Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 8 December

    Төв талбайн сүлд модыг засч эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийгбайгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрлийг энэ сарын 15-ны өдөр асаах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин …

  • 8 December

    УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Үүнд: Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд; “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 …

  • 8 December

    Улаанбаатарт өдөртөө 11 градус хүйтэн

    2015 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Бүх нутгаар үүлшиж, баруун, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус, Орхон-Сэлэнгэ,  Ерөө, …

  • 7 December

    Зул сарын баяраар асар том сүүлт од дэлхий дээр унаж мэднэ

    Дэлхий рүү ойртож байгаа асар том сүүлд од зул сарын баярын өдөр арванхоёрдугаар сарын 25-нд дэлхий дээр унавал газар аймшигтай хүчтэй хөдөлж, галт уулууд оргилно  гэж АНУ-ын Сансар, одон орон судлалын төв-NASA-гийн  эрдэмтэд сэтгэл зовниж байгаа талаар хэвлэлүүд бичиж эхэллээ. Пуэрто-Рикогийн Аресибогийн одон орны төвийн эрдэмтэд 2003 SD220 нэртэй энэ биетийг хэдийнээс ажиглаж байгаа, гэтэл энэ асырн 25-нд манай дэлхийд …

  • 7 December

    Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Тайландын Вант Улсад албан айлчлал хийлээ

    Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Тайландын Вант Улсын Ерөнхий прокурор, ноён Пол Саб Пониват Ютапанборипарны  урилгаар Тайландын Вант Улсад 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ны өдрийн хооронд албан айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай, Налайх, Багахангай дүүргийн прокурор Н.Найгалдорж, Улсын Ерөнхий прокурорын газрын …

  • 7 December

    Гэмт хэргийн эсрэг шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат удирдан явууллаа. Зөвлөлгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгөв. Мөн дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 28 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 28 хоногийн хугацаанд ихэнх дүүрэгт гэмт хэргийн …

  • 7 December

    Автобус шатжээ

    Өнгөрсөн бямба гаригт “Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б осол гаргасны улмаас 13 хүн гэмтэж, нэг хүн нас барсан талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, автобусны буудал дээр байсан найман иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтсэн бөгөөд тэднийг ГССҮТ-д хүргэсэн байдаг. Харамсалтай нь нэг хүн нь нас барсан. Тухайн автобус чиглэлийнхээ дагуу зорчиж явахдаа Сонгинохайрхан …

  • 7 December

    Маркетингийн салбарын шилдгүүдийг тодруулна

    Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор тус салбарын мэргэжилтнүүд болон тэдгээрийн ажил, бүтээлийг нээн илрүүлэх, олон нийтэд таниулах “Маркетинг Авардс 2015” Ёслолын арга хэмжээг 12-р сарын 29-нд “One event hall”-д зохион байгуулах гэж байна. Нийт 12 номинациар 3 үе шаттай санал хураалтаар номинаци тус бүрээс “Шилдэг-1” нэр дэвшигчийг тодруулна. “Маркетинг Авардс 2015” ёслолын арга хэмжээг орон даяар шууд …

  • 7 December

    Монгол туурагтны мисс, шатрын тэмцээн, бизнесс форум болно

    “Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг” 2015 онд дэлхийн Монголчуудыг соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн зорилгоор дэмжиж чадварлаг Монгол хүнийг алдаршуулах зорилготой байгуулагдсан юм. Нийгэмлэгт салбар бүрдээ манлайлал болсон залуус нэгдэн “Монгол туургатны их наадам”-ыг зохион байгуулахаар хэдийнээ бэлтгэл ажлуудаа базаажээ. Тус нийгэмлэг энэ бүх ажлынаахаа анхдагч болгон “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг энэ сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр хэдийнээ бэлтгэлээ …

  • 7 December

    Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахыг хориглолоо

    Манай улсад малын гоц халдварт өвчин, шүлхийгийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахыг хориглосон байна. Тодруулбал, манай улсад сүүлийн үед малын халдварт өвчин шүлхий гарсантай холбоотойгоор ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахаа түр зуур зогсоосноо мэдэгдлээ. Мөн энэ үеэр ОХУ-ын Засгийн газраас манай улсад долоон сая вакцин үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэсэн байна. …

  • 7 December

    УИХ-ын гишүүн Г.Уянга нам байгуулна

    УИХ-ын гишүүн МАН Шудрага ёс эвсэлийн тэргүүн  Г.Уянга нам байгуулахаар болжээ. Парламиентын таван гишүүдийн хамт нам бүртгүүлэхээр дээд шүүхэд мэдэгдсэн ажээ. Дээд шүүх тодорхойгүй шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. “Хүмүүсийн өмнө сонголт дэлгэж тавих хэрэгтэй, шинэ сонголт шинэ итгэл хэрэгтэй “байгааг Уянга гишүүн онцоллоо.

  • 7 December

    Газар тариалан эрхлэгчдэд хандсан зөвлөмж гаргана

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар тариалангийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалд тандалт судалгаа хийж Дэд даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцлээ. Судалгааг Дархан-Уул, Хөвсгөл, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Төв, Увс, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод аймагт 2015 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд анх удаа хийсэн байна. Хөдөлмөрийн гэрээ, …

  • 7 December

    Эмч, ажиллагсдын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай болжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлд тандалт судалгаа хийлээ. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын мэдээллийн сан бүрдүүлэх, эрсдлийн үнэлгээнд хамруулах зорилготой энэ тандалт судалгааг энэ оны наймдугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийсэн байна. Судалгаанд бүсийн оношлогоо, эмчилгээний төв, 14 аймгийн эмнэлгийн мэс засал, төрөх эмэгтэйчүүд, халдвартын тасгийн 537, …

  • 7 December

    15 сая төгрөгийн шагналын сантай ”Караоке Стар”Шоуны бүртгэл эхэллээ

    BreakingNews.mn сайт олон нийтэд чиглэсэн төслүүдээ хэрэгжүүлж эхэллээ. WECAN GROUP-тэй хамтран 15 сая төгрөгийн шагналын сантай “Караоке Стар” МультиМедиа уралдаант шоу зарлаж байна. Дуулах дуртай хүн бүхний өмнө энэхүү шоуны үүд хаалга нээлттэй бөгөөд бүртгэл өнөөдрөөс бүртгэл эхэлж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 99181267, 80030480

  • 7 December

    16 настнууд “Иргэний андгай” өргөн, үнэмлэхээ гардлаа

    Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол” өнөөдөр буюу 11 сарын 14-нд Төрийн ордны ёслолын их танхимд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа …