Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 26 October

    Өнөөдөр болох үйл явдал

    11.00 цагт: Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн төсөв, шүүгчдийн цалин болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд болно. Утас: 91912312, 70008028 12.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Нууцын эзэн” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэн нь Монголыг даасан “Очирваань” бурханы цутгамал, зурмал, сийлбэр зэрэг урьд өмнө үзүүллэгт гарч байгаагүй 120-д бүтээлүүдийг анх удаагаа …

  • 24 October

    Манай бөхчүүд гурван медаль хүртлээ

    “Абу Даби-2015” жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль зүүлээ.  Эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч үзсэн “Женко” клубийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг торгуулийн тойрогт Турк, Недерландын бөхчүүдийг дараалан ялж хүрэл медалийн тавцанд зогссон. Ийнхүү тэрбээр залуучуудын дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн юм.  Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан “Женко” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Баяраагийн Амартүвшин …

  • 24 October

    Шатахуун түгээх станцуудыг түр хаажээ

    Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үйл ажиллагаа явуулж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад  гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалт хийжээ. Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн Шунхлай …

  • 24 October

    ”Амьд” гэгээнтнийг нутгийн ганданд нь заллаа

    Одоогоос 200 орчим жилийн өмнө буюу 1826-1905 оны үед амьдарч байсан, “амьд” гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавын шүтээнийг өчигдөр нутгийн ганданд нь буюу Архангай аймгийн Цэцэрлэг хотын Төгсбаясгалант Буян дэлгэрүүлэгч хийдэд залж сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээж эхэлжээ. Тэрбээр Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын ард олноо “Өвгөн гэсэр лам” лам хэмээн өргөмжлөгдсөн хувилгааны баруун гарын шавь, цорж байсан юм. Түүний багш Гэсэр лам жанч …

  • 24 October

    “Шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт” бодлогын судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

    Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 2015 оны бодлогын судалгааны төлөвлөгөөнд заасны дагуу гүйцэтгэсэн “Шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт” бодлогын судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны …

  • 24 October

    “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа

    Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 376 ойг угтаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт “ТЭНГИС” кино театрт зохион …

  • 24 October

    Стив жобсын 9 сургамж

    1. Өөрийнхөө зүрх сэтгэлээ дага Бараг бүх зүйлс – Бүхий л өнгөцхөн итгэл найдвар, бахархал, айдас, сэтгэл зовинол, азгүйтэл энэ бүгд бүгдээрээ үхэлтэй нүүр тулгарах тэр цагт үгүй болдог. Хамгийн эрхэм үнэн бол үхэл. Чи хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ санаж явбал өөрт байгаа ямар нэг зүйлээ алдахвий гэх айдаст бодлоос салж амьдрах хамгийн зөв арга юм. Чи энэ хорвоод …

  • 24 October

    Үйлийн үр ба зургаан ертөнц

    Зургаан ертөнц Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу. Ингэж олон төрлийг дамжихдаа урьд …

  • 24 October

    Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийн дунд хугацааны тайланг сонсов

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дунд хугацааны үнэлгээний тайлангийн хуралд оролцлоо. Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Нутгийн өөрөө удирдах …

  • 24 October

    Г.Уянга гишүүний асуулгын хариуг сонсов

    Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цаг 02.00 минутад эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга асуулгадаа, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын …

  • 24 October

    УИХ-ын гишүүн Д.Арвин тусгай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр дэд ажлын хэсгийн гишүүдийн хамтаар харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд сургуулийн удирдлагуудтай уулзаж, тулгамдаад буй асуудлуудын …

  • 23 October

    Б.Сарантуяа: Архангайн энэ өвгөн лам 200 гаран жилийн настай

    Нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Архангай аймгаас олдсон өвгөн ламын биеийг гандан хийдэд байрлуулж сүсэгтэн олныг мөргүүлж байгаа тухай мэдээ бүх тв ээр явж байна. Энд ЗАНДАНШУУЛСАН гэдэг үгийг байнга хэрэглэж нийгэмд ийм ойлголтыг төрүүлж байна. Занданшуулна гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч тусгай аргаар занданшуулан өөрөөр хэлбэл борцолдог бүдүүлэг маягийн үйл ажиллагаа. Эртний мумминуудаас эхлээд олон …

  • 23 October

    Д.Батбаяр: Монголын нийт оюутнуудаас хүлцэл өчье

    Өнөөдөр 12:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Миний аавтай чацуу Хотын дарга Э.Бат-Үүл намайг хөгшин гэж хэлсэнд гайхаж байна” хэмээгээд НИТХ-аас 10 сарын 22-ны өдөр гаргасан  шийдвэр нь оюутанд хуулиар олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл боллоо гэдгийг илэрхийлсэн юм. Энэхүү  журам ёсоор бол оюутан бүр  өдөрт сургуульдаа ирэх буцах 1 удаа буюу сардаа 22 удаа …

  • 23 October

    Эмэгтэйчүүдийн зургаан эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоов

    Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эх барих эмэгтэйчүүд, арьс гоо заслын эмнэлгүүдэд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтад Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой болон оргүй нийт 84 эмнэлэг, Арьс, гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мөн ортой, оргүй  15 эмнэлэг нийт 99 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр байгууллагууд нь хувийн хэвшлийн эмнэлгүүд байгаа …

  • 23 October

    Дэлхийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгүүдийн чуулга уулзалт боллоо

    Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо Дэлхийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгүүдийн захирлуудын 10-р хурал, Ерөнхий ассамблей боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус хуралд гишүүн 90 гаруй орны 70 орчим байгууллагын  захирал оролцсоноос гадна АНУ, Мексик, Финланд, Франц зэрэг орнуудад байрладаг нарийн бичгийн дарга нарын газрынхан мөн оролцлоо. Францын НЭМХ -Institut de Veille Sanitaire-т болсон тус хурлыг …