Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 18 March

    Д.Тэрбишдагвын сануулга ба МАХН-ын айдас

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ард иргэд гуйланчлалд нэрвэгдсэнийг гэнэт мэдэж, хэвлэлийн бага хурал зарлаж байгаа мэт дүр үзүүлэв. Ард түмэн дотор гэдсээр гол зогоож байгааг тэрбээр өнөөдөр биш аль хэдийнэ мэдсэн. Гэсэн ч өөрийгөө эвгүй байдалд оруулан, хэвлэлийнхний хэл амны бай болгон байж хэвлэлийн бага хурал хийсэн нь цаагуураа учиртай аж. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан сануулга өгч, Н.Энхбаяр даргадаа “Г.Шийлэгдамба, Л.Цог нарын …

  • 18 March

    Б.Үйзэнмаа: Эмэгтэй хүн өөрөө таашаал авахгүй бол эр хүнийг дур тавих хүртэл жүжиглэх ёсгүй

    Найруулагч Б.Үйзэнмаа “Над руу ингэж битгий хар” киногоороо Германы “Бавар”-ийн кино наадмаас шинэ, залуу, шилдэг найруулагчийн шагнал хүртсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэрээр энэ киног найруулсан төдийгүй гол дүрд нь тоглосон билээ. Б.Үйзэнмаа 2004-2006 онд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судалж, дараагаар нь Германы алдарт Мюнхений “Телевиз, кино урлагийн их сургууль”-д суралцсан байдаг. Өдгөө тэрээр Герман …

  • 18 March

    Цалингийн цагаан хорхой

      Хааяа нэг гэртээ ирэхээр тас харанхуй, шалгахаар тог салгаад хаячихсан байх. Би ч сурсан зангаараа буцаагаад холбочихно. Угтаа бол намайг байр, тогны мөнгөө төлөөгүй байна шүү гэж сануулж байгаа нь энэ. Би ч төлнө дөө гээд боддог маргааш нь их ажилдаа умбаад орой гэртээ ирээд санадаг. Энэ нь над шиг ажилтай олон хүмүүсийн хувьд толгойны өвчин болсон гэхэд хилсдэхгүй биз. …

  • 18 March

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах хүндтэй албанд зүтгэж буй генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, гэрээт цэргийн албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Зэвсэгт хүчин эх орон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ чадварлаг биелүүлж, үе үеийнхэндээ үлгэр дуурайлал болж ирсэн баялаг түүхтэй …

  • 18 March

    Цензургүй сурвалжлагын гуравдугаар анги хийгдэхээр боллоо

    Мүүний тухай”Цензургүй сурвалжлага” хийж олон асуудалтай тулгарсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тус нэвтрүүлгийнхээ 3- Р АНГИЙГ ХИЙХ ТУХАЙ санал асуулга явуулсан билээ. Түүний нэвтрүүлэг телевизээр цацагдаагүй хаагдсан ч орон нутгийн телеви з болон youtube8 facebook хуудсанд тавигдан үзэгчдэд хүрсэн юм. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “ НЭХЭЛ ХАТУУТАЙ НЭВТРҮҮЛГИЙН МИНЬ ҮРГЭЛЖЛЭЛ Монгол дахь Мүүн ажиллагаа нэвтрүүлгийн маань 3 анги үнэхээр хэрэгтэй бөгөөд нийгэм …

  • 18 March

    ХҮН-ын маргааныг өнөөдөр эцэслэнэ

    Хөдөлмөрийн үндэсний намын дотоод асуудал хурцдаж, хоёр даргатай болчихоод байгаа. Энэхүү маргааныг шийдвэрлэх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болно. Тус шүүхэд тус намын хоёр дарга гэгдээд байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Найдалаа нар тус тус гомдол гаргасан. Дашрамд, тус намын даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар томилогдож улмаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь ийнхүү шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлэх …

  • 18 March

    Хүүхдийн аминд хүрсэн нохойны эзэнд эрүү үүсгэв

    Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарсан билээ. Тодруулбал нохойд хазуулсан хүү тус өдрөө Яаралтай түргэн тусламжийн тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн очиж хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр нас барсан байна. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн байна. Талийгаач хүү …

  • 18 March

    Усанд автсан айлуудын асуудлаар шуурхай хуралдаан хийж, үүрэг даалгавар өглөө

    Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа билээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр дүүргийн удирдлагууд тухайн газар очиж нөхцөл  байдалтай танилцсан юм. Өчигдөр буюу 3 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан  дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаан зохион байгууллаа. …

  • 18 March

    1939-1945 оны хоёр дайнд оролцсон 300 гаруй ахмад дайчид амьд сэрүүн байна

    Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг Монголын зэвсэгт хүчин, Монгол цэргийн баярын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Мөн энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 80 жил Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 80 жил …

  • 18 March

    МАН-ын гишүүд ХӨСҮТ-д ажиллана

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд төдийгүй Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа энэ цаг үед тус төв ачаалалаа дийлэхгүй байдалд хүрсэн. Эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж, эцэстээ амь тавихад хүрчихээд байгаа энэ үед эм тарианы хүрэлцээ хангалтгүй байснаас болж 0-8 сартай арван дөрвөн хүүхэд уг өвчний вирусээр амиа алдсан харамсалтай тоо мэдээ бий. Энэ байдлаас харахад …

  • 18 March

    Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье

    Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд баярын мэнд хүргэе. “Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр …

  • 18 March

    Орон нутагт автомашины ослоор хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

    Орон нутагт автомашины ослоор хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Зүүн-Баян-Улаан сумын Хүйтний хөндий гэдэг газарт “Toyota Prius-20” дугаартай автомашин онхолдож Сант сумын харьяат Б /эр.22н/, Н /эр.22н/, Баянхонгор аймгийн харьяат Г /эр.22н/ нар нас барсан мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгаж байна. Мөн түүнчлэн Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөл гэдэг газарт “Toyota Prius-11” дугаартай автомашин …

  • 18 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг:   10:30-16:00 цаг: 18-р хороо 13-р хороолол 36А, Б, 37-р байр, Дархан минж, Эй Жи энд Би ХХК-ууд болон ойр орчимд Сүхбаатар дүүрэг: 10:30-16:00 цаг: 8-р хороо Оюутны гудамж, 11-р хороолол 10, …

  • 18 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо, МХБ, ЖАЙКА хамтран “Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл” -ийн семинар Туушин Бэст Вэстэрн зочид буудалд болно. Энэ удаа хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, онолоос зайлсхийх ойлголтын талаар хэлэлцэнэ. Утас: 88008781 09.20 цагт: Шинэ ба дахин сэргэж буй зоонозын халдварын эрсдэл, урьдчилан сэргийлэх,нийгмийн эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, хариу арга хэмжээний талаар сэтгүүлчдийн олон нийтэд …

  • 18 March

    Б.Ойдов: Монгол цэрэг

    МОНГОЛ ЦЭРЭГ Хүлэг морьдоо цуцтал хүйхрэн довтолж явсан Хөндий талыг доргитол хөнөөлдөн тэмцэлдэж ирсэн Хүн гүрнээс улбаатай хүчирхэг монгол цэргийн Хүндэт суу алдрыг хөхиүлэн шагнаж дуулмуй! Гахай хадрах, нохой хэрэх, цүүц хатгах Гайхамшигт цэргийн урлагийг ганцхан дайралтаар ноцож Бухар, Самарканд, Арабын ертөнцийг донсолгосон Будант тэнгэрийн зардас-Эзэнт гүрний монгол цэрэг Чиг зүггүй тэмцэлдсэн Баруун, Зүүн гурван түмнийг Чинхүү дайчин ухаанаар амиа …