиллаж амжсан. Тэгвэл сүүлийн үед хувийн амьдралдаа анхаарах болсон Б.Навчаагийн сонголт хэн болох нь одоогоор нууц хэвээр байгаа юм. Б.Навчаа өөрийнх нь хөл хүнд болсон тухай мэдээллийн …
-
19 April
В.И. Ленин багшийн төрсөн өдрийг тэмдэглэж хогноосоо салцгаая
Дөрөвдүгээр сарын 22-нд анги хамт олноороо, ажлынхантайгаа хотын их цэвэрлэгээнд гардаг цаг байсан. В.И. Ленин багшийн төрсөн өдрийг хүндэтгэж байгаа нь тэр. Угаас тогтон ирсэн олон жилийн түүх бий. Энэ үед цас бүрэн ханзарч, голын мөс хайлан хогийг бүрэн цэвэрлэхэд таатай үе. Өвлийн урь дуусч хүйтэн, дулааны заагт ирэхэд салхиар дамжин халдварт өвчин тархах магадлал бусад улирлынхаас хэд дахин илүү …
-
19 April
Барилгын ажил нь 80 хувиас дээш явагдаж байгаа 22 төслийг векселиэр санхүүжүүлнэ
Барилгын ажил нь царцсан компаниудад векселиэр санхүүжилт олгох талаар яригдаж эхэлжээ. Тодруулбал, Эхний ээлжинд 22 төсөлд 103 тэрбум төгрөгийн векселийн санхүүжилт олгохоор Барилга, Хот байгуулалтын яам, Сангийн яамтай ярилцаж байгаа юм байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд ярилцаж тохироод Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байгаа гэж салбарын сайд нь мэдээлжээ. Эх сурвалж: Zaluu.com
-
19 April
МАХН-ын Бага чуулган эхлээгүй байна
МАХН-ын Бага чуулган өнөөдөр шуурхай хуралдахаар товлоод байгаа юм. МАХН-ын хурал өглөө 10.00 цагт эхлэх хуваарьтай байсан ч одоо болтол эхлээгүй байгаа юм.Хурал эхлэхгүй байгаа гол шалтгаан нь гишүүдийн ирц ирэхгүй байгаатай холбоотой аж. Өчигдөр тус нам МАН-тай эвсэж сонгуульд оролцох болсон тухайгаа мэдэгдсэн. Одоогийн байдлаар ажлын хэсгүүд дээр тохиролцоонд хүрсэн бөгөөд 51:25 гэсэн зарчмаар мандатуудаа хуваах болсон юм. Харин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл