Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 19 August

    Баян-Өлгий аймагт анх удаа “Залуучууд бид хамтдаа ” 1000 залуучуудын аян зохион байгуулагдлаа 

    “Залуучууд бид хамтдаа” 1000 залуучуудын чуулга уулзалт Баян-Өлгий аймагт 7.23-наас 25-ны өдрүүдэд анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтанд НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн А.Тлейхан болон аймгийн МАН-ын удирдлагууд болон 13 сум, аймгийн нийт 26 багийн 1072 залуучууд оролцсон байна. Залуучууд сургалт, илтгэл, үндэсний бөхийн барилдаан, урлаг, спортын уралдаан тэмцээнүүдэд идэвхи, санаачлагатай оролцсон юм. Хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан Үндсэний …

  • 19 August

    Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015

    “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015” энэ сарын 19-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов болон Монголын шатрын холбооны удирдлагууд, БСШУЯ, ЭМСЯ-ны төлөөлөл оролцох аж. Өнөөдөр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов,  ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамба болон Монголын шатрын холбооны удирдлагууд уулзлаа. Албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 19.30 цагт “Хүннү молл” цогцолборт болох бөгөөд нээлтийн ажиллагаанд Дэлхийд …

  • 19 August

    Улиастайн уулзвараас цэвэр усны хамгаалалтын пост хүртэлх замыг хаалаа

    Улиастай-Гачууртын 11 км авто замын ажлын хүрээнд Улиастайн  уулзвараас цэвэр усны хамгаалалтын пост хүртэлх 600 метр газрыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний 07 цагаас 08  дугаар сарын 24-ий 07 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийхийг мэдэгдье. Зам хаалттай үед тээврийн хэрэгслүүдийг түр замаар зорчуулна.

  • 19 August

    Монголын дайчид хятадад жагсаалын хамтарсан бэлтгэлээ хийж байна

    БНХАУ-ын Бээжин хотноо ирэх сарын 03-нд болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ амжилттай базааж байгаа тухай мэдээлэл ирлээ. Тэд 10 гаруй орны цэргүүдтэй хамтарсан жагсаалын бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэлийг долоо хоног тутмын зургаан өдөрт хийж байгаа бөгөөд өдөрт найман цагаар бэлдэж байгаа ажээ. Ингэхдээ Бээжин хотын төв …

  • 19 August

    2016 land cruiser 200 – Бартаат замын хаан шинэчлэгдлээ

    Энэ сарын 17-ийн өдөр Японы Осака-д хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн Ланд Круйзер 200 загварыг танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэлт нь явц дундын 2 дахь шинэчлэлт бөгөөд аюулгүйн хэд хэдэн ситемийг нэмэлтээр санал болгож байгаагаар онцлог юм байна. Exterior Капот болон урд нүүрэн хэсгийг бүрэн шинэчилж илүү цул харагдахуйц болгож өөрчилсөн. Загварыг дагасан LED их гэрэл, 18-20 инчийн хайлшин обудыг зэрэглэлээс нь хамааруулж …

  • 19 August

    495 зорчигчтой 65 тээврийн хэрэгслийг шавраас татан гаргажээ

    ОБЕГ-ын мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд цас бороо ээлжлэн орж, усны төвшин нэмэгдэж байгаа тул орон нутгийн замд шаварт суух дуудлага их ирж байгаа гэнэ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн  Орхон сумын  Энхтал багийн нутаг “Цагаан нуур”- ын дэргэд зорчигч тээврийн автобус шаварт суусан байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын …

  • 19 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Тарваган тахал өвчин: Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат. Өвчтний биеийн байдал хэвийн. Зовиургүй байна. Мөн тус сумын Барзан гэдэг газарт 3 тарвага үхсэн тухай нутгийн иргэдийн мэдээллийн дагуу мэргэжлийн баг хамтарсан тандалт судалгаа хийж байна. Эх сурвалж: ЗӨСҮТ Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ Эрүүл …

  • 19 August

    Дэлхийн Тусгай Олимпийн Зуны наадамд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийдэгдамба  АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадамд амжилттай оролцсон тамирчдыг  өнөөдөр  хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадам АНУ-ын Лос Анжелес хотноо 2015 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулагдсан билээ.  Энэхүү наадамд нийт 177 орны 7000 тамирчид 3000 дасгалжуулагчид …

  • 19 August

    Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх удаагийн форум маргааш эхэлнэ

    Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх удаагийн форум маргааш Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Уг форумд БНХАУ-аас 20, Япон улсаас 40, БНСУ-аас 50, ОХУ-аас 10 судлаач оролцохоор ирээд байгаа бөгөөд форумын сэдэв нь MICE жуулчлал буюу олон улсын хурал, бизнес аялал, тэмдэглэлт үйл явдал, үзэсгэлэнгийн жуулчлалыг Улаанбаатар хотод хөгжүүлэх асуудал байх юм. Бизнес жуулчлал нь жилийн турш явагддаг тул …

  • 19 August

    Ял завших гэж 10 жилд 13 удаа жирэмсэлжээ

    Хятадын 39 настай Зэн гэдэг эмэгтэй шоронд хоригдох ялаас зугтаах гэж 10 жилийн хугацаанд 13 удаа жирэмсэлсэн байна. Санхүүгийн луйвар хийснийхээ төлөө энэ бүсгүй 2005 онд бүх насаар хоригдох ялаар шийтгүүлжээ. Ял сонсгох үед жирэмсэн байсан бүсгүйг гэрийн хорионд оруулсан байна. Хэсэг хугацааны дараа эмэгтэй үр хөндүүлсэн ч дахиад жирэмсэн болжээ. Ийм байдлаар 10 жилийн хугацаанд Зэн 13 удаа жирэмсэлснээ  …

  • 19 August

    Автобусны буудлын мэдээллийн самбарт шинэ маршрутын төлөвлөгөөг байршуулж байна

    Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний  сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг 2015 оны 8-р сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж байна. Шинэ төлөвлөлтийн маршрутын мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор “Ухаалаг автобус”-ны буудлын мэдээллийн самбарт байршуулж,  автобусаар зорчих “U money” карт борлуулах цэгүүдэд танилцуулга материал тарааж байна. …

  • 19 August

    Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж 08 сарын 25-ны 12 цагаас эхэлнэ

    Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулах бэлэн боллоо. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлнэ.  Бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MNсайтуудаар хүсэлт хүлээн авна.  Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай …

  • 19 August

    Хоёр иргэн ослын улмаас нас барсан байна

    2015.08.19-ний өдөр 01 цагийн орчимд Cонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн замд Hyundai Avante XD автомашины жолооч Ц нь явган зорчигч, хаяг тодорхойгүй 48 настай эмэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн Эмээлтийн зам, Малын захын хойд замд амины Hyundai Tucson автомашины жолооч С нь явган зорчигч 44 настай эмэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн …

  • 19 August

    Тэмээн жингийн цуваа Нийслэлийн хөгжлийн бэлгэдэл

    “Торгоны зам” буюу тэмээн жингийн цуваан баримлын санаа, эх загварыг  орчин үеийн урлагийн бүтээлч Ё.Далх-Очир санаачлан гаргаж, уг төслийг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас дэмжин , Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын Архитектур дизайны хэлтсийн заавар, зөвөлгөөний дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн хамтын бүтээл болж чадсан байна. Энэхүү хотын оройн зайн баримлыг Нийслэлийн Иргэдийн Хурлын 2014 оны тоот шийдвэрт үндэслэн Хан-Уул дүүргийн …

  • 19 August

    Тайландад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд сэрэмжүүлэг хүргэлээ

    8 дугаар сарын 17-ны 19 цагийн орчим Бангкок хотын төв “Эраван” шүтээний дэргэд тэсэлсэн бөмбөгний улмаас 20 хүн нас барж, 125 хүн бэртсэн байна. Амь насаа алдсан 20 иргэний 5 нь Тайланд, 2 нь БНХАУ, 2 нь Хонгконг, 2 нь Малайз, 1 нь Сингапурын иргэн байсан бөгөөд 8 иргэний нэр, харьяаллыг тогтоогоогүй байна. Бэртсэн иргэдийг Бангкок хотын 11 эмнэлэгт байрлуулж …